Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ, Бразил зэрэг улсад коронавирусийн халдварын нөхцөл байдал хүнд байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.05.14/

https://www.facebook.com/iKonNews/videos/2632750430274810/

"Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр өвчилсөн хүний тоо таван мянга гарсан байна.

Өнөөдөр коронавирусийн халдвар Лесотогийн Хаант улсад шинээр гарч дэлхийн 216 орон, нутаг дэвсгэр бүртгэгдлээ. Энэ өвчнөөр 4.2 сая хүн өвчилж, 297 мянган хүн нас баржээ.

Мөн 1.6 сая хүн эмнэлгээс гарсан бол 2.4 сая хүн эмнэлэгт хэвтэж байна.

Сүүлийн 24 цагт 83 мянган хүн шинээр өвчилж, 5,000 гаруй хүн нас барсан бөгөөд ОХУ, Бразил зэрэг улсад нөхцөл хүнд байна.

Шинэ кластерууд бүртгэгдэж өвчлөл тархах хандлагатай болж байна. ОХУ-аас 340 сонсогчийг гурван тусгай үүргийн онгоцоор авсан. Сонсогчдийг ХӨСҮТ, Бага баян, Токио инн, Тоёока зочид буудалд тусгаарласан.

Манай улсад одоогийнб байдлаар ажиглалтад нийт 1,286 хүн байна. Тус хүмүүст 62 эмч, резидентүүд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа билээ. ЗӨСҮТ-ийн дөрвөн баг ОХУ-аас ирсэн гар ачаа, 12 автобус зэрэгт ариутгал халдваргүйтгэл хийсэн" гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв. 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.