Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Судлаачид Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна: ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд хэн багтах вэ?

ikon.mn
2020 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нээлттэй Нийгэм Форумын Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөр (хөтөлбөрийн мэдээллийг www.forum.mn) “Оюуны Инноваци” эрх зүйн судалгааны ТББ хамтран УИХ-ын хаврын чуулганаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх бодлогын цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

Шүүх эрх мэдлийн хүрээний томоохон эрх зүйн шинэтгэлд олон нийт, хөндлөнгийн судлаачдын оролцоог хангах зорилготой Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлгийн эхний дугаар "Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүний талаарх зохицуулалт" сэдвээр боллоо.

Хэлэлцүүлгийн зочноор "Оюуны Инноваци" ТББ-ын судлаач, хуульч П.Баттулга, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн багш Т.Мөнх-Эрдэнэ Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар оролцож УИХ-д өргөн баригдаад буй Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх өөрсдийн зүгээс санал, байр сууриа илэрхийлж байна.

Тэдний хэлсэн онцлох эшлэлүүд:

 
 
 
 
 
 
 
 
​Нээлттэй Нийгэм Форум, “Оюуны Инноваци” ТББ хамтран зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэг өнөөдөр 15.00 цагт “Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо” сэдвээр өрнөнө. Энэ хэлэлцүүлэгт Оюуны Инноваци" ТББ-ын судлаач П.Баттулга, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатар, МУИС-ийн ХЗС-ийн профессор, доктор О.Мөнхсайхан, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар оролцож шинээр өргөн барьж буй хуулийн төслийн хүрээнд ямар өөрчлөлт орж байгаа талаар ярилцах юм.

2020 оны 5 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд “Шүүгчид хариуцлага тооцох механизм”, “Шүүхийн дотоод хараат бус байдал буюу Дээд шүүхийн эрх хэмжээ” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд iKon.mn болон ННФ-ын https://www.facebook.com/OpenSocietyForum/ фэйсбүүк дэх хуудсаар шууд дамжуулан хүргэх юм.

Хэлэлцүүлэг тус бүрт шинээр боловсруулсан хуулийн төслүүдийн ажлын хэсгийн гишүүд, хараат бус судлаачид оролцож санал шүүмжээ хуваалцана.

Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч уламжлалт бодлогын хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулах боломж хязгаарлагдмал байгаа ч нийгмийн сүлжээний сувгаар сонирхсон иргэд, бодлого боловсруулагчдад хүргэхийг зорьж буй.

Иймд  сонирхсон иргэд асуулт илгээж, санал шүүмж ирүүлэх бүрэн боломжтой.