Гадаад улсад амьдарч буй иргэдээс хэдэн иргэн нутаг буцах хүсэлтээ албан ёсоор өгсөн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.
- Гадаадад амьдарч буй монгол иргэдээс хэдэн хүн эх орондоо буцах хүсэлтээ Элчин сайдын яаманд өнөөдрийн байдлаар тавьсан байна вэ?
- Дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар гадаадын 45 улс, бүс нутгаас нийт 6,313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Үүнд,
- Аль улсаас хэдэн хүн ирэх хүсэлтээ өгсөн байгааг тус бүрчлэн хэлж өгөөч?
- 45 улсыг нэг бүрчлэн ярихын оронд манай иргэд олноор оршин суудаг газруудаас нь хэлье.
- Шууд нислэгийн гэрээтэй ямар улсууд байдаг вэ?
- Үүнд Гадаад харилцааны яам нарийвчилсан мэдээлэл өгөхөд хэцүү. Гадаад харилцааны яам аль аль улсаас хэдэн иргэн нутаг буцах хүсэлт гаргаж байгааг Улсын Онцгой комиссод танилцуулж байгаа. Энэ үедээ МИАТ компанид тус мэдээллийг мөн өгдөг. Нислэг хийх боломж, тооцоо судалгааг ямар ч тохиолдолд хийчихсэн байх ёстой гэдэг утгаар тэр юм.
- COVID-19 өвчинтэй холбоотойгоор ялгаварлан гадуурхалт дэлхий нийтээр ихэссэн. Ялангуяа европийн орнуудад Ази хүмүүс байхад хэцүү болж байгааг иргэд маань хэлсээр байна. Магадгүй манай улсын гадаад улсад байхдаа халдвар аваад өвчилсөн тохиолдолд манай улсын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
- Энэ талаарх мэдээллийг бид бүх Элчин сайдын яамандаа сар гаруйн өмнө судалгаа хийж, явуулсан. Хэрвээ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдвол тухайн улс нь үнэ төлбөргүй эмчилж байгаа. Хэрэв шинж тэмдэг илрээгүй бол тухайн иргэнд коронавирусийн шинжилгээ хийхгүй. Магадгүй нэг, хоёрдугаар хавьтал байх эрсдэлтэй тохиолдолд гэрт нь 14 хоног өөрийгөө ажиглах чиглэлийг Эрүүл мэндийн байгууллагуудаас нь өгч ажиллаж байна. Энэ хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллага нь эмнэлэгтээ аваачиж эмчилнэ гэсэн үг.
- Гадаадаас ирэх иргэдийн хүсэлт, зөрчилтэй холбоотойгоор янз бүрийн мэдээлэл гарч байгааг та мэднэ. Иймд залруулга болох мэдээллийг нэгдсэн байдлаар өгөхийг хүсэж байна?
- Би зөрчил гарч байгаа гэж хэлэхгүй. Өмнө нь нийт хандсан хүмүүсийн тоо 6,313 гэдгийг хэлсэн. Харин хандаагүй буюу тэсэж, ойлгож байгаа, дараагийн ээлжид болъё гээд төр засгийнхаа нөхцөл байдлыг ойлгож буй маш олон хүн байна.
Гадаадад 190 гаруй мянган монгол иргэн байдаг. БНСУ руу дахиад нислэг үйлдлээ гэхэд 250 суудал л байна. Хүнд байдалд орсон иргэд, залуучууд ч олон байгаа тул дургүйцэж, бухимдаж байгааг нь бид үнэхээр их ойлгож байна. Дөрөвдүгээр сарын 8-нд хийгдэх Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгийн хувьд өмнөх шаардлагаа тавь гэсэн чиглэлийг УОК-оос өгсний дагуу бүртгэсэн гэдгийг хэлье.
Уг асуудалтай холбоотойгоор нэмж залруулга хийхэд дөрөвдүгээр сарын 3 буюу Баасан гарагийн үдээс хойш “Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр иргэдийг авна” гэх шийдвэр эцэслэгдэн гарсан. Шийдвэр гарсан даруйд Баасан гарагийн орой нь Сөүл дэх Элчин сайдын яаманд нөхцөл хангасан иргэдийг онгоцондоо тэргүүн ээлжид бүртгэх чиглэл өгсөн. Тэгээд Баасан гарагийн орой 23:00 цагт манай Элчин сайдын яамнаас уг мэдээллийг тавьсан.
Оройн цагаар мэдээлэл тавьсан шалтгаан нь нислэг болоход цөөхөн хоног үлдсэн, дээрээс нь иргэд шинжилгээгээ өгөх цаг хугацаа хожих хэрэгтэй гэдэг үүднээс түгээсэн юм. Мэдээлэл иргэдэд хүрээгүй гэж ярьж болохгүй олон иргэнд энэ мэдээлэл хүрсэн.
Ингээд дөрөвдүгээр сарын 4-н буюу Бямба гарагт 11:00 цагаас МИАТ компани, ЭСЯ хамтран энэ удаагийн бүртгэлийг хийж, таван шаардлага тус бүрээр таван утсан дээр таван хүн ажиллуулж, бүртгэсэн. Өдөр 14:00 цагт 260 хүн хүрсэн тул бусад хүмүүст хоосон хүлээлт үүсгэхгүйн тулд бүртгэлээ зогсоосон. Утсаар ярьчихаад эргэж иргэн бүртэй холбогдоод холбогдон цахим шуудангаар нь зайлшгүй нөхцөлд байгаа гэх нотлох баримтуудыг нь авсан. Харамсалтай нь энэ нөхцөл байдлыг ойлгохгүй бүртгэлд орох хүсэлтэй маш олон иргэн яг одоо Сөүл дэх Элчин сайдын яамны гадна болон манай Гадаад харилцааны яамны гадна замбараагүй байдал үүсгэж байна.
Иргэдийнхээ буцах хүсэлтэй байгааг сайн ойлгож байна. Гэхдээ онгоц маань хязгаартай, УОК-оос өгсөн шийдвэрийн дагуу явж буйг ойлгоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!