Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ сайд нарыг Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д тангараг өргүүлсний дараа Ерөнхий сайд томилно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Засгийн газрын гишүүд буюу сайд нарыг томилох саналыг баталлаа.

Харин өнөөдөр Ерөнхийлөгч болон УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газрын гишүүдийг танилцуулахаар тогтжээ. 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Гучин есдүгээр зүйл.

4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд Засгийн газрын гишүүдийг хэрхэн томилох дарааллыг нарийвчлан заасан байна. 

Тус хуулийн 30 дугаар зүйл.Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох

30.1.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах тухайгаа Улсын Их Хурлын даргад мэдэгдэж товыг тогтоолгоно.

30.2.Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг нэгдсэн хуралдаанд хүн нэг бүрээр танилцуулах бөгөөд гишүүд тухайн асуудлаар Ерөнхий сайд болон томилогдох этгээдээс асуулт асууж, үг хэлж болно.

30.3.Гишүүд үг хэлж дууссанаар Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хуралд танилцуулсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй.

31 дүгээр зүйл.Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх

31.1.Засгийн газрын гишүүн томилогдсоноос хойш ажлын 3 өдрийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөнө.

31.2.Засгийн газрын гишүүний тангаргийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар тогтооно.

31.3.Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал батална.

Энэ удаагийн Засгийн газарт гурван эмэгтэй гишүүн байна. 

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл
  2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
  3. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн. 

Өмнөх танхимд 1-2 эмэгтэй сайд байжээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүний дөрөв нь УИХ-ын гишүүн байж болох зохицуулалт орсон.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Гучин есдүгээр зүйл.

1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.

Хуулийн дагуу 17 сайдын дөрөв нь УИХ-ын гишүүн байна. 

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл
  2. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  3. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  4. Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар юм. 

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байгуулсан Засгийн газрын сайд нар:

  1. Шадар сайд Я.Содбаатар
  2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл
  4. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 
  5. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 
  6. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 
  9. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 
  10. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн 
  11. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
  13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
  14. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
  15. Эрүүл мэндийн сайд Б.Цогтбаатар
  16. Соёлын сайд С.Чулуун 

Засгийн газрын танхимыг бүрдүүлэхэд салбарын хүмүүсийг томилох зарчим баримталсан аж.