Эдгээрээс ихэнхийг нь нь цахим мэдээлэлтэй холбоотой залилангийн гэмт хэрэг эзэлж байгааг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хэллээ.
Тодруулбал, олны танил эрхмүүдийн нэр, зургийг ашиглан хуурамч акаунт нээн иргэдийг мэхлэх гэмт хэрэг ихсэж буй аж.
Тэрбээр "Олны танил хүмүүсийн зургийг ашиглан уралдаан зарлаж, шагналын 10 хувийг буцааж авах тул мөнгөө шилжүүлнэ үү... гэх мэтээр иргэдийг залилдаг этгээдүүдийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байна. Уг этгээдүүд 2000 оны гурван залуу байсан бөгөөд ихэвчлэн дансандаа мөнгө байршуулж, бусдыг залилдаг байсан нь тогтоогдсон.
Иймд энэ төрлийн үйлдлээр хохирсон иргэд байвал Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж, мэдээллээ шалгуулахыг анхааруулж байна.
Иргэд цахим орчинд зарласан уралдаанд оролцож байгаа тохиолдолд, эсвэл ямар нэгэн байдлаар гүйлгээ хийх шаардлагатай болсон үед гүйлгээний утга, эзэмшигчийн нэр, данс зэргийг сайтар нягталж энэ төрлийн залилангаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Үүнээс гадна Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр буюу Нярайтай холбоотой мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй” гэв.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.