Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энх-Амгалан: Дарханы замын ажилд оролцох 105 хятад иргэнийг Ням гарагт чартер нислэгээр авчирна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулах үеэр гаднаас авдаг ажиллах хүчний асуудлаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл өглөө. 

"Бүтээн байгуулалтын улирал эхэллээ. Манай улс жишээ нь, Дарханы зам дээр БНХАУ-аас ажиллах хүч авдаг. Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор бүтээн байгуулалтын ажил зогсоно гэж ойлгох уу" гэсэн сэтгүүлчийн асуултад ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан "Ажиллах хүчний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьсан. Хувийн аж ахуйн нэгж болон онцгой шаардлагагүй төслүүд дээр гаднаас ажиллах хүч оруулах шаардлагагүй. 

Нийт 6,000 гаруй хүн бусад төсөл, хөтөлбөр дээр орж ирж ажиллах шаардлага байгаа. Үүнээс онцгой шаардлагатай, гэрээтэй, хугацаатай ажлууд дээр ажиллах хүч авъя гэж байгаа юм.

Ялангуяа, Дарханы зам дээр ажиллах хүмүүсийг Ням гарагт чартераар авчирна. Нийтдээ 105 хүн ирнэ. 

Тэр хүмүүс Хятадад байхдаа коронавирусийн шинжилгээ өгөөд, визээ авна. Энд ирсэн хойноо хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлөө авна. Онгоцноос буунгуут нь тусгай хамгаалалтад авч, Төв аймагт карантилна. 14 хоногийн карантины хугацаанд бичиг баримт болон бусад ажлуудаа хийнэ. Ингээд 14 хоногийн дараа шинжилгээний хариу харж байгаад ажилд нь оруулна. 

Туслан гүйцэтгэгч компаниуд ажилдаа гарч эхлээд түр замуудаа тавьж байна” гэдэг хариулт өглөө.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.