Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Засгийн газрын гишүүд ээ! та бүхэн хууль бус юм хийхгүй шүү, үгүй гэж хэлж сураарай

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:22 2020/07/08

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/296232901614850/

Ийнхүү гишүүд шинээр томилогдох сайдуудад үг хэлж, асуулт асуулаа. 

Асуулт, хариултын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. 

Тэрбээр "Би үхэхээс бусдыг үзсэн парламентын гишүүн, Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдын хувьд эх орныхөө өмчөөс нэг ч хадаас хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд орно. Миний кабинет хуулийн хүрээнд ажиллана. 

Шинэ сайд нараас албан тушаал, хэн нэгнийг томилуулах асуудлаар хандахгүй шүү. Эх орноосоо хулгай хийдэггүй парламент байцгаая. Их хурлын гишүүд ээ! Засгийн газрын гишүүдээс битгий хууль бус зүйл хүсээрэй. Хэрэв тийм зүйл ажиглагдвал би намын даргын хувиар шалгуулах болно.

Монгол Ардын Нам шүүмжлэлийг хүлээн авна. Ардын нам доромжлуулаад байдаг нам биш. Манай намын дотоод хэрэгт битгий оролцоорой. Манай намын доромжилж байгаа ганц нэг хүн байвал бид бүх хүчээрээ тэр хүний эсрэг ажиллана. Нөхөрсөг зөвлөгөөгөөр хамтарч ажиллана.

Ганц хоёр уур амьсгал эвддэг нөхөд парламентыг салгадаг, хэл ам хэрүүл хийгээд байдаг. Ард түмэн тэдэнд дүн тавьж дахин сонгодоггүй. Энэ парламентад орж ирээгүй байна. Хүний өөрийн нам гэлтгүй хамтран ажиллана. Миний өрөөнд орж ирээд уулзаарай, шүүмжлээрэй. Засгийн газар бүх нөөц боломжоо дайчилж ажиллана. 

Дахин хэлье. Засгийн газрын гишүүд ээ! та бүхэн хууль бус юм хийхгүй шүү, үгүй гэж хэлж сураарай. Засагт ажиллаж байсан олон хүн буруу шийдвэрээсээ болж хууль шүүхээр явж байгааг харж байна" гэв. 

12:41 2020/07/08

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Л.Халтар сайд аа, Дарханы зам хэзээ ашиглалтад орох вэ. Та цаг, боломжтоо тодорхой хэлж өгөөч. 

Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Л.Халтар: Нөхцөл байдал хүнд байгаа. Дарханы зам, барилгын ажилд дагалдаж гарч ирэх хүндрэл нэмэгдсэн. Монголд цементийн хомсдол үүсчихээд байна.  Эхний ээлжийн хоёр урсгалтай замыг ашиглалтад оруулахад 55 мянган тн цемент хэрэгтэй байгаа. Бүгдийг нь цементийн үйлдвэрээс нийлүүлэхэд хүндрэлтэй байна.  

Цар тахалтай холбоотойгоор БНХАУ-аас орж ирэх мэргэжилтнүүдийн ирэх хугацаа хойшилсон. Бид анх төлөвлөж байхдаа 2020 оны гуравдугаар сард мэргэжилтнүүд орж ирээд дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлэх тооцоолсон. 

Өнөөдрөөс эхлээд цөөн ч гэсэн мэргэжилтнүүд орж ирж байна. Энэ бол тавдугаар багцын мэргэжилтнүүд. 1, 3, 5 дугаар багцын мэргэжилтнүүдийн хувьд нааштай байгаа. Зам, барилгын ажилд хамгийн гол нь гүүр, ус зайлуулах хоолой, мал амьтны гарц гэсэн гурван төрлийн ажил байдаг. Энэ ажил 1 дүгээр багц дээр 100 хувь дууссан. 

2 болон 4 дүгээр багцын хувьд хүнд байна. 14-15 сая ам.долларын багц дээр маш хямдхан үнээр өрсөлдөж орж ирсэн хятадын компаниуд өнөөдөр манайд ирээгүй байна. Араас нь хөөцөлдөж асуухад зарим нь харьяа газраасаа зөвшөөрөл аваагүй байна гэсэн хариу өгч байгаа. 

10:49 2020/07/08

Засгийн газрын гишүүдийн танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Ерөнхий сайдын нэр дэвшүүлж байгаа сайд нарын бүрэлдэхүүнд сэтгэл хангалуун байгаа. Зам, тээвэр хөгжлийн сайдаас Л.Халтарт хандаж Дархан, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн нутгаар дайрч байгаан Монголын хамгийн гол транзит зам болох Дарханы зам гэдэг асуудал таны чихнээс салахгүй шүү. Энэ ажлыг дуусгуулахын тулд таны өрөөнд очоод суучихна шүү. 

Та олон нийтэд Дарханы замыг хэдэн оны хэдэн сард дуусгах боломжтой, төлөвлөгөөгөө танилцуулаарай. Өмнөх шиг сонин цаг хугацаа хэлэхээр ард иргэд чинь ойлгохгүй байна. Үнэн зөвөөр ард олонд хэлээрэй. 

09:51 2020/07/08

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас Засгийн газрын гишүүдийн нэрсийг өчигдөр баталсан билээ. Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд заасны дагуу шинээр томилогдох сайд нарыг УИХ-д танилцуулах гэж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг нэг бүрчлэн танилцуулж байна.