Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Их, дээд сургуульд элсэгчдээс Элсэлтийн ерөнхий шалгалтыг авдаг. 

Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан, анхны товлолт хугацаа өөрчлөгдөж, долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. 

Улсын хэмжээнд 85 төв дээр шалгалтыг зохион байгуулах бөгөөд зохион байгуулалтад давхардсан тоогоор 10 мянга гаруй хүн ажиллах аж. 

https://www.facebook.com/iKonNews/videos/261893855243900/

Шалгуулагчид заавал бүрдүүлэх материал:

  • Суудлын хуваарь,
  • иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн хуудас
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг авчирна. 

Эдгээр өдөрт ямар хичээлээр шалгалт авахыг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат танилцууллаа.

Долдугаар сарын 2-нд

  • Монгол Улсын түүх /10:00-11:20/
  • Англи хэл /14:00-15:20/

Долдугаар сарын 3-нд

  • Хими /10:00-11:40/
  • Газар зүй /13:00-14:20/
  • Нийгэм /16:30-17:50/

Долдугаар сарын 4-нд

  • Биологи /10:00-11:20/
  • Математик /14:00-15:40/

Долдугаар сарын 5-нд

  • Физик /10:00-11:40/
  • Орос хэл /13:00-14:20/
  • Монгол хэл /16:00-17:20/