Уншиж байна ...

Жүдогийн ахмадын ДАШТ-ээс Монголын баг таван алтан медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 8
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын Лас Вегас хотод болж буй жүдогийн ахмадын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өндөрлөлөө.

Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн ДАШТ-ээс Монголын баг таван алт, таван мөнгө, зургаан хүрэл медаль хүртэв. 

Сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн F5 ангиллын +78 кг-ын жинд Д.Цэрэнханд алт, F1 ангиллын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Цэрэннадмид, M2 ангиллын эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Д.Алтансүх нар түрүүлсэн.

Ийнхүү багийн дүнгээр Бразил 15 алт, найман мөнгө, 15 хүрэл, Франц 14 алт, 18 мөнгө, 20 хүрэл, АНУ есөн алт, найман мөнгө, 22 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол манай жүдочид зургаадугаар байрт жагслаа.