Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгогчдын санал авах байрны ариутгал болон хамгаалах хэрэгсэлд 2.4 тэрбум төгрөг зарцуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сонгуулийн санал авах ажиллагаатай холбоотой ариутгал, халдваргүйтгэл хийх болон сонгогч, сонгуулийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах хэрэгсэлд шаардлагатай зардлын хэмжээг баталсан байна. 

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод шаардагдах зардлын хэмжээг баталжээ.

Зардалд нийт хоёр тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрч, Засгийн газрын тогтоол гаргасан байна.