Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

XIII зууны үед холбогдох Мөнх хааны гэрэлт хөшөө

ikon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN

Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж буй.

Уг цувралын энэ удаагийн дугаарт XIII зууны үед холбогдох “Мөнх хааны гэрэлт хөшөө” үзмэрийг толилуулж байна.

Холбогдох он цаг: 1257 он
Материал: Хөх занар
Хэмжээ: 140x77x20см

 

Чингис хааны ач хөвгүүн Мөнх 1251 онд хаан ор залгамжлан 1259 он хүртэл төрийн эрхийг барьжээ. 1257 онд Мөнх хааныг Сүн улсыг байлдаж явахад нь түүний өлмий бат оршихыг ерөөж, уг хөшөөг босгосон ажээ.

Хөшөөний дээд талыг түшлэг мэт болгон догол гаргаад нүүр талын хүрээгээр нь хоорондоо 3.5см зайтай хоёр нарийхан гурви гаргаж, дундуур нь эвэр угалз сийлж чимжээ. Энэхүү нүүр талын эхэнд гурван мөр монгол бичээс, арван хоёр мөр хятад бичээс сийлсэн байна.

Монгол бичээст нь “Ургийн ургаар хэдэн хэдэн үест Мөнх хаан түмэн түмэн насалтугай хэмээж Барс Түгэ босгуул ... хүртэл ана /энэ/-д давирганд /учралт/ буян хүртүгэй” гэж бичихдээ Мөнх хааны нэрийг мөр тэтгэжээ. Уг хөшөөг 1953 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Дэлгэр мөрний зүүн хөвөөнд буй эртний балгасны тууриас эрдэмтэн О.Намнандорж олжээ.