Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад 22 төрлийн тусгай сан байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль шинэчлэгдэж, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс уг хуулийг дагаж мөрдөхөөр болсон билээ.

Энэхүү хууль нь Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.

Иймд тус хуулиас мэдвэл зохих мэдээллиийг хүргэж байна.

Засгийн газрын тусгай сан гэдэг нь /тусгай сан/ Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг хэлдэг. 

Тусгай сангийн орлого, зарлагын тайлан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна хэмээн хуульд заасан байна. Мөн тусгай санг хуулиар байгуулж, татан буулгах аж.  

Одоогийн байдлаар Монгол Улсад 22 төрлийн тусгай сан байна.

Өмнөх хуулиар байсан тусгай сангууд Одоогийн хуулиар буй тусгай сангууд
  1. Аялал жуулчлалын сан
  2. Байгаль орчин, уур амьсгалын сан               
  3. Эрсдэлийн сан
  4. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  5. Дархлаажуулалтын сан
  6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
  7. Засгийн газрын нөөц сан
  8. Мал хамгаалах сан
  9. Нийгмийн даатгалын сан
  10. Нийгмийн халамжийн сан
  11. Соёл, урлагийг дэмжих сан
  12. Боловсролын зээлийн сан
  13. Тариаланг дэмжих сан
  14. Улсын авто замын сан
  15. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
  16. Хүүхдийн төлөө сан
  17. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  18. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан
  19. Шинжлэх ухаан, технологийн сан
  20. Эрүүл мэндийг дэмжих сан
  21. Сэргээгдэх эрчим хүчний сан
  22. Олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан
  23. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
  24. Зэвсэгт хүчний хөгжлийн сан
  25. Орон сууц хөгжүүлэх сан
  26. Ирээдүйн өв сан
  27. Төсвийн тогтворжуулалтын сан
  28. .Цэвэр агаарын сан
  29. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
  30. Инновацийн сан
  31. Олон улсын хамтын ажиллагааны сан
  32. Монгол судлалыг дэмжих сан
  33. цагдаагийн хөгжлийн  сан
  34. Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан
  35. Эрүүл мэндийн даатгалын сан
  36. Засгийн газрын өрийн баталгааны сан
  37. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан
  38. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан
  39. Спортыг дэмжих сан
  40. Эрүүл мэндийг дэмжих сан
  41. Агаарын бохирдлын эсрэг сан
  1. Байгаль орчин, уур амьсгалын сан
  2. Боловсролын зээлийн сан
  3. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  4. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
  5. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
  6. Засгийн газрын нөөц сан
  7. Зэвсэгт хүчний хөгжлийн сан
  8. Ирээдүйн өв сан
  9. Кино урлагийг дэмжих сан
  10. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
  11. Нийгмийн даатгалын сан
  12. Нийгмийн халамжийн сан
  13. Соёл, урлагийг дэмжих сан
  14. Спортыг дэмжих сан
  15. Төсвийн тогтворжуулалтын сан
  16. Улсын авто замын сан
  17. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
  18.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  19.  Хөдөө аж ахуйг дэмжих сан
  20.  Шинжлэх ухаан, технологийн сан
  21.  Эрүүл мэндийг дэмжих сан
  22. Эрүүл мэндийн даатгалын сан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Засгийн газрын тусгай сангуудыг цэгцэлж, нэгтгэх зорилготойгоор тус хуулийг шинэчлэн батлах үйл явцдаа зарим сангуудыг татан буулгасан байдаг. Тухайлбал, Үйлдвэрлэлийг дэмжих санг татан буулгаад зогсохгүй Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хүчингүй болгосон байдаг.

Одоогийн хуулиар буй тусгай сангуудад дурдсан Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Засгийн газрын нөөц сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын санд зааснаас бусад тусгай сан нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан үйл ажиллагааг санхүүжүүлдэг байх зарчим баримтлах юм.

Мөн хуульд заасны дагуу бол эдгээр сан дээр нэмж шинээр тусгай сан байгуулах боломжтой ажээ. 

Тэгвэл тусгай сан нь дараах нийтлэг эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд, 

  • Улсын төсвийн хөрөнгө
  • Хандив, тусламж
  • Тусгай сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого
  • Зээлийн хүүгийн орлого
 Мөн тусгай сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглан, зарцуулахыг хориглоно хэмээн хуульд заажээ.

Хуулийн дэлгэрэнгүйг эндээс уншина уу.