МАН УИХ-ын сонгуульд 33 шинэ нэр дэвшигч дэвшүүлнэ
Хуулийн дагуу өнөөдөр намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах сүүлийн хугацаа юм.
Эрх баригч МАН-ын хувьд нэр дэвшигчдээ өнөөдөр тодруулж албан ёсны мэдээллийг маргааш хийхээр болсон байна.
Бидний авсан мэдээллээр МАН сонгуулийн 29 тойргийн 76 мандатын 33-т нь шинэ нэр дэвшигч дэвшүүлэхээр болсон талаарх мэдээллийг баттай эх сурвалж баталгаажууллаа.
Гэхдээ нэр дэвшигчдийг баталгаажуулах тогтоол эцсийн байдлаар гараагүй байгааг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 24 цаг хүртэл нэр дэвшигчдийн нэрс өөрчлөгдөх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
