Мандал Даатгал ХК нь “Монгол Улсын Эрсдэлийн Тойм”-г жил бүр улсын хэмжээнд “Үндэсний эрсдэлийн индекс”-ийн хамт тооцоолон гаргадаг бөгөөд тус тайлангийн хүрээнд цуврал нийтлэлүүдийг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаа та бүхэнд “ГЭМТ ХЭРГИЙН ЭРСДЭЛ”-н талаарх нийтлэлийг хүргэж байна.
Зураг 1. Гэмт хэргийн индекс, улсуудаар
ТЭГВЭЛ ЯАГААД МАНАЙД ГЭМТ ХЭРЭГ ИЙМ ӨНДӨР БАЙДАГ ВЭ?
Саяхныг хүртэл Холливүүдын алдартай кино зохиолууд сайн талын баатруудыг ихээр тодруулж өгдөг байв. Харин одоо эсрэг талын баатруудын яагаад нийгэмд аюултай хүн болсон шалтгаан руу нь өнгийсөн кино зохиол ихээр гарах болсон. Жишээлбэл, Wreck it Ralph, Maleficent, Joker, Voldemort: Origins of the Heir зэрэг кинонуудыг дурдаж болно. Эдгээр киног бүтээхэд сэтгэлзүйн шинжлэх ухааны хувь нэмэр өндөр байсан болов уу. Харин киног үзсэний дараа хүмүүс нэгийг бодож, хоёрыг тунгаасан биз.
Яг үүн шиг бид ч мөн асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй.
2018 оны байдлаар улсын хэмжээнд 36.2 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 12 хувиар өсжээ. Тус хэргүүдийн 34 хувь нь л шүүхээр шийдвэрлэгджээ. Гэмт хэрэг хийсэн хүмүүсийн 60 хувийг 18-34 насныхан бүрдүүлсэн. Тэдний 55 хувь нь ажилгүй, 46 хувь нь бүрэн дунд боловсролтой байна. Гэвч цаг хугацааг 10, 20 жилээр ухраагаад харвал тэд “бидний ирээдүй” болсон хүүхдүүд байжээ. Зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотой ажилгүйдэл газар авч, түүнийг дагасан архидалт, гэр бүлийн хүчирхийлэл ч ихээр нэмэгдсэн. Тухайн үеийн хүүхдүүдийн 38 хувь нь хоол тэжээлийн дутагдал, 25 хувь нь хүчирхийлэлд өртөж, 12 хувь нь гэр орны дутагдалтай өсжээ(НҮБ-н хүүхдийн сан).
Юу тарина түүнийгээ хурааж авна гэдэг юутай үнэн.
График 1. Монгол улсын гэмт хэргийн эрсдэлийн индекс, (Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ)
График 2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, тэрбум төгрөг.
График 3. Гэмт хэргээс шийтгэл авсан болон хохирсон хүмүүсийн тоо
График 4. Гэмт хэргийн тоо, төрлөөр
ЭНЭХҮҮ ЭРСДЭЛЭЭ ХЭРХЭН БУУРУУЛАХ ВЭ?
Одооноос бид үрээ зөв суулгаж, зөв усалж, зөв арчилж, зөв тарих хэрэгтэй. Энэ нь ирээдүйд гэмт хэрэг буурах нөхцөлийг бүрдүүлнэ. Мэдээж хэрэг нэг ч хүн хохирохгүй, нэг ч гэмт хэрэг гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн улс хаана ч байхгүй. Харин тус эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, нэгэнт учирсан тохиолдолд хохирлыг нь төлүүлэх зэрэг нь чухал.
Тийм учраас улс орнууд даатгалын систем ашигладаг. Тухайлбал амь насны даатгал байж болно. Хэрвээ золгүй байдлаар болон өвчний улмаас амь насаа алдсан бол нөхөн төлбөр олгодог бөгөөд энэ нь тухайн гэр бүлийг санхүүгийн хүнд нөхцөл байдалд оруулахаас сэргийлж өгдөг давуу талтай.
Мандал Даатгал ХК нь 2011 оноос эхлэн Монгол Улсын Эрсдэлийн Тоймыг бэлтгэж ирсэн бөгөөд жил бүр улсын хэмжээнд Үндэсний Эрсдэлийн Индексийг танилцуулдаг билээ. Та эрсдэлийн тоймын бусад нийлэлтүүдтэй танилцана уу.
Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форумаас онцлох 5 эрсдэл
Ирэх жилүүдийг ганц үгээр: ЭРСДЭЛ
ЗЭС-хүү ба түүний нөхдийн ирээдүй
Эх сурвалж https://www.mandal.mn/