2020/02/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,761.69₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-19°
04:00
S31
-19°
05:00
S31
-20°
06:00
S31
-20°
07:00
S31
-20°
08:00
S32
-19°
09:00
S32
-17°
10:00
S30
-14°
11:00
S30
-11°
12:00
S30
-9°
13:00
S30
-8°

Өмнөд Солонгосын “Parasite” дахин нэг том шагнал авч, Оскар хүртэх магадлалаа нэмэгдүүллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 20
iKon.MN

Өчигдөр буюу Ням гарагт болсон SAG (Screen Actors Guild) Awards шалгаруулалтын хамгийн том шагналыг Өмнөд Солонгосын триллер “Parasite” хүртлээ.

Ингэснээр уг бүтээл ирэх сард Оскарын шагнал хүртэх магадлалаа өсгөж байна.

SAG Awards нь жүжигчдийн мэргэжлийн ур чадварыг голлон үнэлдэг тул Оскарын шагнал хүртэхэд ойрхон байгааг харуулах чухал үзүүлэлт гэж үздэг. Өмнөд Солонгосын уран бүтээлчид өнгөрсөн онд Каннын кино наадам, Алтан бөмбөрцөг наадмын шагналуудыг хүртээд байгаа.

Өчигдөр “Parasite” киноны уран бүтээлчид “шилдэг жүжигчдийн баг” гэсэн шагналыг хүртсэн юм. 

Энэ төрөлд Холливүүдийн “Once Upon a Time… in Hollywood”, “The Irishman” зэрэг бүтээлүүд өрсөлдсөн байна.

Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “Joker” кинонд бүтээсэн дүрээрээ Хоакин Фэникс, шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг “Judy” кинонд бүтээсэн дүрээрээ Ренэ Зеллвегер хүртжээ.

Брэд Пит “Once Upon a Time… in Hollywood”, Лаура Дерн “Marriage Story” кинонд тоглосон дүрээрээ тус бүр шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүрийн шагналуудыг авсан байна.

Харин Роберт Де Ниро, Аль Пачино, Жо Пэши зэрэг алдартнуудын тоглосон Нэтфликсийн “The Irishman” шагналгүй хоцорчээ.

 

Эх сурвалж: Reuters

 

x