Сонгуулийн өмнөх жил учир нутаг нутгийн шинэ жилүүд сүр дуулиантай эхэлж байна.
Тухайлбал, энэ сарын 7-нд Хэнтий аймгийн оны шилдгүүдийг тодруулах " ХААН ШОНХОР-2019" тэргүүн ёслол болжээ. Уг ёслолын үеэр энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд "Оны шилдэг амжилт" номинацийн эзэн болж "Хаан шонхор" гэх шагналыг хүртжээ.
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшйин шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн байдаг.
Хэнтийн оны шилдэг амжилтын эзнээр Оюунболд тодорчээ. Нүдээ олсон шагнал гэж бодож байна. Дөрвийн дөрвөн төрлийн допинг хэрэглэчихээд үхээгүй гэдэг чинь яах аргагүй оны дээд амжилт юм гэнээ??? pic.twitter.com/pLcCkK76Bv
— Boroo Sergelen (@BorooSergelen) December 8, 2019
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!