Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад сурах боломжийг гарт багтаах TomYo нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Гадаадад сурч мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг хүссэн залуусын тоо ихсэх болсонтой холбогдон олон асуудлууд урган гарч ирж байгаа билээ. Үүнд найдваргүй зуучлалын төвүүдээс эхлээд мэдээллийн хүртээмжгүй байдал гэх мэт олон асуудлуудыг дурдаж болно. Тэгвэл эдгээр асуудлыг технологийн тусламжтайгаар шийдэж буй TomYo өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. Монгол залуусын 2019 оноос хойш хөгжүүлсэн уг апп нь гадаадад сурах, Дэлхийн боловсрол эзэмших боломжийг хүн бүрд хүртээмжтэй олгох зорилготой юм.

Нээлтийн хураангуйг дараах бичлэгээс үзээрэй.

TomYo аппаас хэрэглэгч гадаадад сурахад шаардлагатай бүх мэдээллийг авах боломжтой. Апп дээрх мэдээллүүд өдөр бүр шинэчлэгдэж, нэмэгдэж байдаг. Яг одоогоор дараах мэдээллүүд бий.

Хичээл: 600+ ангитай гадаад хэлний түвшин нэмэгдүүлэх, тэтгэлэгт тэнцэх арга замыг зааж өгөх хичээлүүдийг үзэх боломжтой. Одоогийн байдлаар Англи, Япон, Герман, Солонгос гэсэн дөрвөн хэлний анхан болон дунд шат мөн эдгээр хэлнүүдийн академик шалгалтын зөвлөгөө хичээлүүд бий.

Сорил: 30,000+ гадаад хэлний түвшин бүрийн мөн TOEFL, IELTS зэрэг шалгалтын жишиг тестүүдийг хийж болно.

Ментор: 100+ мэдлэг, туршлагатай менторуудаас гадаадад сурах, тэтгэлэг авах талаар текст болон видео дуудлага хэлбэрээр зөвлөгөө аваарай.

 

Асуулт: 5,000+ мэдлэг тэлэх асуултын тусламжтайгаар сонирхолтой, өрсөлдөөнтэй байдлаар гадаад орны соёл, урлаг, түүхийг судалж мэдээрэй.

Мэдээллийн сан: 500+ тэтгэлэг, их сургуулийн мэдээллээс гадаадад сурах, тэтгэлэгт хамрагдахад шаардлагатай мэдээллийг авч болно.

Нийтлэл: 100+ үр өгөөжтэй нийтлэл, зөвлөгөөнөөс гадаадад сурч, Дэлхийн иргэн болох урам зоригийг аваарай.

TomYo дээрх мэдээллүүдийг мэргэжлийн багш нар болон туршлагатай залуустай хамтран бүтээдгээрээ онцлог. Жишээлбэл, гадаадад сурдаг эсвэл сурч байсан залуус өөрсдийн туршлага дээрээ тулгуурлан ментор хийж, зөвлөгөө өгч болно. Түүнчлэн, гадаад хэлний сургалтын төв болон багш нар хичээл зааж тестүүд бэлдэх боломжтой.

Таны үсрэнгүй хөгжих талбар уриатай TomYo нь дан ганц TomYo-ийн залуусын бүтээл бус Дэлхий даяарх олон Монгол залуусын оюуны бүтээл юм.

ТomYo аппыг tomyo.mn-рүү орон зааврын дагуу татаарай. TomYo аппын нээлтийн давталтыг Mongol HD сувгаар 5/21-ний 15:30-аас хүлээн авч үзэх боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.