ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улсад үйлдвэрлэсэн анхны автомашин нь цахилгаан хөдөлгүүртэй SUV болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Турк улс түүхэндээ анх удаа бүрэн дотооддоо үйлдвэрлэсэн автомашиныг танилцуулжээ. TOGG нэртэй Туркийн компаниудын консерциумын анхны бүтээгдэхүүн нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй SUV ангиллын төмөр хөлөг болсон байна.

Зөвхөн зураг дизайнаа Италийн алдарт Пининфарина компаниар (Феррари, Масератигийн зураг дизайныг хийдэг) хийлгэсэн бол бусад бүх үйлдвэрлэлийг Турк улсад гүйцэтгэжээ.

Энгийн загвар нь бүрэн цэнэгээр 300 км зам туулах батарейтай, 200 морины хүчтэй хөдөлгүүртэй бол сайжруулсан загвар нь 480 км зам туулах батарей, 400 морины хүчтэй хосолсон хөдөлгүүрээр тоноглогдсон байна.

Хангалттай хүчтэй (150кВатт) цэнэглэгчээр 30 минутын хугацаанд батарейг нь 80 хувь хүртэл цэнэглэх боломжтой гэнэ.

Үүнээс гадна TOGG загварын автомашин нь хөдөлгөөний удаашралтай замд зориулагдсан автомат жолоодлогын Level 2 түвшний горимтой ажээ. Үүнийг ирээдүйд Level 3 түвшинд хүргэн сайжруулах боломжтой гэж үйлдвэрлэгч нь амласан байна.

TOGG-ийн үнийг зарлаагүй байгаа бөгөөд 2022 онд цэнэглэх станцын дэд бүтцийн хамт зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Мөн седан ангиллын бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: Engadget

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.78.99] 2020/2/26
1990 оноос өмнө манайд АРЗ буюу авто засварын завод байлаа. Энэ заводад машины бүх эд ангийг хийдэг байлаа. Машин угсрах бол юуч биш. Гэтэл Ардчилсан Авилгалын үед бүгдийг хувьчилж устгасан. Одоо ОООО -оос эхэлнэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2020/1/4
Турк угаасаа бараа нь хятадаас арай чанартай байдаг, манайд турк хувцас, цахилгаан бараа их зардаг даа. Манайх ядаж турк шиг юмыг чанартай , загвартай хийгээд сурчихвал
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.252] 2020/1/7
Ядаж эрээнээс чанартай болох хэрэгтэй
1 | 0 Хариулах
b [202.131.243.190] 2020/1/13
manaih chadahgui ee heden myangan jiliin tursh ajil hiij uzeegui suraagui undesten odoo l neeh surhii bolchiv l gej dee hamag ymaa aldaad bayagaliin baylag ni duusaad ireheer neg sereh biz deee uildverlegch uls bolno unen hudlaa
0 | 0 Хариулах
AMJILT [202.70.34.38] 2020/1/1
SHAN TEREG BNA, HARIN PAAR NI HER HALDAGIIM BOLDOO, PAAR IH ASAAHAD TSENEGEE AMARHAN BARCHIHDAGGUI BWAL BOLJ BNA.MONGOLD BOL UWUL PAAR SAITAI BH HERGTEI
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.118] 2020/1/2
mongold zoriulj xiixgui l dee,a
1 | 0 Хариулах
Tatar [202.21.109.146] 2019/12/31
Монголоор Тог гэсэн үг болно. Хахаха
1 | 0 Хариулах
Татар [202.21.109.146] 2019/12/31
Тогоор ажилдаг учраас
1 | 0 Хариулах
Zochin [126.141.229.39] 2019/12/31
Nisdeguig l uildverlehguin bol manaid mashinii uildver ogt hereggui. Harin baga nuurseer ikh tsahilgaan uildverleh geh met-d anhaaral handuulbal.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.71.251] 2019/12/31
Манайх хийж чадна даанч төр засгаас ч срд иргэдээс тууштай сайн дэмждэггүй л болохоос биш манайх дотооддоо автобусний үйлдвэртэй бас саяхан Хятадтай нийлж суудлийн автомашин угсардаг үйлдвэр барьссн шд! удахгүй өөрсдийн гэсэн автомашины үйлдвэртэй эх орондоо үйлдвэрлэсэн сайхан машинуудтай болно гэдэгт миний хувьд 100% итгэж найдаж байгаа бам дотоодийн үйлдвэрүүдээ иргэн хүний хувьд байнга биш ч дэмжинэ ээ!
3 | 4 Хариулах
Зочин [103.14.37.8] 2020/1/6
маанаг илжиг
0 | 0 Хариулах
зочин [182.160.36.161] 2019/12/30
энд шоолж бас дургүйцсэн эможи дарж байгаа хүмүүс бүгд эрдоган дарангуйлагч гэдэг өнцгөөс харж байгаад мөрийцөж болно шүү, тухайн улс хөгжиж байгаа нь огт хамаагүй, ардчилал, хүний эрх байхад улс сүйрч байсан ч хамаагүй хаха
6 | 2 Хариулах
зочин [182.160.36.161] 2019/12/30
нөгөө дарангуйлагч чинь дотооддоо машин хийгээд байна, дүгнэлт ардчилал, хүний эрх бол гадны гүрнүүдийн колончлолын бодлого, харин "дарангуйлагч" нар дотооддоо юм үйлдвэрлэж эхлэх нь колончлолын эсрэг бодлого юм байна, жоохон юм хийхэд тухайн хүнийг дарангуйлагч гэж дууддаг болсон юм байна
5 | 7 Хариулах
Зочин [103.216.196.9] 2019/12/30
Монголчууд ? жорлондоо балиндсааррр
2 | 1 Хариулах
Bosoo Mongol [192.82.72.253] 2019/12/30
Mongol uls avtus uildverlej bhd turk mashin uildverleg.
0 | 0 Хариулах
Зочин [149.205.250.155] 2019/12/31
Mongol uildwerleegui ugsarsan.
0 | 0 Хариулах
Zochin [66.181.176.21] 2019/12/31
Motor iig n yamartai ch zohion buteesen
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.1] 2019/12/30
Ххн тэгвэл манай оюук дарга бас хотын дарга нар биднийг 2050 он гэхэд л нам жаргаана гэсэн юм чинь кккк
2 | 0 Хариулах
Зочин [202.55.180.58] 2019/12/30
150kW!!! Станц дээр очиж цэнэглэхиймуу хаашайн
1 | 3 Хариулах
Зочин [202.170.71.157] 2019/12/30
mashin uildverleh neg ih surtei technology bish boljee. buh uildverlegch tv hiigeed ehelsen shig l...
2 | 0 Хариулах
Зочин [182.247.29.198] 2019/12/30
манайх тэгвэл автуус хийжаагаа
2 | 3 Хариулах
Зочин [202.126.89.123] 2019/12/30
машин үйлдвэрлээд 50 жил болж бгаа Турк. Энэ зүгээр бүх эд ангийг нв үйлдвэрлэв гэсэн улстөрийн пр юм шиг бн
1 | 1 Хариулах