Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

МАШИНДАА ТААРАХ МОТОРЫН ТОСЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Та машиндаа моторын тос авахдаа хэрхэн сонголт хийдэг вэ? Өмнө нь авто дэлгүүрт ороод маш олон төрлийн тосон дунд төөрөлдөж байсан уу? Тэгвэл бид таньд яаж зөв хөдөлгүүрийн тосыг машиндаа тааруулж авах зөвлөмж мэдээллийг бэлтгэн хүргэж байна!

Моторын тосыг үйлдвэрлэхдээ суурь тосон дээр (түүхий тосыг нэрж гарган авдаг тос) дулаан дамжуулах чанарыг сайжруулах, тослох чанарыг нэмэгдүүлэх, хөдөлгүүрийн цэвэр байдлыг хангах, жийргэвчүүдийг зөөллөх, хөдөлгүүрийг хамгаалах, тосны зуурамтгай чанарыг ихэсгэгч зэрэг олон төрлийн зориулалттай нэмэлт бүтээгдэхүүнүүдийн холимогийг нэмж хийн хэрэглэгчдэд хүргэдэг. Ингэхдээ нэг брэнд л гэхэд дотроо хэд хэдэн төрлийн тостой байдаг нь суурь тосны ангилал (4 ангилал байдаг), нэмэлтийн холимогийн найрлага, хэмжээнээс шалтгаалдаг юм. Учир нь автомашин үйлдвэрлэгчид тухай тухайн машины загвартаа зориулсан хөдөлгүүр зохион бүтээхдээ өөр өөр зуурамтгай чанартай (өтгөн шингэн), өндөр температурт тэсвэртэй эсвэл хүйтэнд царцдаггүй гэх мэт тоснуудыг шаардсан байдлаар хийдэг байна.

 

Суурь тосны тухайд...

Base oil буюу суурь тос нь I, II, III, IV группт хуваагддаг. Эдгээрээс IV групп нь (PAO base oil) API буюу Америк стандарт, ACEA буюу европ стандарт аль алинд нь бүтэн синтетик гэж тооцогддог. Харин III групп нь (HC - Hydrocrack) API стандартаар бүтэн, ACEA стандартаар хагас синтетик гэгддэг юм. Дээрхи хоёр ангилалаас доош тоснууд нь ерөнхийдөө минерал тосонд орно.

  • API – SN (бензин хөдөлгүүрт тохирно)
  • API – CF (дизель хөдөлгүүрт тохирно)
  • ACEA – AB (бензин хөдөлгүүрт тохирно)
  • ACEA – CE (дизель хөдөлгүүрт тохирно)

Ингээд тосоо сонгохдоо та дээр дурьдагдсан тэмдэг тэмдэглэгээнүүдийг өөрийн машины үйлдвэрлэгчийн заавар болон авах гэж байгаа тосны савлагаан дээрээс тулган харж болохоос гадна томоохон автомашин үйлдвэрлэгчдийн баталгааг шалгаж болно. Өөрсдийн чанарт эргэлздэггүй шилдэг тосны брэндүүд автомашин үйлдвэрлэгчдэд дээжээ явуулж шалгуулан үйлдвэрийн баталгаа (approval) гаргуулан авдаг бөгөөд үүнийгээ тосныхоо саван дээр бичсэн байдаг. Жишээ нь: BMW Longlife-01, MB 229.5, Toyota гэх мэт. Тэдгээр стандартуудыг өөрийн машины үйлдвэрлэгчээс зөвлөсөн стандарттай мөн тулган үзэж сонголтоо хийхийг зөвлөж байна.

 
 

Анхаарах зүйл: Аливаа тосны савлагаан дээр сая дурьдсан баталгаат стандартаас (approval) гадна санал болгосон (recommendation) нэрнүүд байдаг. Уг хоёр зүйлийг ялгаж салгах хэрэгтэй бөгөөд Approval нь автомашин үйлдвэрлэгч нь туршиж шалгаж үзсэний үндсэн дээр албан ёсоор өгдөг стандарт бол Recommendation нь зүгээр тухайн тосыг энэ машинд хийж болно гэсэн зөвлөмж юм.

Тосны сонголт хийхэд шаардлагатай ерөнхий ойлголт ийм байдаг бол үүн дээр нэмээд зарим хүчин зүйлсийг харгалзан үзэж байж тос авах нь зүйтэй. Тодруулбал таны машины үйлдвэрлэгдсэн он, туулсан км, унаж байгаа нөхцөл, хийж байгаа шатахуун түлш зэрэг нь ямар тос машинд тань таарахад нөлөөлж байдаг. Хөдөлгүүрийн ачаалал бага байх тусам (он залуу, моторын багтаамж бага, болон hybrid машинууд) зуурамтгай чанар багатай тос ордог бол хуучирсан, олон мянган км туулсан эсвэл уралдааны зориулалттай (turbo-той г.м) машинд өтгөн тос илүүтэй зохицдог байна.

Тосны зуурамтгай чанарын тухай (0W-20, 5W-40, 10W-60…): ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

Үүнээс гадна шатахуун түлшний чанар тосны хэр хурдан хуучирч муудахад нөлөөлж байдаг тул тосны TBN буюу шүлтийн баяжуулалтыг тоогоор заасан үзүүлэлтийг харж авахад илүүдэхгүй. Ялангуяа дизель хөдөлгүүртэй машинтай бол.

TBN-ий тухай: ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

Харин LIQUI MOLY-гийн тухайд давуу тал нь тосыг үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нэмэлтүүдийн холимогоос гадна өөрсдийн хамгийн сүүлийн үеийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг (Molygen, Motor Oil Saver, Oil Additive зэрэг) найрлаганд нь шингээж өгдөг юм. Мөн манай тоснууд нь гүйлт урттай буюу дунджаар 10,000км явах боломжтой тул жилдээ нэг л удаа солиход хангалттай, таны хэтэвчинд хэмнэлттэй байдаг.

Эцэст нь хамгийн гол анхаарах зүйл бол автомашин үйлдвэрлэгч болон тос үйлдвэрлэгчээс өгч байгаа мэдээлэлд (тосны зэрэглэл, ангилал, баталгаат стандарт...) ач холбогдол өгч сонгож байхыг дахин сануулья. Энэ зарчмын дагуу хайлт хийдэг доорх хөтөчийг ашиглан та өөрийн машиндаа таарах тоснуудыг хэдхэн секундын дотор олох боломжтой шүү.

ӨӨРТӨӨ ҮЙЛЧЛЭХ ТОСНЫ ХӨТӨЧ: https://www.liqui-moly.com/en/service/oil-guide.html

Эсвэл манай сервисийн 8000-2325, 8000-2327 дугааруудаар холбогдож ямар тос машинд тань таарах талаар үнэ төлбөргүй зөвлөгөө авч болно.

Сервисийн хаяг:
  • Замын Цагдаагийн Газрын авто зогсоолын дэргэд LIQUI MOLY- Mugen
 
  • Энхтайваны гүүрний баруун урд талд, Петровис ШТС-ын дэргэд, City Car Wash авто угаалгын хажууд LIQUI MOLY - Alpha
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.