Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Цар тахлын үед өршөөл үзүүлэх асуудлыг судалж байгаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:24 2020/04/10

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/543019316589590/

-Төсвийн тодотгол хийх шаардлага үнэхээр байхгүй юу?

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: -Төсвийн тодотголыг заавал хийнэ гээд байгаа юм биш. Дөрөвдүгээр сарыг дуустал харъя гэж байгаа юм. Урьдчилан тооцоолдж таамаглахад хүндрэлтэй байна. 
Хуулийн төслийг боловсруулаад явж байгаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Цаг тахлын эсрэг хуульд төсвийн зохицуулалт хийх асуудлыг тусгана. Гэхдээ тэр нь сар бүр парламентын хяналтад байна. Яг одоо төсвийн тодотгол хийхээр суурь үзүүлэлтүүд яаж өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй байна. Ул суурьтай, уян хатан зохицуулах зорилгоор ийм шийдлийг хийсэн. 

15:16 2020/04/10

Өршөөл үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр Их хурлын дарга коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор ял эдэлж буй хүмүүсийн тодорхой хувийг суллах асуудлыг судалж байгаа гэдэг мэдээлэл өгсөн. Энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултад доорх хариултыг өглөө. 

-60-аас дээш насны болон насанд хүрээгүй хоригдож байгаа хүмүүсийг суллах асуудал яригдаж байгаа юу?

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Дэлхий олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байгаа. 

Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн түвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна. 

Шоронд ч гэсэн монгол хүн ял эдэлж байгаа. Цар тахлын хуульд эрсдлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрөлийг багасгах асуудлыг тусгана. 

14:58 2020/04/10

Төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлнэ 

Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээтэй холбоотойгоор цаашид хэрэгжүүлэх ерөнхий хөтөлбөрийн талаар УИХ-ын дарга танилцуулав.  Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аас Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан Коронавирусийн акт буюу цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулан санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна. 

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Цар тахалтай холбоотойгоор нэг удаагийн хууль баталж байгаа жишээ дэлхийн олон улс оронд байна. Энэ хууль батлагдсанаар төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлж байна. 

Ингэснээр хөрөнгө оруулалтыг эрэмбэлэн, тэвчиж болох зардлуудаа хасаад, зайлшгүй шаардлагатайг нь эхний ээлжинд шийдэх эрхийг Засгийн газар өгөх агуулгатай хууль. 

Нөгөө талд төрийн байгууллагын эрх хэмжээг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулах зорилготой юм. Энэ хуулийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ.

Энэ хуульд сар болгон УИХ хяналт, үнэлгээ хийнэ. Цөөнхийн төлөөлөл, олон нийт, хэвлэл мэдээллийн оролцоотойгоор хяналтын хэлэлцүүлэг хийнэ. Зургаан сар тутамд хяналтын хэлэлцүүлэг хийж, цар тахал буурсан гэж үзвэл хэрэгжүүлэх шаардлагагүй болно. Энэ хууль нэг жилийн хугацаатай" гэв.

“Хувийн хэвшлийн бүх ААН-ийн НДШ-ийг зургаан сарын хугацаанд тэглэсэн” 

-Үйл ажиллагаа нь доголдсон ААН-ийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно гэсэн. Үйл ажиллагаа нь доголдсныг яаж тодорхойлох юм бэ. Мөн 200 мянган төгрөгийг ААН-д олгох уу, ажилтанд олгох уу?

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн: -200 мянган төгрөгийг 2020 оны 2, 3 дугаар сарын борлуулалтын орлогыг өмнөх оныхтой харьцуулаад 50 болон түүнээс дээш хувь буурсан ААН-ийн ажилтнуудад олгоно. 

Мөн төрийн шийдвэрээр үйл ажиллагаа нь зоссон ААН-үүдийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгоно. 

Их, дээд сургуулиудаас бусад төрийн өмчит байгууллага татварын хөнгөлөлтөд хамаарахгүй. Хувийн хэвшлийн бүх ААН-ийг зургаан сарын хугацаанд НДШ-ийг тэглэсэн. 

14:04 2020/04/10

УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, банкы салбарын реформ хийх чиглэлээр УИХ-ын ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой гаргаж байгаа шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч байна. 

Энэ долоо хоногт УИХ хаврын чуулганы нээлтээ хийж, тусгай дэгээр хуралдан эдийн засгийг идэвхжүүлэх багц хуулийг баталж, өнөөдөр албажуулж байна. 

Засгийн газраас өргөн долоон багц арга хэмжээг зарим өөрчлөлт оруулан эцэслэн баталсан. 

Цар тахал гарснаас хойш УИХ-аас 2-3 чиглэлд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 

Цар тахлын үед УИХ онцгой горимоор ажиллаж байна. Цахим хуралдааны орчин бүрдүүлэх, онцгой нөхцөлд хялбаршуулсан журмаар шуурхай хуралдах дэгийг баталлаа. 

Хаврын чуулганаар хэлэлцэх УИХ, Засгийн газрын тухай хуулиуд бэлэн болчихсон байгаа. 

Халдварт өвчний улмаас дэлхий нийтээр хямрал нүүрэлж байна. Бид саран дээр амьдарч, сансарт зорчоогүй, дэлхий дээр байгаа учраас дэлхий даяар эдийн засгийн уналтад өртөж байна. Ийм үед аливаа үнэ цэнийг тухайлбал ноолуурын үнийг барих асуудал урьдчилан хэлэх боломжгүйгээр өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Франц, Италийн зэрэг ноолуурын гол үйлдвэрлэгч, хэрэгжлэгч улсуудын байдал ямар хүнд байгааг харж байна. 

Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төслийн хавсралтад доор арга хэмжээнүүдийг авахаар тооцоо судалгаа хийж байна.  

Түлш, шатахууны үнэ хямд байгаа энэ үед үнэ тогтворжуулан, урьдчилсан санхүүжилт хийж ОХУ-ын нефьт импортлогч нартай яриа хэлэлцээр нааштай хийсний үр дүнд нефьтийн бүтээгдэхүүн хямдаар импортлох, хадгалах нөхцлөөр гэрээ хийгдэж байна. Мөн алт хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын банктай гэрээ байгуулах ажил нааштайгаар судлагдаад явж байна. 

Хоёрдугаарт, шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 11-нээс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулж байгаа. Цаашид 400 төгрөгөөр хямдруулж, нөөц бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах цогц бодлогыг хэрэгжүүлэхийг даалгаж байгаа. Ингэснээр манай улсын эдийн засагт 600 тэрбум төгрөгийг хэмнэлт бий болгоно гэж тооцоолж байгаа. 

Гуравдугаарт, банкны өөрийн эх үүсвэрээр олгосон 500 хүртэл сая төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэхээр шийдэл гаргаж УИХ, Монголбанк чиглэл болгож байна. 

Зээлийн хүү, хадгаламжийн эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр харилцах дансанд хүү тооцохгүй байх чиглэл гарсан.

Энэ бүхнээс хамгийн чухал нь банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг боловсруулж дуусгаад ирэх долоо хоногоос хэлэлцүүлж эхэлнэ. Энэ бол эрүүл, үр ашигтай, найдвартай, ил тод, олон нийтийн хяналттай, өрсөлдөх чадвартай, цахимжсан банкны тогтолцоог бий болгох зорилготой банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр юм.

Жижиг, удунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийг дэмжих зорилгоор нэг зээлдэгчид гаргах батлан даалтын дээд хязгаар 500 сая төгрөг байсныг 300 сая төгрөг болгон бууруулж байна. Бидний тооцоогоор 1.2 их наяд төгрөгийн зээлд Зээлийн батлан даалтын сан баталгаа гаргах бололцоотой болох юм. 

Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Алт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Дэлхий даяар цорын ганц өсөлттэй байгаа бүтээгдэхүүн бол алт. Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлж, санхүүжилтийг нь дэмжсэнээр төгрөгийн тогтвортой байдлыг хангах гол хүчин зүйл болно гэж үзэж байгаа. 

Алт олборлогч ААН-үүд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг зээлийн болон бусад хэлцлээр гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг Төв банкны хуульд оруулах хуулийн төслийг боловсруулахаар шийдсэн. 