Монгол улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яамнаас Од Ур Чадвар ТББ-тай хамтран 2020-2021 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх Англи хэлний Аксесс тэтгэлэгт хөтөлбөрт хотын төвөөс алслагдсан ЕБС-ийн 8, 9-р ангид сурдаг сурлага сайтай, англи хэлний анхан шатны мэдлэгтэй, орлого багатай өрхийн, шинийг эрэлхийлж бүтээлч арга барилд суралцах хүсэлтэй сурагчдыг тэтгэлэгээр суралцахыг урьж байна.
Хөтөлбөрийн зорилго: Хотын төвөөс алслагдсан ЕБС-ийн сурлага сайтай, сурах өндөр эрмэлзэлтэй сурагчдыг Англи хэлний тэтгэлэгт хөтөлбөрт элсүүлэн суралцуулж, манлайлал болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэн, АНУ-ын түүх, АНУ-ын их дээд сургуулиудад суралцах боломжуудыг танилцуулж ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай удирдагчдыг төрүүлэн бий болгоход оршино.
Хөтөлбөрт оролцогчид УБ хотод Англи хэлний сургалтад долоо хоногт 2-3 удаа, нийт 360 цаг хамрагдах бөгөөд тэтгэлэгт англи хэлний үнэ төлбөргүй сургалт, ном сурах бичиг, сургалтад ирэх буцах унааны зардал болон нэмэлт үйл ажиллагааны зардал багтана.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2020 оны 5-р сарын 12-ны 17:00 цагаас өмнө
Тавигдах шаардлага:
- 2019-20 оны хичээлийн жилд ЕБС-ийн 8, 9-р ангид сурдаг байх
- 2020 оны 5-р сарын 12-ны байдлаар 13 нас хүрсэн байх
- Сурлага сайтай, англи хэлний зохих мэдлэгтэй байх
- Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
- Хөтөлбөрт 2020 – 2021 онд тасралтгүй хамрагдах боломжтой байх
Бүрдүүлэх материал:
1. Өргөдлийн маягтыг https://www.facebook.com/odurchadvar.access/ facebook page руу хүсэлт эсвэл odur.access@gmail.com хаягт имэйл ирүүлэн авч бөглөсөн байна
2. Өмнөх /2018-19/ жилийн голч дүн болон 2019-2020 оны хичээлийн жилийн эхний хагасын голч дүнгийн тодорхойлолт, хуулбарууд
3. Төрсний гэрчилгээний хуулбар
4. Цээж зураг – 1%
5. Ангийн багш болон англи хэлний багшийн тодорхойлох захидал
6. Өрхийн орлого нотлох баримтууд.
7. “Яагаад би Аксесс хөтөлбөрт хамрагдах ёстой вэ” сэдвээр 500 үгтэй эсээ бичнэ.
Хөтөлбөрт дараах улсын ЕБС-ийн сурагчид оролцох боломжтой:
• Баянгол дүүргийн 19, 28, 113, 47, 77, 96, Сэтгэмж ЦС;
• Баянзүрх дүүргийн 14, 33, 44, 53, 69, 79, 85, 87, 88, 92, 102, 142, Амгалан ЦС, Баянзүрх дунд сургууль;
• Налайх дүүргийн Голомт, Чандмань, Эрдмийн оргил дунд сургууль;
• Сонгино-Хайрхан дүүргийн 9, 12, 42, 62, 65, 67, 76, 104, 105, 106, 107, 121, 122,123, 124, 143, Ирээдүй ЦС;
• Сүхбаатар дүүргийн 16, 35, 58, 71 дүгээр дунд сургууль;
• Хан-Уул дүүргийн Буянт Ухаа ЦС, 10, 26, 32, 34, 41, 60, 114, 115, 118 дугаар дунд сургууль;
• Чингэлтэй дүүргийн 17, 37, 39, 49, 57, 61, 72, 117-р дунд сургууль тус тус орно.
Шалгаруулалт дараах гурван үе шаттай явагдана.
1. Өргөдлийн маягт болон бусад бичиг баримтын шалгаруулалт
2. Англи хэлний тест
3. Ярилцлага
COVID- 19 өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон тул сурагчид өргөдлийн маягтыг онлайнаар татаж авч бөглөөд бусад бичиг баримтын хамт ЗӨВХӨН odur.access@gmail.com имэйл хаягаар бидэнд ИЛГЭЭНЭ гэдгийг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ сонирхох боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|