12:38 2013/12/02
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ваанчигийн Сүхбат нь албан үүргээ гүйцэтгэж яваад өчигдөх буюу энэ сарын 01-ний өдөр бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Тус хэргийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас дараах мэдээллийг ирүүллээ.
Мэдээлэлд:
Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 5 дугаар багийн иргэн Батдорж овогтой Эрдэнэсүхээс хүүхдийн тэтгэлэг болон 88 толгой малыг Дорж овогтой Отгонзаяад олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Аваасүрэн, шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатын хамтаар энэ сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт хотоос 80 километрийн зайд байрлах Мөнххаан сумын нутаг Тэрэм гэх газарт оршин суугч төлбөр төлөгч Б.Эрдэнэсүхийн гэр рүү нь очиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан болно.
Энэ үед Б.Эрдэнэсүх нь шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатыг буудаж амь насыг нь хохироогоод тухайн үед хамт явсан төлбөр авагч талын таван хүн дээр очин иргэн Батсайханыг газар дээр нь буудан амь насыг нь хохироож, иргэн Батсүхийн мөрөн тус газарт нь буудан шархдуулаад морь унан хэргийн газраас оргон зугатсан байна.
Мөн хамт явсан гэх таван хүний гурван иргэн нь одоо хаана байгаа нь тодорхойгүй байна.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хамтарсан эрлийн баг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна.
10:41 2013/12/02
Сүүлийн үед нийгмийг цочроосон онц ноцтой хэргүүд гарах нь ихэссэн. Эхний хэргүүдийн чимээ намжаагүй байтал дахин нэг хэрэг гарлаа.
Өөрөөр хэлбэл, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд шүүхийн ажилтанг буудаж, амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарчээ.
Хэрэг өчигдөр орой болсон бөгөөд аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ажилтан нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж явахдаа буюу ажил үүргээ гүйцэтгэж яваад ийнхүү бусдын гарт амиа алджээ.
Тэрбээр тухайн үед төлбөр нэхэгчийн мөнгийг хариуцагчаас гаргуулах гэж байсан аж.
12:38 2013/12/02
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ваанчигийн Сүхбат нь албан үүргээ гүйцэтгэж яваад өчигдөх буюу энэ сарын 01-ний өдөр бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Тус хэргийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас дараах мэдээллийг ирүүллээ.
Мэдээлэлд:
Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 5 дугаар багийн иргэн Батдорж овогтой Эрдэнэсүхээс хүүхдийн тэтгэлэг болон 88 толгой малыг Дорж овогтой Отгонзаяад олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Аваасүрэн, шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатын хамтаар энэ сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт хотоос 80 километрийн зайд байрлах Мөнххаан сумын нутаг Тэрэм гэх газарт оршин суугч төлбөр төлөгч Б.Эрдэнэсүхийн гэр рүү нь очиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан болно.
Энэ үед Б.Эрдэнэсүх нь шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатыг буудаж амь насыг нь хохироогоод тухайн үед хамт явсан төлбөр авагч талын таван хүн дээр очин иргэн Батсайханыг газар дээр нь буудан амь насыг нь хохироож, иргэн Батсүхийн мөрөн тус газарт нь буудан шархдуулаад морь унан хэргийн газраас оргон зугатсан байна.
Мөн хамт явсан гэх таван хүний гурван иргэн нь одоо хаана байгаа нь тодорхойгүй байна.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хамтарсан эрлийн баг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|