Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна.
Хуралдааны үеэр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд салбар яамд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар мэдээлэл хийв.
Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн яамнаас "Автотээврээр сүүлийн гурав хоногт Эрээн хотоос Замын-Үүд рүү авчирч байгаа. Энэ хугацаанд өдөрт 6-10 автобус гаргаж зорчигчдыг тээвэрлэсэн.
Агаарын тээврээр ирж буй зорчигчдоос сэжигтэй тохиолдол илэрвэл холбогдох хяналтын байгууллагуудад яаралтай мэдэгдэж байгаа. Нэгдүгээр сарын 23-наас эхлэн агаарын тээврээр Бээжин, Хонг Конг, Хөх хот, Сингапур чиглэлдзорчиж буй хүмүүсийн тоо буурсан учир авиа компаниуд зарим нислэгээ цуцалж байгаа.
Харин төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" хэмээн мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!