Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар Сонгдо" эмнэлэг иргэддээ Чихрийн шижингийн оношилгоо, зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 15
Сурталчилгаа

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий даяар "Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Тус өдрийг тохиолдуулан “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэдэд Чихрийн шижингийн хүндрэлийн оношилгоо, зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүллээ.

Үзлэгт 80 гаруй иргэн хамрагдсан бөгөөд тус эмнэлгийн дотоод шүүрлийн булчирхайн эмч, судасны мэс засал болон ерөнхий мэс засал, бөөрний эмч, хоол зүйч нар хамтран ажиллаж цогц үйлчилгээ үзүүлсэн юм.

Судалгаанаас үзэхэд дэлхий даяар чихрийн шижин өвчинтэй 415 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2040 он гэхэд энэ тоо 642 саяд хүрч дэлхийн 11 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх төлөвтэй байна гэсэн тооцоолол гарчээ.

2017 оны байдлаар Дэлхийн хэмжээнд 125 сая хүн Чихрийн шижингээр өвдөөд байна. Түүний 80 хувь нь Чихрийн шижин, хэв шинж 2 буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр хэмээн бүртгэгдсэн байна.

Зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж чадвал Чихрийн шижин, хэв шинж 2 өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой
 

Мөн Чихрийн шижин өвчлөлийн 95 хувийг Чихрийн шижин, хэв шинж 2 эзэлдэг. Үүнийг  олдмол гэж үздэг бөгөөд 35-аас дээш насанд илэрдэг гэдгийг өдөрлөгийн үеэр Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Дотоод шүүрлийн их эмч М.Солонго хэллээ.

Мөн тэрбээр “Чихрийн шижин хэв шинж 2 нь бидний амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор үүсэж байна. Хэт их идэх, сойх гэх мэт эмх замбараагүй хооллолт, стресс бухимдал, хөдөлгөөний хэт хомсдол, хорт зуршил нь эрсдэлт зүйлс нь Чихрийн шижин хэв шинж 2-оор өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Чихрийн жишин хэв шинж 2-оос урьдчилан сэргийлэхийн тулд иргэд хамгийн түрүүнд хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгох нь зүйтэй.

Түүнчлэн хүүхдэдээ дандаа ундаа, чихэр шоколад өгөөд байвал таргалалт болон түүнээс шалтгаалах маш олон өвчин, тэр дундаа өвдөх Чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл тулгарч байна" хэмээлээ.

Чихрийн шижин гэр бүл бүрт хамаатай бөгөөд гэр бүлээрээ эрүүл амьдралын хэв маягтай байх хэрэгтэй. Мэдээж эрүүл хоол, идэвхтэй хөдөлгөөн хоёр нийлж байж эрүүл амьдралын хэв маягийг цогцлооно. Тиймээс өдөрт ядаж 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь зөв.

Бид зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж чадвал Чихрийн шижин, хэв шинж 2 өвчлөлөөс 50-аас дээш хувиар урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг ч мөн М.Солонго эмч зөвлөсөн юм.

Чихрийн шижинтэй болсон тохиолдолд амархан ядарч сульдах, шингэн зүйл их ууж, хоол идсэн ч өлсөх мэдрэмж төрөх, биед үүссэн шарх удаан эдгэх, нүдний хараа муудах, шингэн алдаж их шээх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж.

Үйлдвэрийн гаралтай даршилсан, нөөшилсөн, нэмэлт агуулсан хүнсний бүтээгдэхүүн, халуун ногоо, амтлагч хэрэглэхийг хориглодог
 

Чихрийн шижин өвчлөлийн үед болон тус өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд хоолны дэглэм хэр чухал болох талаар иргэдэд Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Хоол зүйч Б.Буд-Ирээдүй зөвлөгөө өгч байв.

Б.Буд- Ирээдүй "Чихрийн шижин өвчний үед болон урьдчилан сэргийлэхийн тулд аль болох зохистой хооллох ёстой бөгөөд зургаан нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зөв хуваарилж хооллох хэрэгтэй.

Бид өнөөдрийн өдөрлөгөөр иргэддээ тавагны хэдэн хувьтай дүйцэхүйц хэмжээнд ямар хүнс оруулан хооллох ёстой талаар зөвлөж байна.

Тодруулбал, Хоолны тавагны 50 хувь нь хүнсний ногоо, 25 хувь нь үр тариа буюу гурилан бүтээгдэхүүн, үлдсэн 25 хувь нь мах, махан бүтээгдэхүүн байхаар харьцаатай хооллох нь цусан дахь сахарын хэмжээгээ барихад чухал нөлөө үзүүлдэг.

Мөн аль болох тогтмол хэмжээтэй хооллох хэрэгтэй. Ингэхдээ хэт их идэх эсвэл хэт их өлсөх нь сахарын хэлбэлзлийг өсгөх өндөр эрсдэлтэй учраас эдгээрээс бага багаар өдөрт 5-6 удаагийн давтамжтайгаар хооллох нь зүйтэй" гэв.

Хоол зүйчийн зөвлөж байгаагаар Чихрийн шижингийн өвчний үед үйлдвэрийн гаралтай буюу даршилсан, нөөшилсөн нэмэлт агуулсан хүнсний бүтээгдэхүүн, халуун ногоо, амтлагч хэрэглэхийг хориглодог. Харин аль болох бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн түлхүү хэрэглэж, ислэгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай.

Зохистой хооллож, эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлах нь уг өвчнөөс урьдчилан сэргийлэх хэлбэр юм.

 Иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулан цогц үйлчилгээ үзүүлж байгаад баяртай байна
 

Иргэн Ш.Пагма “Би өөрөө Улаанбаатар Сонгдо эмнэлэг хяналтад байдаг. Эмч нар нь их сайхан харилцаатай, гол нь сэтгэлээсээ үйлчилгээ үзүүлдэг учир энэ эмнэлэгт үзүүлдэг.

Харин өнөөдөр өвчтөнөө эрүүлжүүлэхийн тулд иргэд рүүгээ чиглэсэн ийм үйл ажиллагаа зохион байгуулан оношлохоос эхлээд цогц үйлчилгээ үзүүлж байгаад баяртай байна. 

Тэр бүү хэл сахараа тогтворжуулахын тулд ямар бэлдмэл хэрэглэвэл тохиромжтой талаар ч зөвлөгөө, мэдээлэл өгч байна" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Цусан дахь сахарын хэмжээг бууруулах, тогтворжуулах зориулалттай бэлдмэл үйлдвэрлэдэг компанийн төлөөлөл ч уг өдөрлөгт оролцсон юм.
Цусан дахь сахарын хэмжээг 54.5 хувиар бууруулдаг цай бий
 

Санжэйн хишиг ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Хангал "Манай компани Сахар бууруулагч цайг 2017 оноос эхлэн үйлдвэрлэсэн. Энэхүү бүтээгдэхүүн нь гүзээ, сархинаг, синомон, хүрэн манжин, мангоны навч зэрэг байгалийн органик түүхий эдээр үйлдвэрлэсэн.

Цусан дахь сахарын хэмжээг 54.5 хувиар бууруулдаг гэдэг нь Эм судлалын хүрээлэнгийн олон туршилтаар баталгаажсан цай юм.

Иргэд маань лаборотариийн туршилтад ороогүй ямар нэг бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах нь зүйтэй болов уу" гэлээ.

Инулин агуулсан нь пребиотик бөгөөд уусдаг ислэг
 

Мөн Монфа компанийн Диабетазол тэжээл нь Гликемик индекс бага учир цусны сахарыг огцом нэмэгдүүлэхгүй тул Чихрийн шижинтэй хүмүүс тогтмол хэрэглэвэл хүндрэлээс сэргийлнэ хэмээн тус компанийн мэргэжилтэн хэлсэн юм.

Инсулин агуулсан нь пребиотик бөгөөд уусдаг ислэг. Инсулин нь чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх болон чихрийн шижин өвчинтэй гэж оношлогдсон бол цусан дахь сахарын хэвийн хэмжээг тэнцвэржүүлдэг.

Мөн түүнд агуулагдах инсулин нь кальци болон бусад эрдэс бодисын шимэгдэлтийг дэмжих, ясны эдийн өсөлтийг дэмжих, дархлааг сайжруулах, гэдэсний рН-ийн тэнцвэрт байдлыг хангах, ходоод, гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангах, цусан дахь холестрины хэмжээг багасгах, цусны даралтыг тогтворжуулах, биеийг хорт бодисоос чөлөөлж цэвэрлэдэг зэрэг эрүүл мэндийн ач холбогдолтой аж.

Түүнээс гадна хэрэв чихрийн шижинтэй болсон тохиолдолд яаралтай эмчид хандаж, эмчийн хяналтад тогтмол орох, заавар зөвлөгөөг нь дагаж мөрдөх, буруу дадал зуршлаас ангид болсноор түүний хүндрэлээс сэргийлэх боломжтой гэдгийг Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хэлж байсан юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.