ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийд нийт 10 төрлийн эм, эмчилгээний аргыг COVID-19 халдварын эсрэг туршиж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс COVID-19 халдварын талаар дэлхий дахины судалгаа шинжилгээний тоймыг хүргэлээ.

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Оюунсүрэн “COVID-19 халдвартай холбоотой хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажил хоёр дахин нэмэгдсэн байна.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дэлхийн нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд COVID-19 халдвартай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны нийт 11,225 өгүүлэл хэвлэгджээ.

Үүнээс 83 нь эмнэл зүйн судалгааны болоод вакцин, шинэ эм бүтээх туршилттай холбоотой байгаа юм.

Дэлхийд нийт 10 төрлийн эм, эмчилгээний аргыг уг халдварын эсрэг туршиж байна.

Тухайлбал, Их Британи улсад халдвар авсан өвчтөнүүддээ уушгины өвчин болон вирусийн эсрэг үйлчилгээтэй зарим эмээр эмнэл зүйн туршилт судалгаа эхлүүлэх ёс зүйн зөвшөөрлийг өгчээ.

Мөн Япон улсад бүтээсэн томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг Авиган эмийг БНХАУ-д эмнэл зүйн туршилтаар ашиглан судалгаа хийж, COVID-19 халдварын эсрэг үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон.

Тус эмийг олон улсын эрдэмтдийн баг үр дүнтэй байгаа талаар мэдээлсээр байна.

ОХУ-ын SARS өвчнийг эмчлэх патент авсан, томуугийн вирусийн эсрэг гаж нөлөө багатай эмийг БНХАУ-д эмнэл зүйн туршилтад оруулсан.

Вакцин шинэ эм бүтээх судалгааны ажлыг БНХАУ, Герман, Их Британи, АНУ-ын эрдэм шинжилгээний байгууллага, био технологийн хүрээлэн, эмийн компаниуд хамтран үргэлжлүүлсээр байна.

ЭМЯ, УОК-ын шийдвэрээр Монгол Улсад COVID-19-ийн генийн болон тандалт, тархалт, эмнэл зүйн судалгааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий баг ажиллаж байна" гэв.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.