Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ, ТЕГ-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл, нэр дэвшигчдэд хамтарсан шаардлага хүргүүллээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийдлээ. 

Шууд үзэх: 

https://www.facebook.com/iKonNews/videos/672956829930382/?v=672956829930382¬if_id=1592195218174604¬if_t=live_video

Цагдаагийн байгууллагаас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үед хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгааг мэдээллийн эхэнд онцлов. 

Мөн "Цагдаагийн байгууллагад сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 676 дуудлага  мэдээлэл 102 тусгай дугаарын утсанд ирсэн. Эдгээрийн  308 нь нийслэлд, 368 нь орон нутагт ирсэн мэдээлэл.

Харин ирсэн гомдол мэдээллийг агуулгаас нь харвал сонгуулийн сурталчилгааны самбар, материал устгах,  бохирдуулсан, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мессежээр бусдыг гүтгэн доромжилсон, хуульд заасан бусад хэлбэрээс сурталчилгаа явуулж байна гэх дуудлага мэдээлэл нийт ирсэн мэдээллийн дийлэнх хувийг эзэлж байна.

Сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан хүний, улс төрийн эсрэг гэмт хэрэг зөрчилтэй холбоотой байж болзошгүй гомдол мэдээлэл 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 390  бүртгэгдэж, харьяаллын дагуу нэгжүүд шалгалтын ажиллагааг явуулж байна. Тухайлбал, 

  • Нэр дэвшигчийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээлэл нийтэд тараасан 108 буюу 27.6 хувь
  • Хуульд зааснаас  өөр хэлбэрээс сонгуулийн сурталчилгаа явуулсан 228 буюу 58.4 хувь
  • Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан улс төрийн чансаа тогтоох хэлбэрээр зохион байгуулсан 5.1 хувь
  • Мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан 7 буюу 1.7 хувь
  • Сурталчилгаанд бүртгүүлээгүй цахим хаяг, хуурамч цахим хаяг ашигласантай холбоотой 4 буюу 1 хувь
  • Бусад зөрчилтэй холбоотой 23 хэрэг  5.8 хувийг эзэлж байна.

17 гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээсэн. Үүнээс гурван хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн, дөрвөн хүнийг 4.3 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, дөрвөн хэргийг хялбаршуулсан горимоор шийдвэрлэсэн" гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлэв.

Мөн хууль зөрчсөн 71 цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусах хүртэлх хугацаанд хаах, үйл ажиллагааг нь хязгаарлах санал хүргүүлж, өнөөдрийн байдлаар 50 цахим хуудасны хандалтыг хаагаад буй аж. 

 
гэрэл зургийг MPA.mn

Сонгогчдод хууль бусаар эд зүйлс, мөнгө тараах эрх зүйн зохицуулалтын талаар Цагдаагийн ерөнхий газрын НХЖ, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат "Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлийн 2.3-т зааснаар  сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Одоогийн байдлаар эд зүйл тараахтай холбоотойгоор 18 дуудлага мэдээлэл сурталчилгаа эхэлснээс хойш орж ирсэн. Холбогдох шалгалтыг хийж байгаа ба ихэнх нь худал үндэслэлгүй дуудлага мэдээлэл болох нь тогтоогдсон" гэв.

Түүнчлэн сүүлийн өдрүүдэд зарим нам, эвсэл, нэр дэвшигчдээс хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах, сонгогчдод эд зүйл, мөнгө тараах, бусдын нэр хүндэд халдаж, гүтгэн доромжилсон илт худал мэдээллийг цахим хэрэгслээр нийтэд тараах зэрэг хүний эрх, эрх чөлөөний эсрэг хууль бус үйлдэл их гарах болсон байна. 

Иймд Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхэнд хууль бусаар нөлөөлсөн холбогдох хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдэл бүрт цагдаа, тагнуулын байгууллагаас хуульд заасан хариуцлага тооцох тул хуулийг чанд мөрдөж ажиллах хамтарсан шаардлагыг хүргүүлэв. 

ЦЕГ, ТЕГ-аас хамтарсан шаардлагын тухайд 

 
эх сурвалж: ЦЕГ