Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийж байна.
Энэ үеэр ГХЯ-ны Консулын газраас гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан монгол иргэдийн талаарх мэдээллийг өглөө.
ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг "Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6,313 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Тухайлбал,
Түүнчлэн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр үйлдсэн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор гадаадын иргэд зорчсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байв. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дараах тайлбарыг хийлээ.
УОК-оос Монголд ирэх боломжтой гадаад иргэдийг тодорхойлсон юм. Тодруулбал,
Энэ шийдвэртэй нийцүүлж Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгт гадаадын дөрвөн иргэн буюу Японы 2, Испанийн 1, Америкийн 1 иргэн ирсэн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.
Японы хоёр иргэний нэг нь монгол иргэнтэй гэр бүл болсон хүн. Харин нөгөө нь нялх хүүхэд бөгөөд ээжээс нь салгаж болохгүй тул хамтад нь Монголд ирүүлсэн байна.
Түүнчлэн Испани иргэншилтэй нь монгол аав, ээжтэй хүүхэд бол АНУ иргэншилтэй хүүхэд нь мөн монгол иргэний хүүхэд аж.
Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 3-нд гаргасан.
Уг нислэгээр
Эдгээр шаардлагыг хангасан хүмүүсийг дөрөвдүгээр сарын 4-ний 11:00-17:00 цагт бүртгэл явуулахаар төлөвлөсөн ч 14:00 цагийн орчим 260 гаруй иргэн бүртгүүлсэн тул бүртгэлээ хаажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!