Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхийлөгчийн тамгын газраас Э.Оюунболд аваргын цолыг хураах эсэх талаар ямар ч байр суурь илэрхийлээгүй"

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгчийн тамгын газраас "Э.Оюунболд аваргын цолыг хураахгүй" хэмээн мэдэгдэл хийсэн талаар мэдээллүүд гараад байна.

Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албатай холбогдож тодруулахад "Энэ бол худлаа мэдээлэл. Ерөнхийлөгчийн тамгын газраас Э.Оюунболд аваргын цолыг хураах эсэх талаар ямар ч байр суурь илэрхийлээгүй" гэлээ.

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдоос допингийн төрлийн дөрвөн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо наймдугаар сарын 26-нд нийтэд зарласан.

Харин аварга Э.Оюунболдын хувьд "Би допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Дахиад гуравдагч оронд шинжилгээ өгмөөр байна" гэх байр сууриа илэрхийлж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байгаа юм.