Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараахаар боллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

 “Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэрийг өнөөдөр гаргажээ. 

Уг шийдвэрийн дагуу нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг оногдох юм байна.

Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигмдэд ногдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.

Мөн ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЭТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг танилцууллаа. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж, цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.

Энэ тухай мэдээллийг компанийн вэб сайт, пэйж хуудас, "Эрдэнэс-Тавантолгой" аппликейшн, 1,072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл Даваа гараг бүрийн 13:00 цагт ЭТТ ХК-иас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэж байх юм байна.

Эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг

Тус хувьцаанд ногдох үнэ /₮/

Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо

527

47,130

10,844

536

48,240

28,160

741

66,690

334,519

750

67,500

667,898

848

76,320

41,359

857

77,130

131,256

955

85,950

9,393

964

86,760

34,491

1,063

95,670

56,346

1,072

96,480

1,080,592

Уг шийдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон "Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагууд яг одоо мэдээлэл хийх гэж байна.