Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дээд бүтцийг угсарч эхэллээ

ikon.mn
2020 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 4.5 километр замын дээд бүтцийг 2019 онд угсарсан бол энэ жилийн төлөвлөгөөний дагуу ажлыг энэ сарын 20-ны өдөр эхлүүллээ.

УБТЗ ХНН-ийн Зам засварын машинт станцын дөрвөн бригад Зүүнбаян багийн хэсгээс эхлэн эхний өдөр 1,500 метр замыг бариад байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух 30 километрийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар оршдог ба эдгээр ордууд эдийн засгийн эргэлтэд орж, уул уурхайн олборлолтоос төсвийнхөө дийлэнх хувийг бүрдүүлдэг манай орны хувьд олон давуу тал үүсэх юм.

Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суврагын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршдаг бөгөөд 6.02 тэрбум тоннын нөөцтэй гэсэн тооцоо судалгаа бий гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.