Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Европын холбооноос хүний эрхийн төлөөх шагнал хүртсэн 9 эрхэм

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:28 2019/12/10

Европын холбооноос хүний эрхийн төлөөх есөн тэмцэгчийг шагнажээ.

1.Хүний эрхийг хамгаалагчаар улс төрч, зохиолч Ц.Оюунгэрэл

Гэрэл зургийг mpa.mn

2.Ардчилсан засаглалын үндсэн оролцогч болох Иргэний нийгмийн байгууллагыг төлөөлөгчөөр МУИС-ийн ХЗС-ийн багш О.Мөнхсайхан

3.Хүйсийн эрх тэгш байдлыг сурталчлан таниулах, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг үйлсээрээ УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь

Гэрэл зургийг Mpa.mn

4.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, эрх тэгш нийгмийг бий болгохын төлөө үйлсээрээ ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Болороо

Гэрэл зургийг Mpa.mn

5.Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үйлсээрээ “Глоб интернейшнэл төв”-ийн ерөнхийлөгч Х.Наранжаргал

Гэрэл зургийг Mpa.mn

6. Энх тайвны төлөө шагналыг Гандантэгчинлэн хийдийн гавж Д.Нямсамбуу

Гэрэл зургийг Mpa.mn

7.Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах үйлсээрээ Монголын ЛГБТ төвийг төлөөлж тус төвийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтуяа

8. Төрийн байгууллагаас иргэний нийгмийн байгууллагын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахын төлөө хийсэн ажлаараа ХНХЯ

9. Хүүхдийн эрхийг хамгаалах ажлаараа ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс хүртжээ.

11:04 2019/12/10

Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна. Энэ өдрийн тохиолдуулан өчигдөр Европын холбооноос хүний эрхийн төлөөх есөн тэмцэгчийг шагнажээ. 

Тухайлбал, Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Европын холбооноос түүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг олон нийтэд таниулж, дуу хоолойгоо өргөн, эрх тэгш нийгэм бий болгоход хувь нэмрээ оруулсныг үнэлэж иргэн Б.Болороог "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч" хэмээх шагналыг олгосон бол “Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргалд "Хүний эрх хамгаалагч" шагналыг хүртээжээ.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэсийг хүүхдийн эрхийг хамгаалах, хууль сахиулах чиглэлээр зохион байгуулж буй ажлыг нь үнэлж “Хүүхдийн эрх хамгаалагч" шагналаар шагнасан байна.

Иргэн Б.Болороо энэ тухайгаа, өөрийн цахим хуудаснаа "Энэхүү шагналыг энэ жилээс эхлэн уламжлал болгон өгөхөөр болсон бөгөөд анхдагч болсондоо баяртай байна. Ийм сайхан мөчийг тэр минь харсан бол гэж бодон хоолой зангирч байлаа.

Үнэхээр том хариуцлага, итгэлийг цаашид үүрч явах боллоо. Итгэл хүлээлгэсэн, дэмжсэн ЭСЯ-ууддаа, Европын холбооныхонд маш их баярлалаа" гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгч шагналын эздийг бид эргэн мэдээлэх болно.