ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

URUG.MN БОЛОН ZARIG.MN САЙТ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ

ikon.mn
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн /ССС/ Ёс зүйн хорооны 2020 оны эхний улирлын хурал дөрөвдүгээр сарын 9-ний өдөр боллоо.

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэн тогтоосон хөл хорионы дэглэмээс шалтгаалан хурлыг онлайнаар зохион байгууллаа.

Энэ удаагийн хуралд нийт найман гомдлыг авч хэлэлцсэнээс зургаад нь дүгнэлт гаргаж хоёр гомдлыг Гомдол хүлээж авах, барагдуулах журмын (ГХАБЖ) дагуу хамтарсан хороогоор шийдвэрлүүлэх, Итгэлийн хороо байгуулан хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Энэ хоёр заалтыг аль алийг нь анх удаа хэрэглэсэн тохиолдол боллоо.

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь Радио, телевизийн болон ССС-ийн Ёс зүйн хоёр хороотой. Хэрвээ гомдол гаргагч Ёс зүйн хорооны шийдвэрийг дахин хэлэлцүүлэх хүсэлт гаргавал уг гомдлыг ГХАБЖ-ын 7.2-ийн дагуу хоёр хорооны хамтарсан хурлаар шийдэх журамтай.

Харин ГХАБЖ-ын 5.7-д “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 8-д заасан мэргэжлийн үүргийг баталгаажуулах зорилгоор ХМЗ итгэлийн хороотой байна. Гомдол гаргагч, хариуцагч талуудаас ирүүлсэн хамгаалагдах ёстой эх сурвалжийн тухай мэдээллийг тус хороо хүлээн аваад энэ тухай мэдээллийг эх сурвалжийн найдвартай байдлыг алдагдуулахгүйгээр ёс зүйн хороонд дамжуулна. Итгэлийн хороонд Ёс зүйн хороон дарга нар, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал орно. Сонирхлын зөрчил гарах тохиолдолд итгэлийн хорооны гишүүнийг нэмэлт төлөөлөгчөөр орлуулна. Холбогдогч талууд энэ талаар хүсэлтээ гаргахад хороо тухайн гомдлыг хэлэлцэж эхлэхээсээ өмнө хүсэлтийг хүлээн авах эсэхээ шийднэ” гэж зааснаар нэг гомдлыг барагдуулахаар боллоо.

Итгэлийн хороо байгуулах зохицуулалт өнгөрсөн 2019 онд журманд оруулсан шинэ зохицуулалт юм.

Urug.mn сайтын “Эрдэнэт” үйлдвэрийн талаарх мэдээлэл ёс зүй зөрчөөгүй

Мэдээллийн urug.mn сайтад 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” гарчигтай эрэн сурвалжилсан материал нийтлэгдсэн. Энэ нийтлэлдээ “Эрдэнэт” үйлдвэрээс зарласан түлш шатахуун нийлүүлэх тендерт оролцон ялсан “Сод Монгол” групп “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагатай хавсран ажиллаж энэ тендерт ялсан тухай өгүүлсэн.

Харин “Сод Монгол” групп уг нийтлэлд дурдагдсан баримтуудаа urug.mn нягтлаагүй, байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулж гүтгэн доромжилсон, мэргэжлийн давуу байдлаа ашиглан худал мэдээлэл тараасан гэж үзэн ХМЗ-д гомдол ирүүлжээ.

Хороо дээр дурдсан мэдээг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд сайтын редакц зарчмын дагуу ажилласан гэсэн дүгнэлтийг гаргалаа. Тухайлбал, нэгд, сэтгүүлч “Шилэн данс дээрх бодит гүйлгээ”, “Бараа материал худалдан авах тухай санал, үндэслэл” зэрэг бичгийн эх сурвалжуудыг баримт болгон ашигласан, түүнийгээ ч тодорхой дурдсан, хоёрт, энэ нийтлэлд хэт дэврүүлсэн, хөөргөсөн зүйл байхгүй, сэтгүүлч баримтын дагуу дүгнэлт хийсэн, гуравт, сэтгүүлч мэдээллийг цуглуулж, олсон мэдээлэлдээ тулгуурлан ажилласан байх тул “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн  мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана” гэснийг зөрчөөгүй хэмээн үзлээ.

Zarig.mn алдаа гаргаагүй

Zarig.mn сайтад 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр нийтлэгдсэн “Орхон аймгийн иргэн Г нь бусдад хутгалуулж хүнд гэмтжээ, гэтэл гэмт этгээд “хонгил” ярьж хариуцлагаас бултаж байна” гарчигтай нийтлэлд иргэн Э.Б-гээс гомдол ирсэн байна.

Гомдол гаргагч тус редакцийг дээрх мэдээг бэлтгэхдээ шүүхээр эцэслэн шийдэгдээгүй, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн нууцыг нийтэд задалж, хувь хүний нэр хүндийг улс төрийн зорилгоор санаатайгаар гутаасан, тухайн өдрөөс хойш тус сайтын сэтгүүлч өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан гэмт этгээд хэмээн гүтгэн доромжилж байгаад гомдолтой байна гэжээ. Харин редакц үүнтэй холбогдуулж хариу тайлбар ирүүлээгүй.

Zarig.mn сайтын энэ материалд хуулийн холбогдох байгууллагад шалгагдаж байгаа хэрэгт хохирогч болон хэргийг хянаж байгаа прокурорыг эх сурвалж болгож, хэрэг шийдэгдэхгүй сунжирч байгааг мэдээлжээ.

Хохирогч иргэний яриа, прокурорын тодруулгатай, ямар нэгэн байдлаар нөлөөллийн шинж агуулаагүй тул иргэн Э.Б-гийн гомдол үндэслэлгүй юм.

Сайтууд ташаа мэдээлэл түгээжээ

2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр ulsturch.mn сайт болон бас нэгэн сайтад “Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл нарыг чөлөөлөх шуурхай хурал Москвад болж байна” ижил гарчигтай мэдээлэл нийтлэгджээ. Энэ мэдээлэл нь бодитой биш ташаа мэдээлэл гэсэн гомдлыг Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албанаас ирүүлсэн юм.

Хоёр сайтын редакц мэдээллээ өөр бусад мэдээллийн сайтуудаас авахдаа мэдээллээ баталгаатай эсэхийг нягтлаагүй гэсэн тайлбарыг ирүүлжээ. Тиймээс энэ хоёр сайт нь Ёс зүйн зарчмын 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчсөн гэж Хороо дүгнэлээ. Ингэхдээ нөгөө сайт нь хариу тайлбартаа уучлалт гуйж, залруулга гаргахаа мэдэгдсэн тул сайтын нэрийг олон нийтэд зарлахгүйгээр зөрчлийг мэдээлэх шийдвэр гаргасан юм.

Дундговь аймгийн прокурорын талаарх мэдээлэл хэд хэдэн зарчмыг зөрчжээ

“Үндэсний шуудан” сонины 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн №18/3483/ дугаарт нийтлэгдсэн “Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, прокурорын дарга С.Гансэлэм нарыг шалгаж байна” гарчигтай мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас гомдол ирүүлжээ.

Гомдол гаргагч ирүүлсэн гомдолдоо энэхүү нийтлэлд дурдагдсан прокурор С.Гансэлэмийн талаарх мэдээллүүд нь “огт үндэслэлгүй, худал мэдээлэл түгээсэнд, прокурорын байгууллага болон прокурорын нэр төр, алдар хүндэд халдсан, хараат бус байдалд нөлөөлсөн агуулга бүхий ташаа мэдээлэл” гэжээ. “Үндэсний шуудан” сонины редакц ирүүлсэн хариу тайлбартаа “баттай эх сурвалжаас авсан мэдээлэл” учраас нийтлэлээ ташаа гэж үзэхгүй байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Гэсэн ч Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжоор аливаа мөрдөн шалгасан гэмт хэргийг Прокурорын байгууллага хянан үзэж шүүхийн шат руу шилжүүлэх эсэхийг шийддэг. Ийм эрх бүхий байгууллага “Үндэсний шуудан” сонины мэдээллийг няцааж буй тул 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчсөн, мөн нийтлэлд тодорхой эх сурвалжийг дурдаагүй тул 1.2-т заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ” гэснийг зөрчсөн, мэдээлэлд дурдсан хууль зөрчсөн үйлдлүүдийг баталгаажуулаагүй, эх сурвалжаар нотлоогүй учир 1.6-д заасан “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана” гэснийг зөрчсөн, буруутгагдаж буй төрийн албан хаагч эсвэл эрх бүхий байгууллагаас уг асуудалтай холбоотой тайлбар аваагүй, үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, тодруулаагүй учир 1.8-д заасан “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргалаа.

Ёс зүйн зарчмын 3 дахь мөрдлөгийг зөрчжээ

“UB Post” сонинд 2019 оны зургадугаар сарын 27-ны дугаарт “The threat of radicalism under our nose” /Хамар доорх радикалист үзлийн аюул/ гарчигтай нийтлэл гарсан бөгөөд уг нийтлэлд Сири улсын иргэн Зеад Камал гомдол ирүүлсэн. Уг гомдолтой холбоотойгоор редакц хариу тайлбартаа энэ асуудлаар гомдол гаргагч хууль хяналтын байгууллагад мөн гомдол гаргасан байгааг харгалзан үзэж гомдлыг түдгэлзүүлэх эсвэл хойшлуулж өгөхийг хүссэн. Хороо редакцийн хариу тайлбарыг харгалзан үзэж хоёр удаагийн хурлаар хойшлуулаад байсан юм. Тус гомдолтой холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэр гарсан тул хороо энэ удаагийн хурлаар гомдлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Гомдол гаргагч редакцийг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 2.3, 3, 4, 4.2, 6 гэсэн долоон зарчим зөрчсөн гэж үзсэнийг хороо хэлэлцээд зөвхөн 3-т заасан “Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй” гэснийг зөрчсөн, харин бусад заалтуудыг зөрчөөгүй хэмээн дүгнэлээ.

 

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.65.61] 2020/4/21
Зариг угаасаа мэргэжлийн бус
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.86] 2020/4/21
Zarig iin Onortsetseg neeh davartsan hun shuu. Neeh duraaraa. Mergejliin ur chadvartai setguulch yavch bish. Heruulch, zargach, mongonii setguulch.
2 | 0 Хариулах
Зочин [192.119.160.42] 2020/4/21
ТЕГ-н дарга үнэндээ огцорвол огцрохоор эсвэл халбал халахаар олон алдаа гарсан. 1-т нь эднэ заригийнхний дэлгээд байгаа мэдээлэл. 2. Тагнуулын ажилчид нийлж хувийн санхүүгийн асуудлын улмаас зэвсэгт дээрэм хийсэн. 3. Тагнуулын хэсэг ажилчид цэргийн баярын өдөр нэг хоолны газар архидаж байгаад хүний нүүрэнд асар хүчтэй цохилтоор шилэн аяга хагалж буй бичлэг гарсан. 4. Цагдаагийн дэд хурандаа Ч болон ТЕГ -н хэн нэгний хооронд ямар холбоос бийг судалж Ө-г хэний захиалгаар зодож дээрэмдсэн гэдгийг тогтоох чухал? Ч-д Ө-г зодож дээрэмдэх хувийн ямар нэг шалтаг шалтгаан ил харагдахгүй байна. одоогийн мэдээллээр. Төрийн алба гэдэг алдаа гаргаад байдаг хүн суугаад л байдаг газар биш. Хуулиараа зохицуулагдаад 3 болбол автоматаар албанаас гарахаар байгаа ! Эсвэл шүүхээр ямар нэг шийтгэл авбал автоматаар төрийн албанаас гарахаар байдаг. Шүүхэд Г сайн дураараа өргөдөл өгсөн бол үүнийг шүүх засаглал ашиглан Г-г төрөөс зайлуулахаас гадна хөрөнгийн эх үүсвэрийг сайн шалгах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Халдашгүй эрх [202.179.31.14] 2020/4/20
Гэвч 21 ОНООС ХОЙШ манай улсад эмэгтэй сурвалжлагчийг тахарын албаны хүн зодож нөгөөх нь камерын удаа уйлж зогсож буй нь анх удаа байх. Би лав тийм юм өмнө нь сонсч байгаагүй. Биед нь халдахаас гадна утсыг нь өөрийнхөө ажлын байран дээр дээрэмдээд байж боломгүй алдаа Чинбат гэдэг хүн гаргасан. Хүний халдашгүй эрх хуулиар хамгаалагдсан абйдгийг дэд хурандаа нь мэдэхгүй юу? Мэдэхгүй бол яаж тус албанд томилогдсон? Хүний юмыг зөвшөөрөлгүй хүчээр буааж авахыг дээрэм гэнэ. Олон хуулийн олон заалт сайн уншвал Ч. зөрчсөн. Гэтэл өдий болтол Ч яасан тухай цагдаа тайлбар тавьсангүй. Хуулинд хэвлэл мэдээллээр болсон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаа заавал хэн нэгний өргдөл гомдол хүлээхгүй шууд өөрөөс анаачлан шалган гэсэн утгатай заалт байдаг. Төрийн албанаас Ч мэтийн хуулиа ч мэдэхгүй ёс зүй хүмүүжилгүй хүмүүсийг зайлуулах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/4/20
Сэтгүүл зүй гэдэг мэрэгжлийн мэрэгшлийн түвшинд мэдээ мэдээлэл олгох өгөх болохоос, хүмүүсээс асууснаа, тэрхүү асуусан зүйлээ ядахдаа юу билээ гээд харж үзэж тандаж судлаагүй, юу ч, юугын нь ч мэдэхгүй атлаа тастэс хөндлөн дундуур нь орж ирснээ ч мэдэхгүйгээр дөнгөж дуулсан асуусан асуултуудынхаа хариултад тулаад найруулан зохион бичлэг хийдэг мэрэгжил болоод ажил бишээ гэдгээ л Монголын дийлэнх ихэнх сэтгүүл ч нар ухаарч сэхээрдэг ойлгодог болчихвол ч болоод явчихнадаа. Одоо цагт бол, байрны орцны үүдэнд сууж хөөрөлддөг настнууд шиг л зүйлийг заримдаа ч хийгээд байх юмдаа гэж. Эсвэл мэдэхгүй мэрэгжлийнхээ талаар ярилцлага авч байж учир зүггүй өнөөх этгээдтэйгээ шал дэмий маргаад, цэц хаялцаад булалдаад эхлэх. Үнэхээр л тэрхү мэрэгжлээр дагнах сэтгүүлч болох хүсэл бий буй бол уг мэрэгжлээр суралцаачдээ. Суралцахгүй бол, ядахдаа бие дааж судалгаа хийж шинжлэн ухааны нь мэдэгдэхүүнтэй болчихоод ярилцлага авдаг бол. Түүнээс ам уралдаад л ангалзаад байна гэдэг...
2 | 0 Хариулах
Зочин [192.119.160.42] 2020/4/21
Угаасаа хэд хэд уншаад хараад сайжрахгүй гэдэг нь ойлгомжтой. Гэвч эмэгтэй хүнд дураараа халдах эрх Ч-д байхгүй шүү. Тагнуулын удирдах ажилтны нэг G нь тэгтлээ гомдоод байгаа бол Төрийн албаны бүртгэлийн албадаас тэр холбоотой мэдээллээ өөрөө олж аваач. Aшиг сонирхлын зөрчил үүсэхээр бол ажилтан өөрөө хүсэлт гарган татгалзаж уг байдлаас гарна гээд хуулинд чинь тодорхой заачихсан байгаа. Хуулиа л дагах хэрэгтэй. Эд хөрөнгөтэйгөө үлдье гэвэл ажлаа өгөөд л болно. Бага гарзтай гарна гэвэл их гарзтай гэвэл захиалагч болж холбогдоод санхүүгээ хэрхэн бий болгосноо тайлбарлах хэрэг гарна. 38-тайгаасаа эхлээд хэрхэн хөрөнгөө үүсгэснээ татварын албанд болон иргэдэд тайлбарлах хэрэгтэй болно.
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/4/20
Тухайлбал, Хурц гээч этгээдийн шүүх ажиллагааны үеэр мэдээ мэдээлэл олж авах гээд сэтгүүлч болгон л ажиллаж байхад, тэрхүү Өнөрцэцэг гээч "сэтгүүлч" албаар хэргээр машины нь дугуйн дор хөлөө тавьчихаад #хөлийг минь дайрлаа ш тээ# ч гэж байх шиг. Мэдээ, мэдээлэл олж оавах гэж буй нөгөө этгээдээсээ асууж лавласнаа яг нэгжийнхээ өөрийнхөө хувийнхаа санаа бодлоор хэлээд яриад явчих жишээ бол тун олондоо, маш ихдээ. Сэтгүүлч гэдэг мэрэгжлийг үгүй болгодог, үгүй хийдэг өнөрцэцэг сэтгүүлч нар олширвол ч, ихэсвэл ч. Нэг үгээр хэлэхэд, барагтай хүмүүсээс гарахгүй гардаггүй авир араншин ааш гаргах, үйлдэл, хэрэг хийх гэдэг сэтгүүлч биш, ердөө лтухайн этгээдийн хүмүүнжлийн дэвийг харуулсан бүдүүлэг, муйхар, мулгууд, мунхаг, атгаг, зүй бус төрхийн нь ил тод үзүүлэн, харагдал.
2 | 0 Хариулах
Зочин [192.119.160.42] 2020/4/21
Ө нь мэргэжлийн биш мэт ажиллаж болохгүй цагдаагийн дэд хурандаа Ч нь мэргэжлийн бус ажиллаж болох уу? Төрийн албаны байранд хүний эрхэнд халдаж зодоод дээрэмдээд зогсох нь зөв үйлдэл үү? Бас болоогүй хэрүүл хийгээд. Ө нь баримт өгсөн байхад Ч нь өгөөгүй гэж гүтгэснээс болж асуудал гарсан гэж ойлгосон. Гэтэл иргэн хүн хамгийн АЮУЛГҮЙ баттай найдвартай газрыг цагдаагийн газар гэж бодно. Нотлох баримт тэр байшингийн бараг онгорхой хаалгаар гаднаас чулуудаж оруулчихвал санаа амрах тиймэрхүү хэмжээний газар. Гэтэл баримт хүлээж авсан протокол ч хөтлөхгүй шууд авчихаад дараа нь аваагүй гэж гүтгэж болохгүй. Гүтгэх чинь шинээр эрүүгийн хууль руу буцаад орчихсон гэсэн. Үүгээр баримтыг бол хэзээ ч хэн нэгэн цагдаад өгч болохгүй юм байна. үүнийг бичиг хэрэг нь л бүртгэж баримтжуулж авч байх ёстой юм байна. Эсвэл угаасаа тийм ёстой ч Ч нь зөрчсөн байж болно.
0 | 1 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/4/20
сайн байцгаана уу? Болж л өгвөл мэрэгжлийн түвшиндажиллахыг эрмэлзэж тэмүүлж хичээдэг, сэтгүүлч нар нь мэрэгшсэн мэрэгшлийн гэгдэхээр хичээнгүйлдэг бүхий мэдээ мэдээллийн сайтуудаас Монголынхоо талаар, Монголчуудынхаа зарим нэгэн хүмүүсийн гаргасан гаргаж буй үйлдлүүд, хийсэн хийж буй хэргийн тухайд мэдээг, сонинг дуулж авахыг санаатай байдаг. Ингээд зарим сайт гайгүй агаад эргэж буцаж орох, сэтгэгдлээ бичвэрлэмээр, зарим нь ч #ажиллаж буй сэтгүүлчийнх нь зүгээс харагдах, гаргах үйлдлээс улбаалаад# зүгээр л тэр чигт нь үлдээгээд орхиод явчих ч сайт бий буй байх. Тухайлбал, "зариг" гээд сайтыг анх нээгдэхэд нь орж байлаа. Сүүлдээ ч, #сэтгүүлч Өнөрцэцэг# гэгч этгээдээс харагдах үзэгдэх юун мэрэгжлийн байтугай, бүр хүмүүс хоорондын ердийн харьцаанд ч харилцаанд ч баймгүй, байх нь арилж элэгдэж дуусаж буй авирыг араншинг ажлынхаа үйлдэлд, хэрэгт хэрэглээд, ашиглаад буйг нь нэг биш нилээдгүй удаа дараалан хараад л тэрхүү сайтад орохоо больсондоо.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.184] 2020/4/20
монголын сэтгүүл зүйг шавхайтай хутгасан, хутгах 2. ийм юмнуудын мэдээллийг битгий нийтэлж өөхшүүлж байгаа ч дээ.
1 | 1 Хариулах
Зочин [192.119.160.42] 2020/4/21
Хүчирхийллийг хэзээ ч өөгшүүлж болохгүй.
0 | 0 Хариулах
Зочин [192.119.160.42] 2020/4/21
Цагдаагийн албыг гэмт хэрэгтэй хутгасан хутгах зөв үү? Цагдаагийн албанд байя гэвэл өөрөө цэвэр бай ! Хуулиа дага ! Гэмт хэрэгтэн байя гэвэл цагдаагаас гар ! Гэмт хэрэгтэн цагдаагийн хувцас өмсөөд тэнд дотор нь жаргаад сууна гэж бодвол үлгэр !
0 | 1 Хариулах
Зочин [202.21.108.53] 2020/4/20
Хэвлэл мэдээлэлд ядаж ардчилал байгаа л юм байна. Үүнийг баталсан "Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл"-ийнхөнд талархаж байна.
2 | 3 Хариулах
Зочин [49.0.212.81] 2020/4/20
заригийн ажлын арга барил мэргэжлийн бус гудамжны хүүхэн. цаана нь бга их багш ойлгомжтой. хэлтэй устай бол гадныхан яаж ажиллаж бгааг хар. маш бүдүүлэг. цагдаа болчихсон аятай. ярьж бга өнгө тон. өнөрцэцгээ дагаад шинээр орж бга хүүхдүүд араас нь орж бн. сүүлд чингис зочид буудал дээр хар. камер микрофон барьчихаад бусдыг айлгаж болно гээд ойлгочихож. эхлээд өөрсдөө хүн бол! хүн болж чадаагүй юм байж нийгмээ цэвэрлэнэ ч гэж юу бх уу. өөрсдөө нийгмийн хог шаарууд. өнөрцэцгийн мөнгө улаан нүд цагаан болж. хүний өвчин, хувийн асуудлыг олон нийтэд дэлгэчихээд мэргэжлийн сэтгүүлч, ёс зүйтэй гэж ярихгүй ээ. дараагийх нь сүндий гэж хүний асуудал гарч ирж бх шиг бн. төрийн албан хаагч ажлын шугамаар олж авсан бусдын хувийн мэдээллийг олон нийтэд цацаж бгаад хариуцлага хүлээхгүй бга нь эмгэнэл. ийм бхд ёс зүй зөрчөөгүй гэж мэдээлэл хийж л бдг. нийгэм эрүүл бн ч гэж юу бхв
12 | 6 Хариулах
Зочин [49.0.212.81] 2020/4/20
камер микрофон барьсан ийм өвчтэй юмнуудад далан булчирхайгаа тоочих албагүй. хөөгөөд гаргах хэрэгтэй. сэтгүүлч ёс зүйтэй бх ёстой шүү. бусадтай хүндэтгэлтэй харьцах ёстой. бүдүүлэг бвл шууд хөөгөөд гарга! заавал ийм юмнуудад хариу өгөх албагүй.
10 | 7 Хариулах
Зочин [124.158.126.63] 2020/4/20
Eagle TV-нээс суралцаж болмоор доо
2 | 4 Хариулах
Зочин [192.119.160.42] 2020/4/21
Чи хүсвэл тэр төрийн албан хаагчийнхаа нэр дээр гомдол гаргаж болно. Хувийн мэдээлэл цацсан бол ! Хэн гэдэг төрийн албан хаагч ажлын шугамаар олж авсан мэдээллээ цацсан ?
0 | 0 Хариулах
Зочин [49.0.212.81] 2020/4/21
дуучин залууг хар тамхи нтр гээд бичлэг цацсан. ийм ч өвчтэй, тэнд ч эмчлүүлж бсн гэж заригаар анх цацсан. хуулинд хүний хувийн нууц хамгаалах зүйл заалт уг нь бдг л байлтай! хэн ч дуугардаггүй! заригт мэдээж төрийн албан хаагч өгнө биз дээ! дараа нь хүүхдийн тэтгэвэр өгдөггүй гээд баахан аавуудын нэрс цацсан. хэн өгсөн нь ойлгомжтой, төрийн албан хаагч! одоо энэ сүндий гэж нөхрийн хэрэг! хүний эрхийн хуульчид нь дуугардаггүй. ард түмэн өөрсдөө дуугардаггүй! авгай хүүхдээ зоддог, тэтгэвэр өгдөггүй асуудал нь тусдаа. тэрнийг ерөөсөө өмөөрөөгүй. ийм юмыг мэдэхгүй сэтгүүлчийг мэргэжлийн ёс зүйтэй гэж ер хэлэхгүй. эргүү т1 хүүхэн хэзээ 1 цагт өөр дээр нь ирэхэд ойлгоно! ёс зүйг цагдаагаас шаардаж бга бол сэтгүүлч бас ёс зүйтэй бх ёстой!
2 | 0 Хариулах
Зочин [124.158.126.63] 2020/4/20
Хуучин шар сонинууд байдаг байсан, одоо zarig.mn мэтийн золбин сайтууд их болж. Миний хувьд Ийгл, Монгол ТВ, news.mn, ikon.mn-ний мэдээнд л арай итгэлтэй ханддаг
15 | 4 Хариулах
Зочин [66.181.184.66] 2020/4/20
хүмүүс оркжоод ховонд улам л дуртай болоод
6 | 0 Хариулах
Зочин [103.212.117.58] 2020/4/20
zarig ийн давуу тал нь хурандаа нартай хэрэлдэж чаддаг юм
3 | 3 Хариулах
Зочин [202.55.191.130] 2020/4/21
Хэлбэрээс агуулга чухал гэдгийг ойлго
1 | 0 Хариулах