Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Франчайз бизнес гэж юу вэ? Тэд бизнесүүдийг амжилтанд хүргэж эрсдэлгүй ажиллахад тусалдаг

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 21
Сурталчилгаа

Монгол Улсын зах зээлд  сүүлийн жилүүдэд гадаад барааны тэмдэг, худалдааны нэрийг ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн тоо өссөөр байна.

 

Бизнесийн салбарт бизнес эрхэлж буй хүмүүс амжилтанд хүрч, ашигтай ажиллаж, дампуурахгүй байхыг хичээдэг. Гэхдээ өмнө нь огт хийж байгаагүй бизнес олон төрлийн эрсдэл дагуулдаг бөгөөд эхэлсэн хүн болгон амжилтанд хүрдэггүй. Дэлхий даяар нийт эхэлж буй бизнесүүдийн 80% нь эхний жилдээ дампуурдаг гэсэн статистик нэгийг өгүүлнэ. Тиймээс зарим бизнесменүүд эрсдлийг тойрч гарахын тулд франчайз бизнесүүдэд санал тавьж хэдийнэ танил болсон брендийн нэрэн дор өөрийн бизнесээ эхлүүлэх замыг сонгодог. Өөрөөр  хэлбэл франчайзын (англ. franchise, «тусгай зөвшөөрөл», «давуу тал») гэрээ хийнэ гэсэн үг.

Хамгийн гол нь франчайзинг гэдэг бол аль нэг брэндийг эзэмших явдал биш гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй юм. Энэ төрлийн бизнесийн давуу тал нь зах зээлд шалгарсан бэлэн технологийн дагуу бараа, үйлчилгээг борлуулдаг.  Бусад зүйлийг тусгай гэрээгээр зохицуулна. Нэртэй брэндийг ашиглаж бизнес эхлүүлсэн хүн брэндийг ашигласны төлөө нэг удаагийн төлбөр төлөх ба сар бүр технологийн төлбөр г.м бага төлбөрүүд төлдөг. Өөрийн бизнесээ эхлүүлсэн хүн өндөр хөрөнгө оруулалттайгаар бизнесээ эхлүүлж харамсалтай нь гаргаж буй зардал, мөнгөн хөрөнгө оруулалт нь байгаа онохгүй тэр чигтээ хэрэггүй зардал болж гаран алдагдал болох нь түгээмэл. 

Монголд гадаадын сүлжээ дэлгүүр, ресторан, кофе шопууд хурдацтай дэлгэрч мөнгөний урсгал гадаад руу чиглэж буй нь санаа зовоох асуудал гэж олон хүн боддог нь маш өрөөсгөл буруу ойлголт гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

 

Учир нь ялангуяа Монгол шиг хөгжиж эхэлж буй оронд олон улсын нөү хауг ашиглан хурдтай хөгжих боломжыг франчайз бизнесүүд бүрдүүлж байгаа билээ. Эдгээр бизнесүүд орж ирснээр хамгийн гол нь үйлчилгээ сайжирч эцсийн дүндээ хэрэглэгчийн гар дээр чанартай , найдвартай, бүтээгдэхүүн үйлчилгээ хүрэх боломжтой болж эцсийн дүнд хэрэглэгчид хамгийн ихээр хожиж байна.

Жишээлбэл үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлд Америкийн франчайз Ремакс одоогийн байдлаар 42 брокер оффис 700 гаруй үл хөдлөх хөрөнгө зуучлагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа ба  хэдийгээр тэд нэгэн брэндийн нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа ч тэдгээр 42 брокер оффис нь 100% Монголчуудын хөрөнгө оруулалттай, ямар нэгэн байдлаар франчайз эрх эзэмшигч компанитай өмчийн хамааралгүй биеэ даасан Монгол компаниуд юм.              

 

Эдгээр бүх компаниуд Монгол улсын хуулийн дагуу ажиллаж татвараа төлж бүхий л хөрөнгө оруулалт, борлуулалт нь Монголдоо үлддэг юм. Тэд дэлхийн олон улстай өндөр харилцаа холбоотой ажилладаг учраас гадны хөрөнгө оруулалтыг ч мөн Монголдоо татахын тулд хамгийн идэвхитэйгээр ажиллаж байна.    

Дэлхий даяаршлагдахын хирээр залуусын ажиллах хэв маяг өөрчлөгдөж байна. Тэд цагт баригдахгүй, өөрсдийн сонирхолд нийцүүлэн илүү чөлөөтэй сэтгэж , илүү боломжыг эрэлхийлэн ажиллахыг хүсдэг болжээ. Мөн тэд аль ч компанид төдийлөн байдаггүй ёс зүйн хэм хэмжээг хатуу мөрдөж Ес Зүйн Хороог байгуулан харилцагчийн гомдол, агентууд хоорондын асуудал, зуучлалтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэж байдаг. Ес Зүй гэдэг бол хананд өлгөсөн уриа, нэг бол хэзээ ч уншиж үзээгүй хөдөлмөрийн гэрээний заалт биш .

Мөн франчайз бизнесүүд нь саяхнаас саарал жагсаалтын ачаар бидний мэдэх болсон олон улсын стандартын дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хатуу хөтөлбөртэй байдаг ба энэ нь энэ бизнест цэвэр мөнгө эргэлдэх хамгийн чухал нөхцлийг бүрдүүлдэг. 

Франчайз эрх авч буй хуулийн этгээдийг Лондон дахь тусгай томилогдсон хуулийн фирмээс тухайн бизнест оруулж буй хөрөнгө оруулалт нь хууль ёсны , эх үүсвэр нь тодорхой, татварын ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг шалгаж баталгаажуулдаг байна.

Франчайз бизнесүүд нь хувиараа бизнес эрхлэгчдийг амжилтанд хүргэж эрсдэлгүй ажиллахад тусласаар байна.

   

    

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.