Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: 3-17 насны монгол хүүхдийн хөгжлийн онцлогууд

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Боловсролын хүрээлэнгээс "Монгол хүүхдийн хөгжлийн онцлог" судалгааг хийж байна.

2013 онд эхэлсэн "Монгол хүүхдийн хөгжлийн онцлог" судалгаа нь хүүхдийн танин мэдэхүй, бие бялдар, нийгэмшлийг тогтоох зорилготой судлагаа хоёр дахь шат 2020 онд эцэслэгдэж гарах ажээ.

3-17 настай буюу насны 16 бүлэг тус бүрээр ангилж хүүхдийн хөгжлийн онцлогийг тодорхойлох судалгааны 3-5, 6-10, 11-17 насаар багцлан гаргасан үр дүнг танилцуулж байна.

3-5 насанд

3-5 настай хүүхдүүд мэдээллийг тогтоох чадвар сайтай байх бөгөөд ажигч чанар нь 5 насанд мэдэгдэхүйц сайжирдаг байна. Энэ насны хүүхдүүдийн хурд нас ахих тусам аажим сайжирч, хөвгүүд охидоос илүү авхаалж самбаатай байдаг аж.

 

6-10 насанд

6-10 насны хүүхдүүд энгийн богино өгүүлбэрээр ярьдаг бөгөөд юмсыг харагдаж, мэдэгдэж байгаагаар нь шууд тоочдог аж. Энэ насанд нь тэмдэг нэр, хийсвэр үг, салаа утгатай үгийн утгыг ойлгож тайлбарлах чадварыг илүү дэмжих нь зүйтэй.

 

12-17 насанд

12-17 насны хүүхдүүд зураг, дүрс хэлбэрийн мэдээллийг харж тогтоох нь илүү байдаг байна. Энэ насанд нь өвөрмөц, гадаад үг, хэллэгтэй мэдээлэл, тоон мэдээллийг хурдан хугацаанд тогтоох чадвар, анхаарлаа тодорхой хугацааны турш зорилготой төвлөрүүлэх чадварыг дэмжих нь зүйтэй.