Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарын төвлөрсөн хогийн цэгт өдөрт 2,591 орчим тонн хог булагддаг"

ikon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн алба Хашаандаа Сайхан Амьдаръя цахим групп хамтран "Хашаандаа Хоггүй Сайхан Амьдаръя" уралдаан зарлалаа.

Уралдаан нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, “Хог хаягдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор  хог хаягдлын  аюулыг иргэд, олон нийтэд таниулах, мэдээлэл олгох, буруу дадал хандлагыг өөрчлөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх өрхийн хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой юм.

Хашаандаа Сайхан Амьдаръя группийн бүх гишүүд уралдаанд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд оролцох боломжтойг ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албанаас мэдээллээ.

Уралдааны удирдамж

Шалгаруулалт: 

  • Уралдаанд оролцогч айл өрхүүд өөрийн эзэмшлийн талбайдаа хэрхэн хог хаягдлын асуудлыг бүтээлчээр шийдэж чадсан тухай шаардлага хангасан  видео, гэрэл зургийг 2020 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрүүд Хашаандаа Сайхан Амьдаръя цахим группд байршуулна. 

Шалгаруулах журам: 

  • Хамгийн их хандалт авсан гурван өрхийг Like Share – хандалтаар тооцоолж шалгаруулна.

#Хогоор_бүү_хорло hash tag хэрэглэсэн, өөрийн аккаунт болон группд байршуулсан мэдээллийн нэгдсэн дүнгээр тодуулна.

Шагнал: 

  • Шалгарсан өрхийн гадна тохижилтыг хийж Байгальд Ээлтэй өрхөөр шалгаруулна.

Улаанбаатарт өдөрт төвлөрсөн 3 хогийн цэг дээр 2,591 орчим тонн хог хаяж булдаг

Монгол Улсын хэмжээнд төвлөрсөн хогийн цэгт хүргэж, дарж булсан нийт хог хаягдлын хэмжээ 2018 онд 3,353,548.73 тоннд хүрч, сүүлийн арван жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгджээ. Нийт хог хаягдлын 41.6 хувь нь Улаанбаатар хотод үүссэн бол үлдсэн 58.4 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Улаанбаатар хотод өдөрт төвлөрсөн 3 хогийн цэг дээр 2,591 орчим тонн хог хаяж булдаг. Ангилан ялгалтын нэгдсэн системгүйгээр хогийн цэгрүү шууд тээвэрлэж байна. Хүнд металлыг технологийн бус аргаар буюу ямар нэгэн устгал хийлгүйгээр байгальд шууд булж байна. Үүнээс улбаалж хөрсний бохирдол, гүний ус, агаарын замаар дамжин халдварт өвчин үүсэх эрсдэлтэй байдаг. 

 

Эх сурвалж: ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн алба