Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Мотив”-ын дуучин Б.Эрдэнэбаяр шүүхээс гавтайгаа зугтжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

08:19 2019/12/18

Хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан "Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хилийн хориг тогтоогоод байв. Цагдаагийн ерөнхий газраас сүүлд өгсөн мэдээллээр тэрбээр цагдан хорионы шүүх хуралд орох гэж байхдаа гавтайгаа зугтжээ. 

Ингэснээр түүнд шүүхээс оргон зайлахыг завдсан гэх зүйл анги нэмэгдэх юм. Түүнд өмнө нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарж борлуулах гэж байсан буюу биедээ авч явсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байв. 

Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн алба хаагчид Б.Эрдэнэбаярыг шөнийн 02:00 цагийн орчимд дайчлан баривчилжээ.

19:08 2019/12/17

Зургийг Мотив Эрдэнэбаяр Жижгээ фэйсбүүк хуудсаас ашиглав

“Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдаад байна.

Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокуророос тус хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 17-ний өдөр буюу өнөөдөр хянан хэлэлцсэн юм. 

Ингэхдээ Б.Эрдэнэбаярт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.