Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Автомашинтай жагсаал"-д оролцогч эсэргүүцлээ илэрхийлж, хувцсаа тайлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснийг эсэргүүцэж буй зарим иргэн "Автомашинтай жагсаал"-ыг өнөөдөр 07:00 цагаас эхлэн Төрийн ордныг тойрон зохион байгуулж байгаа.

Хэдийгээр төлбөрийг дээрх хэмжээгээр нэмэгдүүлсэн шийдвэрээ эргэн харж, холбогдох тооцоо судалгааг хийн дахин НИТХ-аар хэлэлцүүлэхээр болсон ч жагсаал үргэлжилсээр байна.

Жагсагчид төлбөр нэмсэн шийдвэрээ цуцлах, нийтийн тээвэрт ашиглах 1,200 автобусыг дотоодын үйлдвэрлэгчээс авах, НӨАТ-ын буцаан олгох хэмжээг 100 хувь байлгах зэрэг шаардлагуудыг тавьж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Энэ үеэр жагсаалд оролцогч нэг иргэн эсэргүүцлээ илэрхийлж, хувцсаа тайлжээ.

"Хотын төвийн замуудын ачаалал ихсэж, хөдөлгөөний хурд саарсан"

Жагсагчид Засгийн газрын ордны баруун талын замын нэг эгнээг хааснаар иргэд замын нэг эгнээгээр зорчиж, улмаар замын ачаалал ихэссэн байна. Ингэснээр Төв шуудан, Залуучуудын өргөө чөлөө, ШУТИС-ийн уулзварт ачаалал үүсэж, хөдөлгөөний хурд саарсан хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Төв шуудангийн уулзварт ачаалал нэмэгдсэнээр Бөхийн өргөө хүртэлх зам, И-мартын уулзварт хөдөлгөөний хурд удааширсан нөхцөл байдалтай байгаа юм. Түүнчлэн Төв шуудангаас Улсын дэлгүүр, Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвар зэрэг хотын төвийн замын ачаалал ихсэж, хөдөлгөөний хурд сааржээ.

Замын хөдөлгөөний нөхцөл байдалтай энд дарж танилцана уу.