-Зөвлөгөөг дахин нийтлэв-
Анагаах ухааны доктор Д.Мандахнаран шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд гараа хэрхэн зөв, сайн угаах талаар зөвлөж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдварт өвчнөөс хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгч байгаа билээ.
Эдгээр зөвлөгөөг дурдвал,
Шинэ коронавирусийн тухайд гадаргуу нь арьстай байдаг. Үүнийг савангийн молекулаар уусгаж цэвэрлэдэг. Савангийн молекул дахь антифи хэмээх бодис нь вирусийн мембрантай холбогдон задалж, усаар урсгаж явуулдаг ач холбогдолтой.
Энэ вирус нь гадаргуу дээр тэсвэр өндөртэй гэдэг нь тогтоогдсон тул гарыг удаан хугацаанд маш сайн угаах нь чухал. Гараа угаахдаа хамгийн багадаа 20 секунд угаах нь зүйтэй.
Гараа хэрхэн угаах талаар зөвлөгөөг хүргэе.
Мэс заслын эмч нар гараа маш сайн угаадаг. Тэд гараа юунд ч хүргэхгүй дээрээс нь доош нь усаа урсгачихдаг.
20 секундийн багцаа авахад төрсөн өдрийн дууг /Happy birthday to you/ хоёр удаа дуулаад гараа угаахад болчихдог.
Гараа зөв угааж хэвшвэл зөвхөн коронавирусээс гадна манай оронд түгээмэл байдаг томуу, гэдэсний халдварт аюулт өвчнүүдээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах ач холбогдолтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!