Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

ЗАМЫН НОРМ СТАНДАРТ: Улаанбаатар vs. гадны орнууд

Барилга.мн
2020 оны 1 сарын 7
Барилга.МН
Зураг зураг

Өнөөгийн Улаанбаатар хотын гудамж замын төлөвлөлт, ногоон байгууламжийн  норм, стандартын биелэлт, хяналт сул  байгаа нь судалгаагаар илэрлээ. Улаанбаатар хотын төвийн авто замууд анхнаасаа дугуйн замыг хамтад нь төлөвлөөгүйгээс явган хүний замын хажуугаас авч дугуйн зам нэмж тавьсан нь явган хүн, дугуйтай хүн аль, аль нь хоорондоо харилцан зорчиход хүндрэлтэй болсон боловч алдааг залруулах талаар огт ажил зохиогдохгүй байна. Нөгөө талаар нийслэлийн авто зам дагуух ногоон байгууламж норм стандартын дагуу шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна.

Авто замуудын тусгаарлагч дунд зайн болон замын хажуу, тойрог хэсгийн ногоон байгууламж норм стандартын бус, арчилгаа хамгаалалт сул хотын иргэдэд ногоон байгууламжийг хамгаалах хууль дүрмийн хяналт хангалтгүйгээс ногоон байгууламжийн өнгө үзэмж алдагдсан, мод бут хугарч гэмтсэн, хайс хашлагыг машинаар дайрсан гэх мэт зөрчил дутагдал олон гарч байна.

Түүнчлэн авто зам дагуух зориулалтын явган хүний зам нь явганаар зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зорчих боломж бүрэн хангагдаагүй ижил төвшинд бус, засвар үйлчилгээ хангалтгүйгээс иргэд унаж гэмтэх тохиолдол элбэг байна. Ялангуяа, өвлийн улиралд хальтиргаа гулгаа ихтэй, олонхи гудамж талбайг хиймэл, гялгар гантиг хавтангаар өнгөлсөнөөс гулгаа үүсэж иргэд ихээр гэмтэж бэртэдэг. wikimon.mn халтиргаа гулгаанаас болж хоногт 200 орчим хүн эмнэлэгт хүргэгдэж байгаа талаар 2019 оны 11 дүгээр сард мэдээлсэн байна.  

Явган хүний замын талаар түүхэн эх сурвалжаас үзэхэд монголын сүм дуган хийдийн дундах явган хүний замыг шатаасан хөх тоосгыг хажуугаар нь босгож  өөр хооронд нь тодорхой зайтай шигтгэн зам тавьдаг байсан ба чулууг засаж шигтгэн зам тавьдаг байсан жишээ Майдар агсны номонд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин Баруун европын ихэнх орон  Катишакхатагаас үүссэн том ширхэгтэй чулууг шашны барилгад ашиглаж байсан бол хожмоо явган хүний замд хэрэглэж, мөн уг чулууг засаж сийлбэр хийж ашигладаг байсан зэргээс үзэхэд явган хүний замыг аль болохуйц хальтиргаагүй зөөлөн чанартай материалыг сонгодог байжээ гэж ойлгогдохоор байна. 

Түүнчлэн гудамж, зам дээрх өгсүүр, уруу газарт хальтиргаанаас хамгаалсан өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, шатны бариул тоноглох шаардлагатай. Мөн зарим онцгой газруудад тоос, шороо, хорт хий, утаа, салхи хаасан зориулалтын хаалт, босгох, ногоон байгууламж, хашилт шаардлагатай. Явган хүний замын хажуугаар нарны шууд тусгалыг сүүдрэлсэн навчит мод, ногоон байгууламж хотын төвөөс бусад газарт бага байгаа болон цорын ганц тоос шороо, хорт хийг өөртөө наалдуулдаг онцгой чадвартай одоо байгаа улиас моднуудыг энэ оны хавар хот тохижилтын газраас явган хүнд нөлөөлөх дунд, доод хэсгийн мөчир бүрийг зориудаар хөрөөдөн тайрч, навчлах хэсгийг зөвхөн оройн хэсэгт үлдээж байгаа нь буруу шийдэл юм.  Энэхүү алдааг засч залруулахын тулд ШУТИС-ийн Архитектурын салбарын магистр, оюутнуудтай хамтран Монгол, БНХАУ, Канад, Америкийн гудамж зам, замын дагуухь ногоон байгууламжийн стандартыг харьцуулсан  судалгаа хийлээ. 

Монгол Улсад Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.03 нь 2003 оноос хойш хэрэгжиж хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулахад нутаг дэвсгэрийн дүүргийн бүсчлэл, архитектур орон зайн зохиомж, бүтэц зохион байгуулалт, дэд бүтэц, гудамж, замын сүлжээ, барилгажилт, ногоон байгууламжийн төлөвлөлт, хот орчны бүсийн төлөвлөлтийг иж бүрнээр нь авч үздэг. Уг норм дүрмийн зургаадугаар бүлэгт Хот, тосгоны гудамж замын сүлжээний төлөвлөлтөнд хот, тосгоны гудамж замын сүлжээг бүрдүүлэх үндсэн элементүүд болох зорчих хэсэг, явган хүний зам, дугуйн зам, хөдөлгөөн тусгаарлах зурвас, аюулгүйн тойрог, ногоон байгууламжийн хэмжээ нормчлолыг мөрдлөг болгодог байна.

Судалгаанд хамрагдсан улсуудаас БНХАУ-ын Хотын зам, барилгын норм дүрмийг 2002 онд шинэчлэн найруулан томоохон хотуудад өөрсдийн гэсэн хот төлөвлөлт, барилгын стандарт норм дүрэмтэй болжээ. Судалгаанд хамрагдсан бусад улсуудын авто зам, явган зам, дугуйн замын өргөн, хөдөлгөөний хурд, эгнээний тоо, замын налуугийн хэмжээг дор бүр дээр нь дэлгэрэнгүй тайлбартайгаар нормчилсон заалт оруулсан байна.

Явган хүний зам

Манайд явган хүний замын норм дүрэмд явган хүний хөдөлгөөн 50 хүн/цагаас бага бол зурвасыг 1м өргөнтэй байж болно гэж заадаг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан төлөвлөлтийн шаардлагуудыг хавсралтаар оруулан тэргэнцэртэй хүний тусгай зам, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөтөч хавтанцарт замыг төлөвлөх шаардлагатай гэж заагдсан байна.

Явган хүний замын хэмжээг тодорхой харьцуулалт хийж замыг сайжруулахын тулд Монгол орны одоогийн мөрдөж байгаа явган хүний замын норм дүрмийг Хятадын БНбД, Канадын норм дүрэмтэй харьцуулав.

ХҮСНЭГТ 1: Явган хүний замын төлөвлөлтийн харьцуулалт                                                      

 

 

Гудамж, замын зэрэглэл

Монгол орны БНбД

Нэг зурвасын өргөн/м

БНХАУ-н БНбД

Нэг зурвасын өргөн/м

Канад улс 

Нэг зурвасын өргөн (м)

1

Орон сууцны хороолол гудамж зам

0.75 - 1.5

1.2

1.2

2

Нутаг дэвсгэрийн туслах гудамж зам

1.5

1.2-1.5

1.2<

3

Нутаг дэвсгэрийн гол гудамж зам

1.5-3.0

1.2-3.0

2.5-5

4

Туслах гудамж зам

2.25-3.0

1.2-1.5

1.8<

5

Хурдны I ба II зэрэглэлийн гудамж зам

4.5

-

-

Манай стандартад нэг хүнд ногдох явган хүний замын зурвас бүрийн өргөний доод хэмжээ 0.75м байх гэдэг бол АНУ-ын “Time-Saver Standarts for landscape architecture“ стандартын явган хүний явах нэг зурвасын өргөнийг 1 минутанд явж өнгөрөх хүний тоог нэг хүнд ногдох орон зайн модулиар үржүүлж хурдад харьцуулсан харьцаагаар олдог байна. 

Замын өргөн=(V*M)/S

V- тухайн хэсэгт нэг минутанд явж өнгөрөх хүний тоо /Судалгаагаар 6-340 хүн явж өнгөрөх тохиолдолд гэж авч үзнэ./ 

M- нэг хүнд ноогдох орон зайн хамгийн бага хэмжээ /0.43м3-3.22м3 ба түүнээс их гэж авч үздэг./ 

S- тухайн хэсэгт явж өнгөрөх хүний хурдны дундаж хэмжээ нь: 

Жишээ нь: тухайн хэсэгт минутад явж өнгөрсөн хүний тоо V=200хүн/мин, 1хүнд ноогдох орон зайн хамгийн бага хэмжээ M=1.67м3, алхах хурдны дундад хэмжээ V= 79.25м/мин байвал: Замын өргөн=(200хүн/мин*1.67м3)/(79.25м/мин)=4.22м

Энэхүү стандарт нь хөдөлгөөний хурд, хөндлөн ба босоо чиглэлд явж өнгөрөх хөдөлгөөн, мөргөлдөх магадлал байхууц гүйцэж түрүүлэх боломж, нягтаршил зэрэг хөдөлгөөнийг нарийвчлан тооцдог байна. Явган хүний замд төлөвлөгдөх шатны өргөн, явган замын харааны түвшин, замын хашлага, хаалт, зорчих хэсэгт байрлуулах бариул, замын налуу зэргийг хүний эргономикт суурилсан судалгаан дээр тооцоолж норм тогтоосон байна. 

Дугуйн зам

Улаанбаатар хотын төвийн зам дагуух явган хүний замуудын хажуугаар зориудаар дугуйн түр зурвас зам тавьсанаас өөр норм стандартын дагуу зориулалтын дугуйн зам аль ч хот, аймагт одоогоор тавигдаагүй гэж үзэж болно.

Монгол орны БНбД туслах гудамж зам БНХАУ-ын БНбД, Канадын /Edmonton designand contruction standars/, АНУ /Time-Saver/ харьцуулан хөдөлгөөний хурд, замын нэг зурвасын өргөн, замын эгнээний тоо, тойруугийн хамгийн бага радиус, хамгийн их налууд дүн шинжилгээ хийж, харьцуулалтыг дараах хүснэгтээр харуулан дүгнэлт гаргавал:

ХҮСНЭГТ 2: Дугуйн замын төлөвлөлтийн харьцуулалт.

 

 

 

 

Судлагдах улс орон

Монгол орны БНбД Туслах гудамж зам

 

БНХАУ-н БНбД 

Канад улсын /Edmonton design and contruction standars/

 

АНУ /Time-Saver/

1

Хөдөлгөөний хурд км/ц

20

18

20

15-48

2

Замын нэг зурвасын өргөн, м

1.5

1.5

Голзам 5-7м

1.2-1.5

1.5-4.2

3

Замын эгнээний тоо

1-2

1-2

2

1-2

4

Тойруугийн хамгийн бага радиус

30

30

-

 

5

 

Хамгийн их налуу

 

400

 

1.5-2%

 

0.6-1.8%

 

2%

Дээрх харьцуулсан хүснэгтээс харахад судалгаанд хамрагдсан улс орнуудын замын нэг зурвасын өргөн, замын эгнээний тоо өөр хоорондоо ихээхэн ойролцоо байгаан дээр БНХАУ-ын хувьд онцгойлон дугуйн гол зам гэж ангилан үзэж 5-7м өргөнтэйгээр нормчилсон байдаг байна.

Мөн АНУ-д дугуйн хурдны замыг тусад нь авч үзэж дугуйн спорт, тамирчид, сонирхогчдод зориулсан 4,2м өргөнтэй замыг 48км/ц хурдтай чөлөөтэй явахад зориулагдсан нормчлолоор хийгдсэн байна.

Авто машины зам

Монгол Улсын авто замын судалгааг Монгол орны Автомашины замын БНбД туслах гудамж зам. БНХАУ-ын БНбД, Канадын /Edmonton design and contruction standars/,  АНУ/Time-Saver/ -ынхтай харьцуулсан дүн шинжилгээ хийж, харьцуулалтыг дараах хүснэгтээр харуулбал:

ХҮСНЭГТ 3: Автомашины замын төлөвлөлтийн харьцуулалт

Манай орны хувьд орон сууцны хороолол дунд дахь авто замыг 3.5м гэж нормчилсон байдаг боловч түүнээс бага өргөнтэй төлөвлөх нь элбэг.  

 

 

 

 

 

 

 

Монгол орны БНбД

Туслах гудамж зам

 

БНХАУ-н БНбД 

 

Канад улсын /Edmonton design and contruction standars/

 

АНУ /Time-Saver/

Орон сууцны хороолол, туслах зам

Гол гудамж зам, хурдны зам

Орон сууцны хороолол

Туслах зам, гол зам, үйлдвэр аж ахуйн зам

Орон сууцны хороолол, туслах зам

Гол гудамж зам, хурдны зам

Орон сууцны доторхи зам, үндсэн гудамж

Нэгдсэн гудамж зам, хурдны зам

1

Хөдөлгөөний хурд км/ц

20-40

50-120

30

-

20-50

70

30-50

50-95

2

Замын нэг зурвасын өргөн/м

3,0

3,5-4,0

2,5

3,0-5,0

      3

3

3,05-3,3

3,6

3

Замын эгнээний тоо

1-3

2-8

 

1

төслөөр

2

6<

2

4-6

Ногоон байгууламж, ногоон зурвас

Манай орны барилгажсан талбайн уур амьсгалын I бүс болон ИБ дэд бүсэд байрлах орон сууцны хорооллын нэг хүнд ногдох цэцэрлэгжүүлсэн талбай 3м2 -ээс багагүй, харин IIА дэд бүсэд энэ талбайн хэмжээ 5м2 -аас багагүй байдаг.

Орон сууцны хорооллын ногоон бүсэд амралтын, хүүхдийн тоглоомын, явган хүний замын талбайг оролцуулан тооцох ба нийт эзлэх талбай нь ногоон бүсийн талбайн 30 хувиас ихгүй гэж заасан.

Монгол Улсын БНбД 30.01.03-д зааснаар Хот тосгонд тарих мод, бут, ургамлын нэр төрөл, мод, бут, сөөгийн өөр хоорондын зай, тариалах хөрсийг сайжруулах үндсэн арга хэмжээг хавсралтаар нормчилсон. Уг нормонд заагдсан ногоон зурвасын төрлүүд тариалах зай өргөний хэмжээг дараах хүснэгтээр үзүүлэв.

ХҮСНЭГТ4: БНбД 30.01.03 ногоон зурвасын стандартаас

Ногоон зурвас

Өргөний хэмжээ(м-ээр)

1.

1.1

Мод ба бут сөөгийг нэг эгнээгээр суулгах

Мод, бут сөөгийг хоёр эгнээгээр суулгах

2

5

2.

2.1

2.2

Өндөр сөөгийг нэг эгнээгээр суулгах

Дунд зэргийн сөөгийг нэг эгнээгээр суулгах

Намхан төрлийн сөөгийг нэг эгнээгээр суулгах

 

1.2

  1.0

  0.8

3.

3.1

3.2

Мод, модлог ургамалыг бүлэглэж тавихад

Сөөгийг бүлэглэн тавихад

Бүлэглэж тависан зүлгэн зурвас

4.5

3.0

1.0

Манай улсын норм дүрэмд 5м-ээс их диаметртэй титэм модноос барилга байгууламж хүртэлх зайн төслийн даалгаврын дагуу төлөвлөлт хийдэг бол  5м хүртэлх диаметртэй титэм модонд барилга байгууламж хүртэлх хамгийн доод хэмжээг зааж өгсөн байдаг байна.

ХҮСНЭГТ 5: Барилга байгууламжаас ногоон зурвас хүртлэх зай хэмжээ

 

 

Барилга байгууламж, инженерийн шугам

Объектын тэнхлэг хүртэл зай, (м-ээр)

Мод

Бут сөөг

1.

Барилга байгууламжийн гадна хана, шугам сүлжээнээс

5.0

 

1.5

 

2.

Троллейбусны замын далан захаас

5.0

3.0

3.

Явган зам цэцэрлэгжсэн замын хашлага захаас

0.7

0.5

4.

Гудамжны зорчих хэсгийн ирмэг, замын хажуугийн хашлагаас

2.0

 

1.0

 

5.

Гудамж замын дагуух цахилгаан шугамнаас

4.0

1.0

6.

Түшиг ханын дотоод ирмэг буюу улнаас

3.0

1.0

7.

Газар доорхи шугам шүлжээнээс

2.0

1.0

Дээрх хүснэгтүүдээс зам, ногоон байгууламжийн стандарт, нормыг харьцуулан  Улаанбаатар хотын замд дүн шинжилгээ хийж, стандартад нийцсэн зам, замын дагуух ногоон зурвасыг гаргаж (Зураг №1) –д үзүүлэв.

Жич: Явган хүний зам 0.75, дугуйн замын өргөн 1.5 байхаар төлөвлөв.

ЗУРАГ №1 Монгол орны стандартад нийцсэн зам ба ногоон зурвас

 

Улаанбаатар хотын авто замын дагуух ногоон байгууламжийн зай хэмжээ судалгаагаар их бага хэмжээтэй байдаг болохыг харьцуулбал:

Бусад улс орнуудын ногоон зурвасын стандартад өргөний хамгийн бага хэмжээ нь 2.5 метр байдаг ба үүнээс ихээр төлөвлөхдөө магистрал замын төрлөөс хамааран төлөвлөдөг байна. АНУ-ын туслах замын хэсгээс дээрх (Зураг 1)-тэй  харьцуулан доорхи зургийн огтлолыг харуулав. 

ЗУРАГ 2: АНУ-ын туслах замын хэсгийг огтлолыг харуулсан байдал.

 

УЛААНБААТАР ХОТЫН ОЛОЛТТОЙ ГУДАМЖ ЗАМ БА СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ГУДАМЖ ЗАМЫН СУДАЛГАА

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны Анкарагийн нэрэмжит гудамж нь 2.8 га талбай бүхий нийт 600 м урт үргэлжилсэн явган хүний замтай, ногоон байгууламж, хайс хашлага баримал, чимэглэлтэй гудамжийг 2013 онд Туркийн буцалтгүй хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан байна.

ЗУРАГ 3: Улаанбаатар хотын Анкарагийн нэрэмжит  гудамжны явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж

 

Анкарагийн нэрэмжит гудамжинд явган зам, дугуйн зам, ногоон байгууламжийг норм стандартын дагуу төлөвлөж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчих шаардлагад нийцсэн ногоон байгууламж, ногоон зурвас, явган хүний болон дугуйн зам, иргэдийн сууж амрах талбай, хогийн сав, усан оргилуур, гудамжны гэрэлтүүлэг зэрэг стандартын шаардлага  хангасан гудамж болсон. /Уг гудамжны замын огтлолыг  (Зураг4,Зураг 5-д) харуулав.

ЗУРАГ 4: Улаанбаатар хотын Анкарагийн гудамжны явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжийн төлөвлөлт

 

Тэгвэл Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натурын гудамж Монгол Улсын хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм, дүрэм БНбД 30.01.03 зөрчиж төлөвлөгдсөн нь зурагт харагдана. Авто замын баруун талын зурвас хэсэгт явган хүний замгүй, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг орхигдуулсан ноцтой зөрчилтэй. (Зураг 5, Зураг 6)

ЗУРАГ 5: Улаанбаатар хотын Натур гудамжны явган хүний замыг төлөвлсөн байдал

ЗУРАГ 6: Улаанбаатар хотын  Натур гудамжны авто зам ба явган хүний зам.

 

Дүгнэлт, санал зөвлөмж

Улаанбаатар хотын гудамжны авто замууд, явган хүний зам, замуудын дагуух ногоон байгууламжийн төлөвлөлт хангалтгүй байгаатай холбогдуулан цаашдаа норм, стандартын дагуу төлөвлөлтийг хийж гүйцэтгэх хэрэгтэй байна. Тэр тусмаа шинээр төлөвлөгдөж буй зам, орон сууцны хорооллын дундах зам, хотын гудамжны авто замын дагуух ногоон байгууламжийн төлөвлөлт, ногоон зурвасыг төлөвлөхдөө зориуд анхаарч монгол орны болон гадаадын орнуудын замын төлөвлөлтийн норм, стандартыг харьцуулсан энэхүү судалгаанд орсон норм стандартуудаас харьцуулалт хийх нь зүйтэй юм. Учир нь бүх замын зорчих хэсгийн өргөний хамгийн бага хэмжээг доорхи олон улсын стандартын дагуу төлөвлөх нь манай улсын стандартад нийцэх боломжтой байгаа билээ. Үүнийг дараах байдлаар тодорхойлбол:

Орон сууцны хорооллын дундах гудамж замд явган замын нэг эгнээний өргөний хэмжээ 0.45-1.2м, дугуйн замын нэг эгнээний өргөн 1.2м, авто замын нэг эгнээний өргөн 2.5м, ногоон зурвасын өргөний хэмжээ 1.5м байх нь олон улсын дундаж стандарт болно. 

Нутаг дэвсгэрийн туслах гудамж замд явган хүний зам болон дугуйн замын нэг эгнээний хамгийн бага өргөний хэмжээ 1.2-1.5м, авто замын нэг эгнээний өргөний хэмжээ 3.0м, ногоон зурвасын хэмжээ нь 2.0м байна.

Нутаг дэвсгэрийн гол гудамж замд явган хүний зам болон дугуйн замын нэг эгнээний хамгийн бага өргөний хэмжээ 1.5-5м, автомашины замын нэг эгнээний өргөн 3.5-4м, ногоон зурвасын өргөний хэмжээ 2-5м байна.

Хурдны замын I ба II зэрэглэлийн замд дугуйн зам 1.5-3м байна. Авто замын нэг эгнээний өргөн 3.5-4м байна гэж харьцуулсан судалгаагаар дүгнэсэн. 

Түүнчлэн судалгаанд онцгой анхаарагдсан зүйл нь Улаанбаатар хотын авто зам, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламжийн төлөвлөлт олон улсын томоохон хотуудын хөгжил, бүтээн байгуулалтаас ихээхэн хоцорч байна.

Цаашилбал, орон сууцны хороолол, хотхоны замуудыг төлөвлөхдөө замуудын норм нормативыг нарийвчлан судалж, тус бүр дээр нь төлөвлөн явган хүний замыг автомашины замын хорт утаа, тоосноос хамгаалсан байгууламж, салхи нарнаас хааж сүүдэрлэсэн мод, бутлаг ургамал тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний анхаарах зүйл болж байна.

 

Л.ПҮРЭВ  /ШУТИС, Барилга Архитектурын сургууль, Архитектурын салбар/

Зураг