ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Баян-Өлгийд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлын 34 хүнийг бүрэн хяналтад авсан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын биеийн байдлын талаарх сэтгүүлчийн асуултад хариулав.

ВИДЕО:

Тэрбээр хэлэхдээ "Тухайн хүүхдийн биеийн байдал харьцангуй сайжирсан. Одоогоор халуун нь бууж, суганы булчирхайн эмзэглэл нь багассан гэсэн мэдээлэл байна.

Мөн бид сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлын 34 хүнийг бүрэн хяналтад авсан. Тухайн хүүхдээс авсан сорьц өнөө орой 22:00 цагийн онгоцоор ирж, ЗӨСҮТ-д баталгаажуулах шинжилгээ хийгдэнэ.

Манай улсад хоёр дахь удаагаа тарваган тахал гарч байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-нд ч тарваган тахлын тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ОХУ тарвага агнахыг хориглосон арга хэмжээг өчигдрөөс шуурхай авч эхэлжээ.

Хөрш зэргэлдээ улс ингэж анхаарал хандуулж байхад манай иргэд тарвага хууль бусаар агнаж идэхгүй байж, зөвлөмжөө дагахыг анхааруулж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
өлгий [178.91.102.242] 2020/7/7
tavan bogd ochdog julchid tend bga usvur nasnii huuhdd mah zahialahaa bolimoor yum
1 | 0 Хариулах
Зочин [150.129.8.4] 2020/7/7
У.Барсболдтой ажлын шаардлагаар хэд хэд таарч байсан. Дэндүү ёс зүйгүй хүн байсан. Байнга хятадуудад үйлчилж, дагалдан явдаг байсан.
1 | 1 Хариулах
У.Барсболд [193.218.118.131] 2020/7/7
Талийгаач нь Монгол банкны Захирал асан Пүрэвдоржийн дүү бөгөөд энхрий хайрт МАН намтай хамтарч хятадуудад Хөшөөтийн ордыг 1 тэрбум доллараар зарж, Зайсангийн ихэнх газрыг маш хямд үнээр буюу 0.7 га газрыг 1 сая доллараар зарж улс эх орондоо хөрөнгө оруулалт хийсэн шилдэг бизнесмен байлаа. Монгол банкны Пүрэвдоржийн хүүхэд Хангал, Хурцаа гэх 2 залуугийн барьсан Энхжин хотхон, Голден Будда хулхи, чанаргүй гэдэг огт худлаа гэдгийг мэдэгдэе. Ум сайн амгалан болтугай МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
0 | 0 Хариулах
Д.Нарангэрэл ( ЭМЯ) [202.9.46.122] 2020/7/7
" Монголд тархахыг бид мэдэж байсан"
1 | 0 Хариулах