Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд үргэлжилж байна.
Засгийн газрын хуралдааны талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 10:00 цагаас мэдээлэл хийнэ.
Өнөөдрийн Засгийн газрын хурлаар "Тусгай үүргийн онгоцоор Солонгосоос 300 гаруй, Японоос 100 гаруй ахмад настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, гэр бүлтэйгээ, эмнэлгээр явсан гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эхний ээлжинд авна. Европоос мөн ийм иргэдээ Москва, Истанбулаар авахаар тооцоолж байна" гэж Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!