Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг 81 төгрөг болж, иргэдийн гар дээр очно

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 оны ашгаасаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаснаа өнгөрсөн Даваа гарагт зарласан

Тэгвэл энэхүү ногдол ашгийг хэрхэн авах, ашгийн талаар эргэлзээтэй асуудлуудад ойлголт өгөх үүднээс өнөөдөр тус компанийн төлөөллүүд болон Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран мэдээлэл хийлээ. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн хүрээнд энэ жил нийт нэг их наяд 80 тэрбум төгрөг хуваарилагдана. Үүний 85.4 хувийг Монгол Улсын Засгийн газар, 14.7 хувийг Монгол Улсын иргэд 1,072 хувьцаагаар, 0.05 хувийг ААНБ-ууд эзэмшдэг байна.
 
Гэрэл зургийг MPA.mn

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Ногдол ашиг бол төсөв биш, бэлэн мөнгө тараалт биш хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд очиж буй ашиг юм. Ямар ч бизнесийн байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Ашиг, орлого олохын тулд мөнгөн урсгалын төсөөллөөр хувьцаа гаргадаг. Тухайн хувьцааг эзэмшигч нь компанийг ашигтай ажиллах гэх мэт шаардлагыг тавьдаг. Үүний дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК анх удаа ногдол ашгийг өөрийнхөө цэвэр ашгаас олгож буй нь энэ юм. Иргэд төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэг барьж, төмөр замыг дэмжих зэрэг санаачилгууд гаргаж байна. Бид үүнийг зөв, буруу гэж шүүхгүй. 

Компани ашигтай ажилласан үедээ иргэд болон төрдөө ашгаасаа бэлэн мөнгө, үнэт цаас хэлбэрээр тарааж өгдөг. Үүнээс өөр хэлбэрээр өгч болдоггүй.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 85.4 хувийг үнэт цаас хэлбэрээр, иргэдийн 14.7 хувийг бэлэн мөнгөөр олгож байгаа хэрэг.  2017, 2018 онд компани ашигтай ажилласан ч ногдол ашиг өгөөгүй шалтгаан нь өр төлбөртэй байсан” гэлээ. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа дөрөвдүгээр сарын дундуур хийж, тавдугаар сарын 1-нээс эхлэн Төвлөрсөн хадгаламжийн төв /ТХТ/буюу төрийн өмчит үйлдвэрийн газраар дамжуулан иргэддээ олгох ажлыг зохион байгуулах аж. Мөн тус компанийн нийт 2,511,000 хувьцаа эзэмшигч бий.

Иргэд данс нээлгэсэн брокерийн компаниудтайгаа холбогдож, бүртгэлээ баталгаажуулж, байнгын ашигладаг арилжааны банкны дансаараа ногдол ашгаа авна. Алслагдсан хөдөө орон нутагт Төрийн банкны салбар төвүүдээр дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. 

Иргэд данс нээлгэсэн брокерийн компаниудтайгаа холбогдож, бүртгэлээ баталгаажуулж, байнгын ашигладаг арилжааны банкны дансаараа ногдол ашгаа авна.Алслагдсан хөдөө орон нутагт Төрийн банкны салбар төвүүдээр дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. 

Тиймээс иргэд үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай байгаа хэдий ч коронавирусийн халдвараас сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед иргэд заавал “Эрдэнэс тавантолгой” компани болон брокерийн компаниудад очихгүйгээр мэдээлэл авах, онлайнаар дансаа шалгаж нээх боломжтойг мэдээллийн үеэр хэлэв.

Ногдол ашгаа аваад бэлэн мөнгөөр зах зээлд гаргахаас илүүтэй ирээдүйгээ бодоод бусад компанид хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр "Сонгууль болгоны  өмнө хувьцаатай холбоотой асуудал гардаг. Гэхдээ энэ удаагийн ногдол ашиг нь сонгуультай холбоотой зүйл огт биш. Хуулийнхаа дагуу компаниуд жилийн энэ үед хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах эсэхээ мэдээлдэг.

Бид саяхан жижиг хувьцаа эзэмшигчдийгээ хамгаалах үүднээс Компаниуд ногдол ашгийг тараах он сараа зарлаад эхний хагас жилдээ багтаах шаардлага тавьж, СЗХ-той хамтран тогтоол гаргасан.

Данс нээх гээд иргэд сандарч буй энэ үед хөл хөдөлгөөн үүсгэхгүйгээр, онлайнаар үйлчилгээ үзүүлж буй брокер дилерийн компаниудад хандахыг уриалж байна.

Мөн нэг зүйлийг тодруулж хэлэхэд ногдол ашгийн орлогын албан татвар гэж авдаг. Өөрөөр хэлбэл, тус компанийн нэг нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг тараагдах хэдий ч Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хуулийн дагуу ногдол ашгаас 10 хувийн татвар авна. Тэгэхээр иргэдийн гар дээр очих нэг нэгж хувьцааны ногдол ашиг 81 төгрөг байх юм. 

Түүнчлэн иргэд ногдол ашгаа аваад бэлэн мөнгөөр зах зээлд гаргахаас илүүтэй ирээдүйгээ бодоод бусад компанид хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна" гэв.

2014 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа байхгүй.

" ГЭРЭГЭ систем компанитай хамтран 21 аймаг, 365 суманд төрийн үйлчилгээнүүдийг нэгтгэсэн ГЭРЭГЭ киоск машиныг туршиж, нэвтрүүлэхэд бэлэн болсон"
 
Гэрэл зургийг MPA.mn

“Бумбат Алтай” брокер дилер, андерайтерийн компанийн Удирдах зөвлөлийн дарга Ш.Батжаргал "Онцгой дэглэм үүссэн энэ үед иргэдийг брокер дилерийн компаниуд дээр ачаалал үүсгэхгүй байх үүднээс бид ГЭРЭГЭ систем компанитай хамтран 21 аймаг, 365 суманд төрийн үйлчилгээнүүдийг нэгтгэсэн ГЭРЭГЭ киоск машиныг туршиж, нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Үүнд “Эрдэнэс таван толгой” ХК-ны хувьцааны данс нээлгэх үйлчилгээ багтсан. Энэ бол нэг төрлийн шийдэл юм" гэв. 

Мэдээллийн төгсгөлд Б.Ганхуяаг захирал “Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын зах зээл дээр IPO гаргах бэлтгэл ажлаа Монголын талаас бүрэн хангасан. Одоогийн байдлаар компанийн үнэ цэнийг өсгөх хэд хэдэн ажил хийгдэн хүлээлтийн байдалд байна. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарсны дараа дотоодын хөрөнгийн бирж дээр гарна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК өөрөө дотоодын хөрөнгийн бирж дээр гарах бэлтгэл ажлаа хангасан" гэдгийг хэллээ.

Иргэдийн хувьцааны тоо ширхэг, ногдол ашгийн хэмжээг та доорх хүснэгтээс харна уу

№ 

Хувьцааны тоо

ширхэг

Нэгж хувьцааны  ногдол ашиг

Ногдол

ашиг

Шалтгаан

1

222

90₮

19,980₮

2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан иргэд

2

329

90₮

29,610₮

2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491.960 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” хөтөлбөрөөр 200,595 төгрег авсан иргэд

3

419 .

90₮

37,710₮

2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөг, 2010-2011онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100,764 төгрөг авсан иргэд

4

436

90₮

39,240₮

2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100,764 төгрөг авсан иргэд

5

527 ,

90₮

47,430₮

2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөг, 2010-2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000 төгрөгийн хишиг хувь хүртсэн иргэд

6 '

536

90₮

48,240₮

2010-2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000 төгрөгийн хишиг хувь хүртсэн иргэд

7

544

90₮

48,960₮

2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртсэн иргэд

8

741

90₮

66,690₮

2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан иргэд

9

750

90₮

67,500₮

“Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувыдаагаа худалдаж 300,426 төгрөг авсан иргэд

10

848

90₮

76,320₮

2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200.595 төгрөг авсан иргэд

11

857

90₮

77,130₮

“Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200,595 төгрөг авсан иргэд

12

955

90₮

85,950₮

2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100,764 төгрөг авсан иргэд

13

964

90₮

86,760₮

“Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100,764 төгрөг авсан иргэд

14

1,063

90₮

 

95,670₮

2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8,040 төгрөгийн хувь хишиг хүртсэн иргэд

15

1,072

90₮

96,480₮

Хувьцаа нь бүтэн байгаа иргэд

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.