Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд үнэлэгдэх инженер болох нь мөрөөдөл биш

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 26
Сурталчилгаа

Инженер бол улс орныхоо хөгжлийн түүчээлэгчид байдаг. Тиймээс инженерүүдийн ур чадвар, манлайллаас улс орны хөгжил, эдийн засаг шууд хамааралтай. Уг ач холбогдлыг мэдсэн хөгжингүй орнууд боловсролын бодлогыг орчин цагийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх талаар олон санаачлагыг нэвтрүүлдэг. Үүний нэг жишээ CDIO санаачлага, сургалтын шинэ стандарт юм.  Тус санаачлагыг Монголын хувийн их дээд сургуулиудаас ТТДС анхлан нэвтрүүлж, сургуулийнхаа онцлогт тохируулан хэрэгжүүлж байна.

 

CDIO сургалтын арга зүй гэж юу вэ?

Conceive /бодож сэтгэх/, Design/төлөвлөж загварчлах/, Implement /бүтээх/, Operate /хэрэгжүүлэх/ буюу CDIO инженерийн боловсрол олгох тогтолцоо юм.

 

1997 онд Массачусетсын технологийн сургуулийн Агаар, сансрын тэнхимийн профессор Эдвард Кроули инженерийн сургалтын үр дүнг сайжруулах, онолын сургалтын үйлдвэрлэлд ойртуулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор сургалтын шинэ зохион байгуулалтын хувилбарыг санаачилсан нь АНУ-д хүчээ авч, хөтөлбөр болон хэрэгжсэн түүхтэй. Энэхүү хөтөлбөр нь инженер хүний эзэмших дөрвөн түвшний чадамжийг зааж өгсөн байдаг.

CDIO сургалтын шинэ арга технологи нь зах зээлийн эрэлтэд нийцүүлэн үр бүтээлтэй ажиллаж, бүтээмж, инновацийг бий болгож чадах ирээдүйн шилдэг инженер бэлтгэдэг тогтолцоо юм.

Урьд нь инженерийн ангийн оюутнууд онол сонссоор байгаад төгсдөг, сургуулиа төгсөөд ажил дээр гарсны дараа л мэргэжлийн багаж хэрэгсэл, ажиллах орчинтойгоо танилцдаг байлаа. Харин CDIO-г нэвтрүүлснээр оюутан сурч байх хугацаандаа бүтээгдэхүүнийг бий болгодог. Өөрөөр хэлбэл оюутан бүтээхийн тулд сэтгэдэг, сэтгэснээ бүтээх чадвартай болж төгсдөг.

Үүний ачаар оюутнууд маань “Юу хийж чаддаг болох вэ?” гэсэн асуултанд урьдаас төлөвлөж, хариултаа олсон байх болно.

CDIO хөтөлбөрийг Америкийн МIТ, Шведийн технологийн институт, Оросын Томск хотын Политехникийн их сургууль, Английн Кэмбрижийн их сургууль зэрэг олон орны сургууль дэмжин хүлээн авч, одоогоор 146 орон CDIO гишүүн болоод ажиллаж байна. Монгол улсын хувьд 2015 онд ШУТИС CDIO санаачилгад нэгдэж улсын 6 их сургууль хөтөлбөртөө нэвтрүүлж байгаа бөгөөд хувийн сургуулиудаас ТТДС нь CDIO-г хэрэгжүүлж буй анхдагч сургууль юм. 2014 оноос энэхүү хөтөлбөрийг нэвтрүүлж эхлэх бэлтгэл ажлууд өрнөж сургах, суралцах арга зүй, сургалтын идэвхтэй арга хэлбэрүүд, сургалтын дэвшилтэт технологи, төлөвлөгөө болон сургалтын хөтөлбөрийг боловсруулах арга зүйн сургалтуудыг үе шаттай зохион байгуулж багш нарын сургахуйн чадамжуудыг дэмжсэн олон ажлыг хийсээр байна. CDIO-г хэрэгжүүлэхэд сургалтын орчин, урлангууд маш чухал. Дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг сургалтанд ашиглах нь маш их өртөг шаардагддаг ч бид чанартай боловсрол олгох үүднээс энэ бүхнийг хэрэгжүүлж байна.

Манай сургууль:

  • Барилгын инженер /иргэний ба үйлдвэрийн барилга/
  • Авто замын барилгын инженер
  • Архитектур
  • Хүрээлэн буй орчны инженер /Сантехник инженерийн байгууламж/
  • Цахилгаан хангамжийн инженер
  • Авто инжнер /автомашины ашиглалт, авто аж ахуй/
  • Хүнсний инженерчилэл /Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи/

мэргэжлүүдээр бакалаврын (өдөр, эчнээ), магистрын хөтөлбөртөө элсэлт авч байна.

Цахим бүртгэл: https://iet.edu.mn/elselt/

Утас: +(976) 7000-7630, 8607-7630

 
 
 
 

1 САЯ ТӨГРӨГНИЙ ШАГНАЛЫН САНТАЙ УРАЛДААН

Техник Технологийн Дээд сургуулийн нэрэмжит олон улсын “Гоймон гүүр”-ийн уралдаан ЕБС-ийн ахлах ангийн IX-XII ангийн сурагчдын дунд зарлагддаг. Энэ жилийн уралдааны онцлог нь цахим хэлбэрээр зарлагдаж, шагналын сан нэмэгдэж 1 сая төгрөг боллоо. Уралдааны шалгаруулалт болоход цөөхөн хоног үлдсэн тул инженер болох хүсэлтэй хүүхэд залуучууд яараарай.

Тус уралдааны зорилго нь Монгол улсын ирээдүйн хурдацтай хөгжил, бүтээн байгуулалтын эзэн болох инженерүүдийн залгамж халаа болсон ЕБС-ийн суралцагчдын бүтээлч техник сэтгэлгээг хөгжүүлэх, байгалийн ухааны хичээлээр үзсэн мэдлэг, чадвараа  бодит амьдралд хэрэгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгоход оршино.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.