Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Африкаас Монголд нүүж ирсэн хөхөө шувуу алсын аяллын дээд амжилтыг тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Эх газарт амьдардаг шувуудын хамгийн хол нүүдэллэсэн дээд амжилтыг Монголын хөхөө тогтоосон тухай судлаачид мэдээлжээ.

Монголын эрдэмтэд болон Британийн British Trust for Ornithology (BTO) байгууллагын хамтарсан “Mongolia Cuckoo Project” төслийн хүрээнд өмнөд Африкийн Замби улсад өвөлжсөн таван хөхөө шувуунд газар зүйн байрлал тогтоогч зүүж, нүүдлийн замыг нь судалсан юм байна.

Тэдгээрээс дөрөв нь нүүдлийн замдаа үхэж, ганцхан Онон нэртэй хөхөө Монголын нутагт эсэн мэнд ирж чаджээ.

 

Онон гуравдугаар сарын 20-нд Замбиас гарч, Энэтхэгийн далайг туулан 16 улсын нутгийг дайрахдаа нийт 12,000 орчим километр зам туулсан байна.

Энэ нь эх газарт амьдардаг шувуудын хувьд одоогоор мэдэгдэж байгаа хамгийн хол аялал ажээ.

Ингэхдээ Онон далай дээгүүр зогсолтгүй 2,500 км ниссэнийг тогтоосон байна. Хөхөөний дундаж хурд 60 км/цаг байжээ.

Судалгаанд оролцсон бусад шувуудаас хамгийн хол аялсан нь Баян нэртэй хөхөө юм. Баян Замбиас гараад 10,000 км аялж, Хятадын Юнань мужид хүрээд өлсөж, туйлдсаны улмаас үхсэн гэж таамаглаж байна.

Хөхөө шувууд хэрхэн холын аялалд бэлддэг, салхины хурд хүчийг хэрхэн мэдэрч, замаа төлөвлөдөг зэргийг энэ судалгааны үр дүн харуулжээ.

Дэлхийн бүх шувууны төрөл зүйлийн 40 орчим хувь нь улс дамжин нүүдэллэдэг байна.

Хамгийн хол зайд зогсолтгүй ниссэн дээд амжилтыг 2007 онд Аляскаас Шинэ Зеландад 11,500 км зам туулж хүрсэн эмэгчин дэглий тогтоож байжээ.

 

Эх сурвалж: Daily Mail