ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад, Монголд тахал гарсны дараа ОХУ-д тарвага агнахыг хориглолоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөрш Хятад, Монгол улсуудад тахал гарсны дараа ОХУ-ын Алтайн хязгаарт тарвага агнах, махыг нь хүнсэнд хэрэглэхийг хориглож, хил орчмын бүсэд эргүүлүүд ажиллаж эхэлсэн талаар орон нутгийн эрх баригчид Даваа гарагт мэдээлжээ.

Ням гарагт Өвөр Монголын Баяннуур хотын орчимд тарваган тахлын нэг сэжигтэй тохиолдол илэрч, онц байдал тогтоосон юм.

Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын Ховд аймагт мөн хоёр тохиолдол илэрч, хөл хорио тогтоогоод байгаа. ОХУ-ын Алтайн хязгаар нь Хятад, Монгол, Казахстан улсуудтай хил залгадаг, нутгийн иргэд тарвага агнаж, махыг нь хүнсэндээ хэрэглэдэг уламжлалтай.

ОХУ-ын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага Роспотребназдорын Алтайн хязгаар дахь салбар тахлын халдвар хилээр орж ирэх аюул одоогоор байхгүйг мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг