• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Баатарбилэг: Энэ бол амралт биш. Хүүхдээ гэрээс битгий гарга

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:48 2020/01/31

Ийнхүү УИХ-ын гишүүд Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. 

17:37 2020/01/31

ШУУД ҮЗЭХ: 

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Дэлхий даяар коронавирусээр 170-аад хүн нас барсан гэж байна. Гэтэл Монголд өнгөрсөн жил томуу, хатгалгаагаар 410 хүн нас барсан гэж байна. Шинэ гараад байгаа өвчнөөс чинь илүү тахал, сүйрэл үүсээд байгаа юм биш үү. 

Эзэн Чингис хаан өөрсдийн хийснийг ид, өөрсдийн хийснийг өмс. Эс тэгвээс бусдын идэж болно гэж сургасан байдаг. Гэтэл титэм гэдэг ганцхан вирусаас болж яаж бужигнаж байгаагаа бид харах хэрэгтэй.

Амны хаалтаа хийж чадахгүй хэмжээнд бид ирчихээд байна. Намайг долоон настай сургуульд ороход хүүхэд болгоноор амны хаалт оёулж байсан. Үүнийг чинь хүн л хийж байгаа шүү дээ. Гаднаас юм хайгаад гуйлагчлаад яваад байх шаардлагагүй гэдгийг хэлмээр байна. 

Сая хүмүүс гурил аваад хөдөө гэр рүүгээ явж байна гэж байна. 2012 он ч гэсэн гэр рүү гээ л явж байсан. Болж бүтээд ирэхээр Монголоо үгүйсгэдэг. Болохоо байгаад ирэхээр Монголоо гэдэг. Эцсийн дүнд Монгол л биднийг аварна. 

17:21 2020/01/31

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Өнөөдрийн байдлаар махны дундаж үнэ 11.6 хувиар буюу 1,000-1,200 төгрөгөөр өссөн байна. Нэгдүгээр сарын 22-ноос хойших 14 хоногийн хугацаанд өссөөр байгаа. Үүнийг нөөц бага, хөдөөнөөс орж ирэхгүй байгаа гэдэгтэй холбон тайлбарлаж байна.

Гэтэл үнэ өсөөд байгаа дээр хэн хяналт тавих вэ. ШӨХТГ-аас очоод анхааруулга өгдөг, торгож ч чаддаггүй. Торгох хууль эрх зүйн акт байдаггүй. Үнэ үндэслэлгүй нэмээд байгаа газруудтай хэн хариуцлага тооцох вэ. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цагаан сар дөхөж байгаа, коронавирусийн дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсон. Бид ажиглаж байгаа. Энэ бол цаг хугацааны үзэгдэл. Хангамжид тасалдал гарах эрсдэл одоогоор алга. Махны нөөцийг боломжийн хэрээр бүрдүүлж байгаа. 

Махны үнэд манай яам л лав хяналт тавьж чадахгүй. Яагаад гэвэл бидэнд хангамж, үйлдвэрлэлийн асуудлыг л хариуцдаг. Судалгаа хийдэг. Үүнд ШӨХТГ хяналт тавих ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллага чанар, стандарт талд нь хяналт тавьдаг байх. 

16:57 2020/01/31

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн дэд сайд байсан Ж.Амарсанаа билүү тэр хүн хятадад очъё гэдэг юм яриад байна гэсэн.

Муу эр дайнд хөөрнө гэгчээр ингэж улстөржиж болохгүй. Энэ бол улстөржих сэдэв биш. Тэр хүнийг хятад улс хүлээж авахгүй шүү дээ. Тэр дундаа дэд сайдын алба хашиж байсан хүн хүн ингэж хариуцлагагүй үйлдэл гаргаж болохгүй. 

16:24 2020/01/31

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хичээл сургууль хаасан энэ үед багш нарыг ажил дээр нь ирүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Багш нар ажил дээрээ очих ямар шаардлага байгаа вэ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Боловсролын сайдын тушаалын дагуу бүх сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор багш нар байгаа газраасаа суралцагч нартайгаа харилцаж, хяналт тавьж ажиллаж байгаа. Багш нар ажлын байран дээрээ очих шаардлагагүй. Үүнийг хориглосон

Мөн эцэг эхчүүдэд хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж, гадуур дагуулж явахгүй байхыг анхааруулж байна. Энэ бол амралт биш. Хүүхдээ гэрээс битгий гарга. Гудамжаар хүүхдээ хөтөлчихсөн, айл хэсч, хоол унд идэж яваа эцэг эх олон байна. 

 

16:07 2020/01/31

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Нүүрсний тээвэрт явдаг жолооч нарт ямар арга хэмжээ авч байгаа вэ. Жижиг хэр нь чухал зүйл асууя. Маск яаж олох вэ.  

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Жолооч нар ажилладагаараа ажиллана. Хил давахгүй богино эргэлт хийгээд буцна. Хятадын талаас авна. Жолооч нарыг халдвар авахаас сэргийлэх эмнэлгийн бүлэг ажиллана. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Шадар сайд яасан бэ. Яагаад хуралдаанд оролцохгүй байна. Хүн халуурлаа гэхэд түргэн дуудах уу, халдвартад очих уу. Үүнийг иргэддээ тодорхой болгох хэрэгтэй байх. Гуравдугаар сарын 2-н гэдэг хугацааг яаж тооцож гаргасан юм бэ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Шадар сайдын тухайд Онцгой байдлын чиглэлээр Франц улсад ажиллаж байгаа. 

Максны тухайд Монгол Улс маскны нэг үйлдвэртэй. Компанийн түүхий эд дутагдалтай байгаа. Түүхий эдийн үйлдвэр нь Хэбэй мужид байрладаг. БНХАУ-ын цагаан сар тохиож, хил хаасан зэргээс шалтгаалан түүхий эд тасалдсан. 

14 улсын Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөллүүд хуралдаж Монгол Улсад үүссэн нөхцөл байдалд шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийн тусламж үзүүлэх асуудлыг ярилцсан. 

Хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусийн халдварын нууц үе нь дунджаар 5 хоног гэж байна. 

Манай иргэд халуурвал яах вэ. Халуурсан тохиолдолд шууд коронавирус гэж үзэж болохгүй. Халуурсан тохиолдолд томуу, томуу төст өвчний үндэслэлээр үзлэг хийж байгаа. Гаднаас халуунтай ирсэн иргэдийн шууд тусгаарлаж, шинжилгээ хийж байгаа. 

Хятад улсад маскны нөөц дууссан гэж байна. Ихэнх орнуудад маскны нөөц бага байгаа. Аль байгаа газраас нь татах ажлыг хийж байна. 

Гуравдугаар сарын 2-н гэдэг хугацааг ДЭМБ-ын мэдээллийг үндэслэж тооцсон. 

15:25 2020/01/31

Монгол Улсын Засгийн газар дөнгөж сая хуралдаж, Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан билээ. 

Уг шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл тавих гэж байна. 

Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд: Шинэ вирусийн хадвар бий боллоо гэдэг мэдээлэл дэлхий даяар гарснаас хойш Засгийн газар,Улсын онцгой комисс тус бүр хоёр удаа хуралдаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байна. 

Улсын онцгой комиссын хуралдаанаас:

Улсын онцгой комиссыг тухай бүр мэдээллээр хангаж, уялдаа холбоотой ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

Голомтын бүсээс ирсэн хүмүүсийг тусгайрлах байр бэлдсэн. 

Хил хамгаалах, мэргэжлийн хяналт, эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ариутгал, халдваргүйжүүлэлтэд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг тухай бүр Засгийн газар хэлэлцэж, Засгийн газрын нөөц сангаас шийдэж байгаа. 

Уламжлалт сар шинийн баярын гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байгаа. Төрийн золголт, нутгийн золголт, сар шинийн барилдааныг зохион байгуулахгүй гэдэг шийдвэр гаргасан. 

Өнөөдөр засгийн газар хуралдаж зарим хилийн боомтыг хаах, үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоох шийдвэр гаргалаа. Үүнд:

Маргаашаас буюу хоёрдугаар сарын 1-нээс БНХАУ, Монгол Улсын бүх боомтоор буюу агаарын, төмөр замын, автозамын боомтоор Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. 

Монгол Улс руу ирж байгаа иргэдээ хоёрдугаар сарын 6-ныг хүртэл урс хөрштэй хиллэдэг боомтуудадаар хүлээн авна. Үүнээс хойш зөвхөн агаарын болон Замын-Үүд боомтоор нэвтрэх боломжтой. 

Нэр заасан боомтуудаас бусад Монгол, Хятадын хил дагуу боомтуудыг гуравдугаар сарын 2-н хүртэл хаана. Өөрөөр хэлбэл, Хятад улсын иргэд манай улсад орж ирэхгүй. 

Энэ хугацаанд ачаа тээвэр хуваарийн дагуу хэвийн үргэлжилнэ. 

Харин хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа галт тэрэг, агаарын хөлгийн багийнханд энэ журам үйлчлэхгүй.  

Мөн Засгийн газрын хуралдаанаас БНХАУ-д буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр гаргасан. Бололцооныхоо хэрээр дэмжлэг үзүүлнэ. Үүнийг дипломат шугамаар ярьж байгаа.

Ухань хотод 33 иргэн амьдарч байгаа. хоёр иргэн тэндээ үлдэнэ гэдгээ мэдэгдэн. 31 иргэн биднийг аваач гэдэг хүсэлт ирүүлсэн. Өнөөдөр бид онгоц нисгэж иргэдээ авах зөвшөөрлийн хятадын талаас аваад байна. Холбогдох байгууллагуудтай техникийн асуудлаа ярьж тохиролцож байна. ойрын хугацаанд иргэдээ авчирна" гэлээ. 

 

16:07 2020/01/31

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Нүүрсний тээвэрт явдаг жолооч нарт ямар арга хэмжээ авч байгаа вэ. Жижиг хэр нь чухал зүйл асууя. Маск яаж олох вэ.  

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Жолооч нар ажилладагаараа ажиллана. Хил давахгүй богино эргэлт хийгээд буцна. Хятадын талаас авна. Жолооч нарыг халдвар авахаас сэргийлэх эмнэлгийн бүлэг ажиллана. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Шадар сайд яасан бэ. Яагаад хуралдаанд оролцохгүй байна. Хүн халуурлаа гэхэд түргэн дуудах уу, халдвартад очих уу. Үүнийг иргэддээ тодорхой болгох хэрэгтэй байх. Гуравдугаар сарын 2-н гэдэг хугацааг яаж тооцож гаргасан юм бэ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Шадар сайдын тухайд Онцгой байдлын чиглэлээр Франц улсад ажиллаж байгаа. 

Максны тухайд Монгол Улс маскны нэг үйлдвэртэй. Компанийн түүхий эд дутагдалтай байгаа. Түүхий эдийн үйлдвэр нь Хэбэй мужид байрладаг. БНХАУ-ын цагаан сар тохиож, хил хаасан зэргээс шалтгаалан түүхий эд тасалдсан. 

14 улсын Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөллүүд хуралдаж Монгол Улсад үүссэн нөхцөл байдалд шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийн тусламж үзүүлэх асуудлыг ярилцсан. 

Хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусийн халдварын нууц үе нь дунджаар 5 хоног гэж байна. 

Манай иргэд халуурвал яах вэ. Халуурсан тохиолдолд шууд коронавирус гэж үзэж болохгүй. Халуурсан тохиолдолд томуу, томуу төст өвчний үндэслэлээр үзлэг хийж байгаа. Гаднаас халуунтай ирсэн иргэдийн шууд тусгаарлаж, шинжилгээ хийж байгаа. 

Хятад улсад маскны нөөц дууссан гэж байна. Ихэнх орнуудад маскны нөөц бага байгаа. Аль байгаа газраас нь татах ажлыг хийж байна. 

Гуравдугаар сарын 2-н гэдэг хугацааг ДЭМБ-ын мэдээллийг үндэслэж тооцсон. 

16:24 2020/01/31

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хичээл сургууль хаасан энэ үед багш нарыг ажил дээр нь ирүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Багш нар ажил дээрээ очих ямар шаардлага байгаа вэ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Боловсролын сайдын тушаалын дагуу бүх сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор багш нар байгаа газраасаа суралцагч нартайгаа харилцаж, хяналт тавьж ажиллаж байгаа. Багш нар ажлын байран дээрээ очих шаардлагагүй. Үүнийг хориглосон

Мөн эцэг эхчүүдэд хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж, гадуур дагуулж явахгүй байхыг анхааруулж байна. Энэ бол амралт биш. Хүүхдээ гэрээс битгий гарга. Гудамжаар хүүхдээ хөтөлчихсөн, айл хэсч, хоол унд идэж яваа эцэг эх олон байна. 

 

16:57 2020/01/31

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн дэд сайд байсан Ж.Амарсанаа билүү тэр хүн хятадад очъё гэдэг юм яриад байна гэсэн.

Муу эр дайнд хөөрнө гэгчээр ингэж улстөржиж болохгүй. Энэ бол улстөржих сэдэв биш. Тэр хүнийг хятад улс хүлээж авахгүй шүү дээ. Тэр дундаа дэд сайдын алба хашиж байсан хүн хүн ингэж хариуцлагагүй үйлдэл гаргаж болохгүй. 

17:21 2020/01/31

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Өнөөдрийн байдлаар махны дундаж үнэ 11.6 хувиар буюу 1,000-1,200 төгрөгөөр өссөн байна. Нэгдүгээр сарын 22-ноос хойших 14 хоногийн хугацаанд өссөөр байгаа. Үүнийг нөөц бага, хөдөөнөөс орж ирэхгүй байгаа гэдэгтэй холбон тайлбарлаж байна.

Гэтэл үнэ өсөөд байгаа дээр хэн хяналт тавих вэ. ШӨХТГ-аас очоод анхааруулга өгдөг, торгож ч чаддаггүй. Торгох хууль эрх зүйн акт байдаггүй. Үнэ үндэслэлгүй нэмээд байгаа газруудтай хэн хариуцлага тооцох вэ. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цагаан сар дөхөж байгаа, коронавирусийн дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсон. Бид ажиглаж байгаа. Энэ бол цаг хугацааны үзэгдэл. Хангамжид тасалдал гарах эрсдэл одоогоор алга. Махны нөөцийг боломжийн хэрээр бүрдүүлж байгаа. 

Махны үнэд манай яам л лав хяналт тавьж чадахгүй. Яагаад гэвэл бидэнд хангамж, үйлдвэрлэлийн асуудлыг л хариуцдаг. Судалгаа хийдэг. Үүнд ШӨХТГ хяналт тавих ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллага чанар, стандарт талд нь хяналт тавьдаг байх. 

17:37 2020/01/31

ШУУД ҮЗЭХ: 

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Дэлхий даяар коронавирусээр 170-аад хүн нас барсан гэж байна. Гэтэл Монголд өнгөрсөн жил томуу, хатгалгаагаар 410 хүн нас барсан гэж байна. Шинэ гараад байгаа өвчнөөс чинь илүү тахал, сүйрэл үүсээд байгаа юм биш үү. 

Эзэн Чингис хаан өөрсдийн хийснийг ид, өөрсдийн хийснийг өмс. Эс тэгвээс бусдын идэж болно гэж сургасан байдаг. Гэтэл титэм гэдэг ганцхан вирусаас болж яаж бужигнаж байгаагаа бид харах хэрэгтэй.

Амны хаалтаа хийж чадахгүй хэмжээнд бид ирчихээд байна. Намайг долоон настай сургуульд ороход хүүхэд болгоноор амны хаалт оёулж байсан. Үүнийг чинь хүн л хийж байгаа шүү дээ. Гаднаас юм хайгаад гуйлагчлаад яваад байх шаардлагагүй гэдгийг хэлмээр байна. 

Сая хүмүүс гурил аваад хөдөө гэр рүүгээ явж байна гэж байна. 2012 он ч гэсэн гэр рүү гээ л явж байсан. Болж бүтээд ирэхээр Монголоо үгүйсгэдэг. Болохоо байгаад ирэхээр Монголоо гэдэг. Эцсийн дүнд Монгол л биднийг аварна. 

17:48 2020/01/31

Ийнхүү УИХ-ын гишүүд Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
БУРУУ
6
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.