Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг "Хүртээмжтэй ирээдүй" уриан дор тэмдэглэнэ

Сүхбаатар дүүрэг
2019 оны 11 сарын 29
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог.

Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.

2019 онд “ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр олон талын үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй харилцах харилцааны онцлогийн талаар сургалт зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтанд дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төвийн холбогдох эмч, мэргэжилтэн, хороодын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагджээ.