Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийж байна.
/2020.04.06/
ШУУД ҮЗЭХ:
Мэдээллийн хурлын эхэнд УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тойм мэдээллийг танилцуулав. Түүний мэдээлснээр
Дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсийн
Улсын хэмжээнд тусгаарлагдаж буй иргэдийг насны бүлгээр авч үзвэл
Ийнхүү тусгаарлагдаж байгаа иргэдийн тодорхой хувь нь төлбөрөө төлөөгүй байгаа аж. Төлбөрөө төлөхөөс цааргалж байгаа хүмүүсийн мөнгийг улсаас даахгүй гэдгийг албаны хүн цохон тэмдэглэв. Тусгаарлагдаад гарч буй иргэд төлбөрөө төлөхгүй байснаар дараагийн хүмүүст хоолоор үйлчлэх боломжгүй болоход хүрээд буй учир хариуцлагатай хандахыг УОК-ын Шуурхай штабаас санууллаа.
Өнгөрсөн тав хоногт 955 тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр дахин 455 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн хяналтад шилжинэ хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!