МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр хуралдан Засгийн газрын гишүүдийг баталсан билээ.
Удирдах зөвлөлийн хурлаас Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын нэрийг баталсан ч Ерөнхий сайд УИХ-д Засгийн газрын гишүүдийг танилцуулдаа Т.Мөнхсайханыг танилцуулав. Б.Цогтбаатар нь ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа.
Т.Мөнхсайхан нь Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор юм.
Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг УИХ-д танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!