ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбооноос Монгол Улсад 50.8 сая еврогийн Буцалтгүй тусламж олгохоор боллоо

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
 
гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Засгийн газар, Европын Комисс хоорондын төсвийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Траян Христеа нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд орлогын хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулан Европын Холбооноос Монгол Улсын Засгийн газарт 2020-2024 оны хооронд 50.8 сая еврогийн буцалтгүй тусламжийг олгох юм.

Үүнээс 43 сая еврог төсвийн дэмжлэг хэлбэрээр олгох бол 7.8 сая еврог дээрх бодлогын арга хэмжээг дэмжих техник туслалцааны төслийг Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага хамтран  хэрэгжүүлэхэд зарцуулах аж. 

Европын Холбооноос Монгол Улсад анх удаа төсвийн дэмжлэг олгож байгаа бөгөөд Засгийн газраас COVID-19-ийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих зорилгоор 16 сая еврогийн эхний ээлжийн санхүүжилтийг нэн даруй хийхээр төлөвлөж байна.

Монгол Улс Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны түүхэн чухал үеийн талаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Траян Христеа дараах асуултад хариулт өглөө. 

- Яагаад Монгол Улсын төсөвт дэмжлэг үзүүлэх болсон бэ?

- Та бүхний санаж байгаачлан Монгол Улсын төсөвт дэмжлэг үзүүлэхээ Европын Холбооны Хөгжлийн Хамтын ажиллагаа хариуцсан сайд Монгол Улсад 2018 онд айлчлах үеэрээ амласан.

Төсвийн дэмжлэг нь Европын Холбооны зүгээс түнш орнуудаа дэмжих гол арга хэрэгсэл юм. Энэхүү дэмжлэг нь зээл биш харин буцалтгүй тусламж бөгөөд тухайн түнш орны төсөвт шуүд шилжүүпэг хэлбэрээр орно.

Төсвийн дэмжлэг нь бодит түншлэлд суурилж, Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад /ТХЗ/ хүрэх шинэчлэлийн үйл явцыг тэнцвэртэй, нээлттэй бодлогын яриа хэлэлцээр хийх замаар дэмжин, үр дүнд хүрсэн тохиолдолд нэмэлт дэмжлэг үзүүлдэг арга хэрэгсэл юм. Төсвийн дэмжлэг нь хөгжлийн бодлого, шинэчлэлд түлхэц болох төдийгүй ил тод байдал, хариуцлага, гүйцэтгэл, эрсдэлийн менежментэд тулгуурлан бидний хөгжлийн хамтын ажиллагааны дүнг нэмэгдүүлэх зорилготой.

- Европын Холбоо юуг хэрхэн дэмжиж байгаа вэ?

- Энэхүү буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь Монголын төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, төсөв, санхүүгийн удирдлага, түүний дотор татварын шинэчлэл зэрэгт дэмжлэг үзүүлэх болно. Түүнчлэн хөдөлмөрийн чанарыг дээшлүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлт, дотоод нөөц ашиглалт, төрийн болон төрийн бус байгууллагуудын төсөв, санхүүгийн удирдлагад тавих хяналтыг бэхжүүлнэ.

Европын Холбооноос Монгол Улсын Засгийн газарт ирэх дөрвөн жилийн хугацаанд сая еврогийн буцалтгүй тусламжийг олгох юм. Үүнээс 43.0 сая еврог төсвийн дэмжлэг хэлбэрээр олгох бол 7.8 сая еврог дээрх бодлогын арга хэмжээг дэмжих техник туслалцааны төслийг Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлэхэд зарцуулна Техник туслалцааны төслийн хүрээнд төсөв, санхүүгийн ил тод байдал, уул уурхайн бус салбарт залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байр бий болгох чиглэлд гол анхаарлаа хандуулна.

Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19-ийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих зорилгоор 16.0 сая еврогийн /буюу 49 тэрбум төгрөг/ эхний ээлжийн санхүүжилтийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна.

КОВИД-19-ийн улмаас олон салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсох буюу удааширч, ашиг орлого нь мэдэгдэхүйц буурч, ажилчдаа цомхтгож байна Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгоход хувь нэмрээ оруулах зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох шаардлагатай байна. Тийм ч учраас бид Европын Сэргээн Босголт, Хөгжпийн Банктай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийг үргэлжлүүлэн дэмжих зорилгоор төслийн дараагийн үе шатыг 11 сая еврогийн төсөвтэй эхлүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь КОВИД-19-ийн үзүүлж буй үр нөлөөг багасгахад түлхүү анхаарч, жижиг дунд бизнес эрхлэгчдэд урт хугацаанд дэмжлэг болох зорилготой байх юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Yunii tuluu [213.65.173.7] 2020/6/2
153terbum tugrug zgeer ugdug oron bnu? Ene ih urnii daraa gazar nutgaa zarj bj alag daram gazartai l vldene. Hohino lalriin mongol
0 | 1 Хариулах
Pizd [213.65.173.7] 2020/6/2
Songuuliin mungu n uuruu orj irdeg shaas
0 | 1 Хариулах
Zochin [202.21.96.212] 2020/6/2
Nogoo hulgaichuud ni dundaas ni hulgai hiij magadgui.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.126] 2020/6/2
Ашгүй дээ, нөгөө ЕХ манайхыг хар жагсаалтанд оруулчихсан,одоо банкаар мөнгө шилжүүлэх ч боломжгүй болсон....нтр гээд цуураад байсан нь худлаа болов уу?!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.183] 2020/6/2
Албан тушаалтангууд минь их өрнөөсөө дархыг бодоорой.шуналаа барьдаг юм шүү.
0 | 0 Хариулах
irgen [82.200.168.83] 2020/6/2
Gadaadad bga irgedee tataacheee naa tuslamjaarai
0 | 1 Хариулах
ЖДҮ [202.179.26.24] 2020/5/31
ХЯНАЛТ МАН ХУЛГАЙЛААД СОНГУУЛД...
0 | 1 Хариулах
иргэн [202.179.21.195] 2020/5/31
өрийг өрөөр дарсан дээр дээ
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.161.81] 2020/5/30
Үнэхээр буцааж авахгүй мөнгө өгч байгаа юм бол монгол улсын өрөнд өгч тэр их өрнөөсөө нимгэлээчээ. Зүгээр шал дэмий юманд зарцуулж байхаар өрөндөө өг Хүрэлбаатараааааааа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.22] 2020/5/30
Тодорхой зориулалт, зорилготой өгч байгаа. Зүгээр өрөндөө өг гэж өгөөгүй. Харин манайх энэ тусламжийн хариуд цаагуураа Европын Холбоонд ямар боломж, юу өгч байгаа бол гэдэг сонин байна.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.64] 2020/5/30
Сүүлийн үед монголд хэрэгжиж буй гадаадын төслүүд дараа нь монголд үлдэх юм ховор.Дандаа хурал цуглаан семинар үнэтэй гадаад экспертын цалин болоол дуусдаг.Хэнд ч хэрэггүй хэдэн зөвлөмж брошур.ФБ р дүүрэн өөрийгөө рекламдсан зургууд.Үлдэцтэй юм байх хэрэгтэй.Тоног төхөөрөмж лаборатори.Тёхник туслалцааны нэртэй төслүүд ямар ч техник бий болгодоггүй.Төслийн баг нь мкв 100.0 үнэтэй оффис хотын төвөөр түрээслээд ганган хүмүүс хурал хийж яваад байдаг Үлдэх юм ховор доо.Төслийн ажилтнууд нь дандаа дарга нарын холбоо сүлбээ
3 | 0 Хариулах
Zochin [202.126.88.132] 2020/5/30
Beejingees tuslamj bitgii av
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.132] 2020/5/30
Bitgii buhimdaad baizgaa eersdee amidralaa deeshlvvl bitgii hvnii gar har ajil hii
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.132] 2020/5/30
Gadnii tuslamj orj irj bhad virustei ved sain ediin zasagaa demjie
1 | 0 Хариулах
Зочин [174.192.73.98] 2020/5/29
Ugaasaa tuslamj , tusul, zeel , uul uurhaigaas shawhruu ni l ard tvmend ochdog!!!
1 | 0 Хариулах
иргэн [202.179.27.139] 2020/5/30
МАН ийн сонгууль руу явчих л байх даа Ерөнхийлөгчийн сонгуулиар 20 тэрбум аар хахуульдсан гээд байгаа
1 | 0 Хариулах
Монгол [64.119.25.186] 2020/5/29
За яахав хоёр талтай л юм. Сайн нь гэвэл энэ хүнд цаг үед санхүүгийн томоохон дэмжлэг болж байна. Саар нь гэвэл манай улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын дотоод үйл ажиллагааг хянах тогтолцоогоо л нарийсгаж байгаа юм байна. За тэгээд орж ирсэн мөнгийг нь сонгуулийн луйвартаа ашиглачихав даа дүп гарууд минь
0 | 0 Хариулах
Зочин [133.106.93.51] 2020/5/30
Хяналт, тайлангийн ил тод тогтолцоо чухалшдээ. Хяналтгүй тул төрд сургасан хулгайч нар хулгай хийх аргаа улам боловсронгүй болгоод л. Төрийн тэргүүн нь хүртэл. Нийтийн хөрөнгөөр өөрийн талын бизнэсийг дэмжихээр ямар нэгэн ТЭЗҮ-гүй хийлгээд л Монгол орны төлөө гэж хошгоруулаад л
0 | 0 Хариулах
Зочин [202.131.229.50] 2020/5/29
Easy come, easy go money!
1 | 0 Хариулах
Z [192.82.70.130] 2020/5/29
Tsag uy hetsuu bn ulam l hetsuu bolno tiimees neg setgel gargaad ur buteeltei zuw zartsuulaasai l gj husey
1 | 0 Хариулах
Зочин [43.242.243.136] 2020/5/29
Jiriin irgenii huvid bur sanaa zovood Mongol hun gej heleheesee ichdeg bolj bnadaa.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.13] 2020/5/29
МАН хуваагаад идчинэ, сонгуульпаа ашиглачина. Ядуу ард нь авсан нэр зүүгээд хоцорно.
4 | 0 Хариулах
Зочин [43.242.243.245] 2020/5/29
ӨЧ ТӨЧНӨӨН ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ АВААД Л БАЙХ ЮМ. ХААНА БАЙНА ТЭР ҮР НӨЛӨӨ НЬ. МУУСАЙН ЮМНУУД ДЭЭГҮҮРЭЭ АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ ИЧИХГҮЙ ХУВААЖ АВЧ БАЙГАА ДАА.
5 | 0 Хариулах
Зочин [217.6.171.138] 2020/5/29
TORD BDAG NUGUU HULGAICHUUD ENE MUNGIIG AVNA ZAYU . bidnar goirdood herregguee
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.37] 2020/5/29
Авхар жагсаалтанд орсон гэсэн яасын Сонгууль дөхөөд ирэхээр бүгд л сайн байхыг хичээгээд хаха
1 | 0 Хариулах
төсвийн дэмжлэг [61.123.11.39] 2020/5/29
Төсвийн дэмжлэг гэж тодорхойгүй юманд зээл, тусламж авч байснаас наад мөнгөөрөө Японы Өвсний үндэс хөтөлбөр шиг хэд хэдэн сургууль барьчаач. эсвэл эмнэлэг ч юм уу. Тодорхой яг тоочны зорилготой, үр дүн нь нүдэнд харагдахуйц төслүүдэд зээл, тусламж авах хэрэгтэй.
4 | 0 Хариулах
зочин [182.160.39.85] 2020/5/29
ХЯТАДААС АЙЖ БАЙГАА ЮМ, МОНГОЛЧУУД АРДЧИЛЛЫГ АВААД ХАЯЧИХАЖ МАГАДГҮЙ ГЭЖ, ҮНЭГҮЙ ЗҮЙЛ, ТЭР ДУНДАА БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ БАРУУНЫ ОРНУУДААС ХЭЗЭЭ Ч ИНГЭЖ ГАРАХГҮЙ БАЙХ БАЙСАН
1 | 2 Хариулах
Зochin [60.126.73.28] 2020/5/29
Ямар ч их гэрээ хийдэг юм. Нэр нээс цаашгүй иргэдийн амьдралд наалдаж байгаа зүйл үнэхээр алга. Төсөл зээл гээл тайлан бичиж зураг авч, мэдээлэл хийгээд л бодит зүйл алга даа. Даанч харамсмаар юм даа. Бөөн шоу, шагнал, баяр наадам, албан тушаал... Ард иргэдийн амьдрал уруудсаар, хүмүүс хүүхдүүд үхсээр... Татварын мөнгөөр өөрсдийгөө рекламдаад. Яандаа яан монгол минь, бөөн өр улс нь ч, хүн ард нь ....
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.223] 2020/5/29
Төр одоо ард түмэндээ мөнгө тарааж өгөх хэрэгтэй ,сонгуульд ямар их мөнгө зарцуулж байнаа,үүнийгээ ард түмэндээ тараагаад өгөөч ,ард түмэн чинь ,ядууралд ,дунд түвшний хүмүүс бүгд өндийж босоогүй болчихлоо ,юун сонгууль ,иргэн баян бол ,төр баян. гэсэн мэргэн үгийг ухаараа ч арай байна .Хэдэн сонгууль нэр дэвшиж байгаа хүмүүсийг арай дэндүү ,муулж байна .Энэ бол МАХН өөрийнх нь хар пар хийдэг тактик ,үүнд нь иргэд үнэмшлээ ,арай л байна .МАН аас нэр дэвшиж буй Ням Дорж ,Чойжилсүрэн ,Сүхбаатар Батболд ,нар төрд хэрэггүй ,төрийг самар ч дууслаа .Үнэн нүүр царай огт байхгүй бүү сонго !!!!!!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.223] 2020/5/29
Ард иргэдийн амьдрал маш хүнд байна .Хувиараа бизнес хийж буй хүмүүстээ,дэмжлэг өгмөөр байна .Түрээс ,банкны мөнгөндөө дарагдаад маш хүнд байна ,Бид төрөөс ,мөнгө нэхээд гараан тосоод суудаггүй ,харин энэ үед төрийн бодлого ,дэмжлэг маш хэрэгтэй байна Төр анхаарлаа ,жижиг бизнес эрхэлж буй ,наймаачид аа хармаар байна .ӨИЗНЁС ГЭХЭЭРЭЭ ХУВИАРАА ,Хөдөлмөр Хийж Буй ХҮМҮҮСРҮҮГЭЭ АНХААРЛАА ЧИГЛҮҮЛЭЭД Байх Юм ,Энэ Хоёр Чинь ,Өөр ЯЛГААТАЙ ,Үүнийг ялгаж хахах хэрэгтэй. .
0 | 0 Хариулах
Zochin [202.9.40.30] 2020/5/29
Uls torch luivarchinguudiin karma ruu buu oroosoi bilee
2 | 0 Хариулах
зочин [66.181.161.68] 2020/5/29
хаваагаад идчих вий дээ
5 | 0 Хариулах
irgen [202.179.21.209] 2020/5/29
zob bicheech
0 | 0 Хариулах
өрөө дар [202.126.89.134] 2020/5/29
гадаад өр ширээ дарчаасай хэдэн малнууд халамж тэтгэмж сургууль цэцэрлэг корона гээд замхруулна даа
2 | 0 Хариулах
Зочин [124.158.92.16] 2020/5/29
Баярлалаа
2 | 2 Хариулах
Зочин [202.179.25.74] 2020/5/29
FUCK YOU
2 | 2 Хариулах
Зочин [103.10.22.25] 2020/5/29
Зүгээр доромжлоод байгаа юмуу
3 | 2 Хариулах
Зочин [202.126.89.137] 2020/5/29
Aaa hudlaa chiher unhuulj bgaal maniusiigaa har jagsaalt ruu hiichkeel ai
5 | 1 Хариулах
Зочин [64.119.26.72] 2020/5/29
Наад мөнгөөр сонгуулиа хийгээд дээгүүрээ идээд дуусах биз ард түмэнд нэг ч төгрөг очихгүй за
12 | 2 Хариулах
Зочин [202.55.188.84] 2020/5/29
Boljil baina buteejl baina
0 | 1 Хариулах